Францын ерөнхийлөгчийн өвөрмөц бөгөөд сэтгэл хөдөлгөм хайрын түүх

Францын одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн эхнэр Брижит Тронью (Brigitte Trogneux) -тэй анх уулзахдаа ердөө 15 настай байжээ. Ингээд та бүхэнд 25 насны зөрүүг үл харгалзан гайхалтай хайрын түүхийг туулж, амжилтын оргилд хамтдаа гарсан хосуудын тухай мэдээллийг хүргэе.

Францын ерөнхийлөгчийн өвөрмөц бөгөөд сэтгэл хөдөлгөм хайрын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Брижит Тронью гэж хэн бэ?

Францын одоогийн тэргүүн хатагтай Брижит Тронью нь улсынхаа шоколадны алдартай фирмийн эзэмшигч Жан Тронью, Симон Тронью нарын гэр бүлд, 6 хүүхдийн хамгийн бага нь болон төржээ.

1974 онд Брижит эдийн засагч, банкир Андре Луи Озьертэй гэрлэж, гурван хүүхдийн ээж болжээ. 

Брижит Тронью гэж хэн бэ?

Макронтой хэрхэн уулзсан бэ?

"En Marche!" намын тэргүүн, Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч Эммануэль Макрон ирээдүйн эхнэртэйгээ 15-хан настай байхдаа танилцаж байжээ.

Брижит түүний жүжгийн хичээлийн багш байсан бөгөөд удалгүй тэрээр өөрөөсөө 25 насаар эгч бүсгүйд ухаангүй дурласан байна. Тэрбээр өсвөр насны хөвгүүн байхдаа ирээдүйн эхнэрээ хацар дээр нь үнсэж буй бичлэг саяхан цахим орчинд гарсан юм.

Тэр үед Брижитийн охин, Макронтой нас чацуу Лоренс нь ирээдүйн ерөнхийлөгчтэй нэг ангийнх байсан аж.

Макронтой хэрхэн уулзсан бэ?

Макроны ээж аав нь эхэндээ хүүгээ Брижитийн охин Лоренстой үерхэж байгаа гэж буруу ойлгосон байсан бөгөөд хожим бүх зүйл ил болоход шоконд орж, бараг ухаан алдах дөхсөн аж.

Ингээд тэр хоёр хүүгээ хойд Францын Амьян хотын сургуулиас нь яаралтай гаргаж, Парис дахь нэгэн сургуульд шилжүүлэн суралцуулсан байна. Энэ үед Брижит гурван хүүхдийн эцгээсээ салаагүй байсныг дурдах хэрэгтэй.

"Бид үнэхээр итгэж чадаагүй. Брижиттэй уулзаад 'Мэдэж байна уу? Чи өөрийн гэсэн амьдралтай хүн. Харин Эммануэл бол юугаа ч мэдэхгүй' гэж хэлж билээ" хэмээн Макроны ээж нь дурсчээ.

Харин ирээдүйн тэргүүн хатагтай "Би танд юу ч амалж чадахгүй" хэмээн хариулсан аж. 

Макрон ердөө 17 настайдаа Брижитэд гэрлэх санал тавьсан байна. "Бид хоёрын харилцаа яг хэзээ хайр болж хувирсныг хэн ч мэдэхгүй. Энэ бол бид хоёрын дунд үлдэх нууц" хэмээн Брижит ярьжээ.

Харин Макроны эцэг эх тэр хоёрын харилцаанд дургүйцсэн хэвээр байсан бөгөөд тэр үед 40 настай байсан Брижитэд хүүг нь ядаж 18 хүртэл түүнээс хол байхыг шаардсан аж.

Тэр хоёр хэзээ гэрлэсэн бэ?

Брижит нөхрөөсөө салсны дараа буюу 2007 онд Макрон түүнтэй хуримаа хийжээ. Ингээд тэрээр эхнэрийнхээ насанд хүрсэн гурван хүүхдийн хойд эцэг болсон байна. Том хүү Себастьян нь Макроноос хоёр насаар ах ажээ. Отгон охин, 30 настай Тифани нь хуульч мэргэжилтэй бөгөөд хойд аавынхаа сурталчилгааны ажилд оролцдог гэнэ. 

Тэр хоёр гэрлэснийхээ дараа дахин хүүхэдтэй болоогүй бөгөөд харин 7 зээ хүүхдийн өвөө эмээ нар болцгоожээ. 

Энэ жилийн долдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Парист айлчилж байх үедээ Брижиттэй уулзсан бөгөөд түүнийг "ануухан байна" хэмээн магтсан юм.

Тэр хоёр хэзээ гэрлэсэн бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()