Бүх өвчинд хэрэглэх шидэт эм

2014-11-10, 05:25
30,889
Хятадын Хунань тосгоныхон маш хачирхалтай аргаар дархлаагаа тогтоож, өөрсдийгөө эмчилж байгаа гэнэ. Тэд үхэр баас болон ямааны хорголоор шингэн хийж түүнийгээ ууж байгаа бөгөөд энэ нь тэднийг хавдар болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх болно гэдэгт итгэлтэй байгаа аж.
Бүх өвчинд хэрэглэх шидэт эм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тэд ямаа болон үхрийн баасыг ашиглан эмчилгээ хийх аргыг олсон байна.

www.caak.mn

Хятадын нэгэн настай иргэн энэ аргаар хавдраасаа ангижирч чадсан хэмээн нутгийнхаа иргэдэд тараасан аж. 66 настай Ма Шуан (Ma Shuang) энэ аргыг зүүдэлсэн гэнэ.

“Өнгөрсөн нэгдүгээр сард намайг элэгний хорт хавдартай гэсэн оношийг тавьсан байна. Эмч нарын хийж буй эмчилгээ нөлөөлөхгүй байсан юм. Харин нэгэн шөнө би ямаа, үхрийн баасыг хольж уух хэрэгтэй хэмээн зүүдэлсэн юм. Ингээд би сэрмэгцээ хүүгээрээ малын баас түүлгэсэн” -гэжээ. Тэрээр ялгадасыг нунтаглаж ус нэмээд уусан гэнэ.

www.caak.mn

Үүний дараа түүний бие эрүүлжих болсон байна. Хэдийгээр энэ бүхэн батлагдаагүй ч нутгийн иргэд түүнд итгэж хүн бүхэнд хялбархан аргаар олдох шидэт эмийг хэрэглэх болсон аж.

www.caak.mn

66 настай Ма-ийн дараа эмэгтэйчүүдийн өвчтэй 40 настай Сянь Ли (Xian Li) энэ аргыг туршсан байна. Ингээд энэ шидэт эмийг уусны дараа түүний бие дээрдэх болсон гэнэ.

www.caak.mn

“Ма-гийн хавдар эдгэсэнийг сонсоод би өдөрт 2 удаа малын баасыг устай хольж уух болсон. 3 сарын дараа миний биеийн байдал сайжрах болсон бөгөөд шидэт эмний ачаар ийнхүү эдгэсэн болов уу хэмээн бодож байна” -гэж Сянь ярьжээ.

www.caak.mn

Ийнхүү нутгийн иргэд ихээр хэрэглэх болсон учир, эмч нар тэдэнд хандаж зөвлөгөө өгсөн байна. "Эрт дээр үед малын баасыг хордлого тайлах зорилгоор ашигладаг байсан. Гэхдээ энэ аргыг хэрэглэснээр элдэв нян биед нь хуримтлагдах магадлалтай” -гэж эмч Лю Шаоги (Liu Shaogui) хэлсэн байна.

www.caak.mn

Хятадын иргэд ч энэ аргыг шүүмжилсэн бөгөөд Хунань тосгоны иргэдийг эрүүл бус хэмээн үзсэн байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()