Эртний хүмүүс бодит амьдрал дээр ямар харагддаг байсан бэ?

Музейд очоод эртний хүмүүсийн араг яс хараад ямархуу царай төрхтэй хүн байсан бол хэмээн сонирхож байсан уу? Тэгвэл Шведийн уран барималч, археологич Оскар Нилсон (Oscar D. Nilsson) эл асуултад хариулжээ. Тэрээр олон мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн царай төрхийг шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар гайхалтай бодит мэт бүтээжээ. Үүний тулд  гавлын ясыг 3D-хэвлэгчийн тусламжтайгаар хуванцар хэвлэж аваад дараа нь нас, хүйс, жин, үндэс угсааг нь тогтоодог аж. Ийнхүү  Нилсоны ажил эхлэх бөгөөд нүүр царайг нь гараар урлаж, булчингуудыг бодитой гаргахын тулд цавуу ашигладаг байна. 

Эртний хүмүүс бодит амьдрал дээр ямар харагддаг байсан бэ?

1 МЭӨ 3500 оны үеийн эмэгтэй

Их Британий Брайтоны ойролцоогоос олдсон залуу эмэгтэй нь 5500 гаруй жилийн өмнө нас барахдаа 20 орчим настай байжээ. Харамсалтай нь түүний ДНК  хадгалагдаж үлдээгүй бөгөөд Брайтонд олдсон шинэ чулуун зэвсгийн үеийн бусад олдворуудад хийсэн ДНК шинжилгээгээр тогтоосон тэдний арьсны өнгө нь одоогийн Хойд Африкчуудтай төстэй,  илүү бараан өнгөтэй байсан нь тогтоогджээ.

МЭӨ 3500 оны үеийн эмэгтэй

2 1200 жилийн настай Вари хатан

Перугээс олдсон одоогоос 1200 жилийн өмнөх үед хамрагдах ахимаг насны эмэгтэй нь  Вари хаант улс буюу хожмын Инкийн хаант улсын үед өндөр дээд хэргэм зэрэгтэй байжээ. Түүний булшнаас олдсон үнэтэй алтан олдворууд үүний баталгаа юм. 

1200 жилийн настай Вари хатан

3 Слонк толгодын эр МЭӨ 250 он

Төмөр зэвсгийн үед хамаарах, нас барах үедээ 24-30 настай байсан эрийн ясны үлдэгдлээс үзэхэд эрүүл чийрэг, хүчтэй, царайлаг, сайхан амьдралтай нэгэн байжээ. Бас нэг анхаарал татах зүйл нь түүний үсний засалт юм. Түүний үс засалтыг Свебийн гэзэг гэж нэрлэдэг бөгөөд тухайн үед Германы хэд хэдэн овгууд ийм хэв маягийн үсний засалттай байжээ.   

Слонк толгодын эр МЭӨ 250 он

4 Эстрид Сигфастдоттер, МЭ 11-р зуун

МЭ 11-р зууны үед Стокхольм хотод амьдарч байсан Эстрид Сигфастдоттер хэмээх эмэгтэй нь хүчирхэг, олны хүндлэл хүлээсэн нэгэн байсан ба 80 насалсан байна.

Эстрид Сигфастдоттер, МЭ 11-р зуун

5 Неандарталь эмэгтэй

45000  жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг Неандарталь эмэгтэй, 1848 онд Гибралтараас олдсон.

Неандарталь эмэгтэй

6 30000 жилийн настай эр

Гавлын яс нь 30000 гаруй жилийн настай Кро-Маньон эрийн төрх

30000 жилийн настай эр

7 МЭ 250 оны үеийн хатагтай

Энэ эмэгтэй талаар мэдээлэл тийм ч их биш. Араг ясных нь байдлаас судлаачид түүнийг хэцүүхэн амьдрал туулсан, нас нөгчих үедээ 25-35 настай байсан гэх дүгнэлт гаргажээ. Мөн түүний булшнаас нууцлаг нэг зүйл олдсон нь төмөр хадаас юм. Булшин дах төмөр хадаас нь түүний авсны нэг хэсэг байх, эсвэл мухар сүсгийн тэмдэг байж ч мэднэ. Учир нь талийгаачдын авсанд хадаас хийж оршуулснаар тэдний сүнс үхлээс ирэхгүй гэж үздэг байжээ. 

МЭ 250 оны үеийн хатагтай

8 Биргер Яарл, 13-р зуун

Зөрүүд боловч алсын хараатай хэмээн танигдсан энэ хүн Стокхолм хотыг 1250 оны үед байгуулжээ. Түүнийг Шведийн Варнхемд оршуулсан ба бунхны дэргэд чулуун баримал хийсэн байдаг. Нилсон энэхүү төслийн хүлээж авсан нэгэн шалтгаан нь түүний төрхийг чулуун баримлаас илүү бодитоор харахыг хүсжээ. 

Биргер Яарл, 13-р зуун

9 Викинг эр, 10 зуун

10-р зууны сүүл үед хамаарах викингчүүдийн төлөөлөл болсон уг эр Шведийг Сигтунагаас олджээ. Нас барах үедээ ойролцоогоор 45 настай байсан ба түүнээс ямар нэг үхлийн шалтгааныг заасан зүйл олдоогүй хэдий ч түүний яснаас гайхалтай үнэ цэнэ бүхий судалгааны материал буюу ДНК олдсон юм.  Судлаачид шинжилгээгээр түүний үсний өнгө (улаан, шар), нүдний өнгө (цэнхэр) арьсны өнгө (цонхигор арьс) зэргийг тодорхойлжээ. Ингээд дэлхийн хамгийн анхны дахин сэргээсэн Викинг болсон юм. 

Викинг эр, 10 зуун

10 Аделазий Элбахусом, МЭ 8-р зуун

Судлаачдын Аделазий Элбахусом хэмээн нэрлэдэг Швейцар залуу нь  МЭ 8-р зууны үед амьдарч байжээ. 

Аделазий Элбахусом, МЭ 8-р зуун

11 6-р зууны үед Британи эр

Нас барах үедээ хамгийн багадаа 45 орчим настай байсан хэмээн тооцоолсон энэхүү эр 6-р зууны үед Британид амьдарч байжээ. Түүнийг “The Stafford Road man” гэж нэрлэдэг бөгөөд цэрэг хүн байсан  хэмээн таамагладаг.  Тэр маш чийрэг, булчинлаг харагдах ба хэд хэдэн шархтай аж. 

 

6-р зууны үед Британи эр

12 Шведийн Вастерасийн дундад зууны үеийн эр

Шведийн Вастерасийн дундад зууны үеийн эр

13 Бокстэн эр, МЭ 1360

Түүнийг МЭ1 360 оны үед нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү үзмэрийн үс хувцас нь маш сайн хадгалагдсан гэдгээрээ алдартай. Мөн түүний биед модон саваа зоолттой олдсон ба энэ нь тэрээр бусдын гарт алагдсан байж ч мэднэ гэсэн үг. Тэрхүү модон савааг түүний дайснууд сүнс нь эргэж тэднийг агнахаас сэргийлэн зоосон байх магадлалтай гэж үздэг.

Бокстэн эр, МЭ 1360

14 Тибринд бүсгүй

Түүний археологийн үлдэгдэл нь 7,000 жилийн өмнөх үед хамаардаг. 

Тибринд бүсгүй

Нелсон өөрийн бүтээлүүдээ музейд илүү олон хүн зочлоход тусалж, хүмүүс эртний үзмэрийг илүү бодитоор мэдрэхэд хувь нэмэр оруулаасай гэж хүсэж буйгаа илэрхийлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()