Хэрхэн олны өмнө цэгцтэй, сандралгүйгээр ярьж сурах вэ?

Бусдын өмнө өөрийн үзэл бодлыг илэрхийлэх нь тийм ч хялбар зүйл биш.  Хэрвээ та хамт олны дунд ярьж чаддаггүй, захиралдаа болон хамт олондоо таатай сэтгэгдэл төрүүлж чаддаггүй бол дараагийн удаа дараах зөвлөгөөг дагаарай.

Хэрхэн олны өмнө цэгцтэй, сандралгүйгээр ярьж сурах вэ?

1 Өөрчлөх хэрэгтэй зүйлээ ол

Өөрийн хэл яриаг тал бүрээс нь шинжиж, өөрчлөх хэрэгтэй зүйлээ ажиглаарай. Хэрвээ өөрөө энэ асуудлаа олж чадахгүй байвал найз нөхөд, ажлын хамтрагчаасаа тусламж хүсэж болно. Үүнээс гадна дуу хураагуур ашиглаж, өөрийнхөө дуу хоолойг сонсох боломжтой.

Өөрчлөх хэрэгтэй зүйлээ ол

2 Ярианы өнгө

Бидний ярианы өнгө нь хүмүүсийн таны яриаг хүлээн авах байдалд нөлөөлнө. Жишээлбэл: Дуу яриагаа өндөрсгөх, асуусан хэлбэрийн ярианы өнгийг өгүүлбэрийн төгсгөл бүрт ашиглах нь танд итгэх итгэл төрүүлнэ.

Дууны өнгө

Хэт аяархан болон хэт чанга ярих нь ч танд өөртөө итгэх итгэлийг улам л бууруулна. Тиймээс энгийн ярьдгаасаа бага зэрэг чанга ярихад хангалттай. Ийнхүү ярихдаа үгээ тод хэлэх нь зүйтэй.

Ярианы өнгө

3 Темп

Шууд үргэлжлүүлэн ярих нь таныг сандарч байгааг илэрхийлнэ.

Пауз

«А-а», «э-э» гэх мэт авиаг ашиглаж пауз авах нь таны ярьж байгаа зүйлийг хүлээж авахад саад учруулдаг.

Темп

4 Тогтмол давтагдах үг хэллэг

Тогтмол хэрэглэдэг үг хэллэгээ бид өөрсдөө төдийлөн анзаардаггүй учир энэ тохиолдолд бидэнд хамтрагчийн маань тус хэрэг болно. Магадгүй та цаг авахын тулд нэг үгийг тогтмол хэрэглэдэг байж болох юм. Жишээлбэл: “ерөнхийдөө”, “одоо” гэх мэт.

Бусдын өмнө өөртөө итгэлтэй байж зөв ярьж сурах нь нэн чухал. Өөрийнхөө хэл яриаг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байвал та тогтмол бэлтгэл хийх хэрэгтэй. Олон нийтийн өмнө ярих боломж үргэлж тохиолддоггүй учир өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй.

Тогтмол давтагдах үг хэллэг

5 Нөхцөл байдлыг мэдрэх

  • Ажлын хамрагчтайгаа ярьж байх үед: Хэдийгээр кофе ууж байхдаа өөртөө итгэлтэй харагдах шаардлагагүй ч энэ нь тайван нөхцөл байдалд сургуулилт хийх гайхалтай боломж юм.
  • Хурлын үеэр өөрийнхөө санааг дэвшүүлж байх үед: Өөрийнхөө санааг зөв илэрхийлж буй байдлаас тань хамаарч дарга тань энэ саналыг хүлээж авах эсэх нь шалтгаална.
  • Хэн нэгний хийсэн ажилд өөрийн сэтгэгдлээ хэлж байх үед: Хэн нэгний хийсэн ажил, чадварыг үнэлэхэд өөртөө итгэлтэй байх нь чухал. Энэ тохиолдолд өөрчлөхийг хүсэж буй өөрийн ярианы нэг талыг засах гээд үзээрэй.
  • Асуулт асууж байх үед: Энэ тал дээр өөрийгөө хөгжүүлэх маш амархан. Учир нь бид уулзалт, сургалт, семинар гээд бүхий л зүйлд тогтмол асуулт асуудаг билээ.

Нөхцөл байдлыг мэдрэх

6 Өөртөө итгэлтэй байдлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Зогсолт

Хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч, нуруугаа тэгшхэн зогсоод энгийн үед ярьдаг шигээ биеийн хөдөлгөөнийг ашиглах хэрэгтэй байдаг.

Нүдний харц

Хэрвээ олон хүний өмнө ярьж байвал хүн бүрийн нүд рүү 3-5 секунд ээлжилж хараарай. Харин нүүр тулсан ярилцлага хийж байх үедээ 3-5 секунд нүд рүү нь хараад харцаа өөр тийш нь хандуулж, дараа нь дахин нүд рүү нь хараарай.

Биеийн хэл

Гар болон хөлөө битгий хэрээслэ, гараа битгий халаасандаа хий. Та нээлттэй, чөлөөтэй харагдах хэрэгтэй.

Өөрийн зуршлыг амархан солих нь хэцүү байдаг хэдий ч тэвчээртэй байж, сайн дадлага туршлага хийснээр та нэг л мэдэхэд өөрчлөгдсөн байх болно.

Өөртөө итгэлтэй байдлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()