Гэртээ амтат "лазанья" хийж сурцгаая!

2019-10-11, 14:41
6,266

Амралтын өдрөөр ямар хоол хийж хайртай, дотны хүмүүсээ баярлуулах вэ гээд санааширч сууна уу? Тэгвэл та бүхэнд сонгодог Итали хоолны төлөөлөл болсон "Лазанья"-г гэрийн нөхцөлд, хялбархан хийх жорыг хүргэж байна. 

Гэртээ амтат "лазанья" хийж сурцгаая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орц

  • Үхрийн татсан мах - 400 гр
  • Том лууван - 1ш
  • Дунд зэргийн хэмжээтэй сонгино - 2ш
  • Амтат чинжүү - 0,5 гр
  • Улаан лооль- 1ш
  • Лазанья гоймон- 1багц
  • Дарс (улаан эсвэл цагаан) - 100 гр
  • Яншуй
  • Сармис- 2 хумс
  • Оливийн тос
  • Давс
  • Перец
  • Сүү - 750 гр
  • Масло - 90 гр
  • Гурил - 90 гр
  • Сыр (үрсэн) - 50 гр
  • Лаврын навч
  • Пармезан

Орц

2 Хийх заавар

1. Лазанья гоймонгоо халуун усанд 7-10 минут чанана. Ингэхдээ наалдамхай болгохгүйн тулд бага зэрэг масло, давс нэмээрэй. 

Хийх заавар

2. Сонгино, луувангаа хэрчээд холино. Холихдоо бага зэрэг хуурна. 

3. Чанасан гоймонгоо гаргаад даавуу юмуу гамбамз дээр дэлгэж тавиад бүтээнэ. Соус бэлэн болох хүртэл гоймон хатах ёсгүйг анхаарна уу. 

4. Бэлтгэсэн ногооны хольц дээрээ чинжүүгээ хэрчиж хийгээд, дунд зэргийн градуст  5-7 минут хуурна. 

5. Дараа нь татсан махаа нэмээд, градусаа хамгийн бага дээр нь тавиад, дарсаа хийнэ. Ингээд сайтар хутгаж, дарсаа маханд шингэтэл нь сайтар хутгаж, хуурах хэрэгтэй. 

6. Улаан лоолио нимгэн хэрчиж, нухаш бэлтгэнэ. Эсвэл үүний оронд лаазалсан томат ашиглаж болно. 

7. Бэлтгэсэн улаан лоолийн нухшаа, мах ногоон дээрээ нэмээд шөл нь ширгэж, тос нь гарч иртэл 15-20 минут жигнэнэ. Махны соус нь улаавтар өнгөтэй болсон байна. Үүний дараа сармис, яншуйгаа жижиг хэрчээд махан соустайгаа холино. 

8. Бага зэрэг амтат соус бэлдэх хэрэгтэй. Үүний тулд цөцгийн тосыг хайлуулж, дээрээс нь бага зэрэг хуурай гурил нэмнэ. Гурилаа шаргалттал сайтар хуурна. 

9. Хэт шатаахгүйн тулд бага зэрэг сүү нэмнэ. Дараагаар нь давс, перц, лаврын навч хийж буцалгана. 

11. Хүсвэл чимх бяслаг нэмээд, бяслагаа хайлж дуустал зөөлөн галаар буцалгах ба соус өтгөртөл хутгана. 

12. Лазаниа гоймонгуудаа жигнүүр эсвэл тавиур дээр тавиад, амталсан махнаасаа хийж, сүүн соусаа асгана. Ийм маягаар 5 давхар хийх хэрэгтэй. 

13. Хамгийн сүүлийн давхарга дээрх лазаниа гоймон дээрээ соусаа хийн, дээгүүр нь бага зэрэг бяслаг үрж тараагаад, халаасан богино долгионы зууханд 180 градуст хийж, 30 минут буюу өнгө нь бор шаргалдуу болтол байлгана. /хэлбэрийг нь хадгалахын тулд тунгалаг цаасанд ороож хийсэн ч болно./

14. Ингээд амтат лазанья бэлэн болох болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()