Дараагийн үед биднийг юу хүлээж байна вэ?

21-р зууны залуус бид техник технологийн эрин зуунд амьдарч байгаа билээ. Үүнийг ч дагаад бид дэлхийн хөгжлөөс хоцролгүй хөл нийлүүлэн урагшлахыг эрмэлзэх болсон. Тэгвэл та дараагийн үед биднийг юу хүлээж байгааг мэдэх үү? Та дараагийн үед бэлэн үү?

Дараагийн үед биднийг юу хүлээж байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 21-р зуун бол технологийн даяаршлын үе

1985-1989 оны хооронд дэлхийн хамгийн хурдан компьютероор нэрлэгдэж байсан "Cray-2" нь бараг л угаалгын машин шиг хэмжээтэй байсан. Гэтэл одоо бид авч явахад авсаархан хэрнээ бүхий л үйлдлүүдийг хийж чаддаг компьютеруудыг хэрэглэх болжээ.

Түүнчлэн жил бүр дэлхийн шилдэг технологийн компаниуд шинэ загварын гар утас, компьютер гэх мэт төрөл бүрийн ухаалаг төхөөрөмжүүдээ худалдаанд гаргах болсон. Харин хэрэглэгч бид тэдгээр ухаалаг төхөөрөмжүүдийг хэрэглэхийн тулд өөрсдөө "маш ухаалаг" байх шаардлагатай юм.

Өнөө үед дэлхийн хүн амын 43% нь интернетэд холбогдсон бөгөөд НҮБ 2020 он гэхэд дэлхийн бүх оршин суугчдыг хямд интернетээр хангах зорилгыг тавьжээ.

Энэ нь мэдээлэл, боловсрол, дэлхийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон хүний ​​амьдрах нөхцөлийг сайжруулж, ядуурлаас гарах боломжийг олгох аж.

21-р зуун бол технологийн даяаршлын үе

2 Хиймэл оюун ухаанд дарлуулж болзошгүй

Бид робот, жолоочгүй машин, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүхий дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед амьдарч байна.

Хиймэл оюун ухаан гэдэг нь хүний чадвар, оюун ухаанаас хэтэрсэн автомат компьютерын системийн үсрэнгүй хөгжил юм. Ирээдүйд та бидний хэрэглэх бүх технологи хиймэл оюун ухаан дээр үндэслэгдсэн байх болно.

Мөн одоогоос 10 хүрэхгүй жилийн дараа компьютерын процессорууд хүний тархийг боловсруулах хэмжээнд очно гэж эрдэмтэд үзэж байна. 

Энэ нь нэг талаасаа хүн төрөлхтний хөгжилд том дэвшлийг авчрах ч нөгөө талаасаа бидэнд аюул учруулж ч болзошгүй юм. 

Хиймэл оюун ухаанд дарлуулж болзошгүй

3 Дэлгүүр хэсэх шаардлагагүй

Сүүлийн жилүүдэд цахимаар худалдан авалт хийх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Фэйсбүүк дээр хүртэл 10 мэдээлэл тутмын 4 нь бараа бүтээгдэхүүний зарын шинжтэй мэдээлэл байршиж байгааг та анзаарсан л байх.

Цахим худалдаанд "хэзээ л бол хэзээ, хаанаас л бол хаанаас" гэх дүрэм үйлчилдэг. Энэ нь та дэлгүүр хаасан гэж санаа зоволгүйгээр хүссэн цагтаа дэлгүүр хэсэж болохыг хэлж байгаа юм. 

Дэлхийн цахим худалдааны салбар өргөжин тэлэхийн хэрээр зарим дэлгүүр, брэндүүд үүд хаалгаа барих болсон. Үүний нэг жишээ бол "Forever21" брэнд саяхан цахим худалдааны салбарт бууж өгч дампуурлаа зарласан билээ. 

Дэлгүүр хэсэх шаардлагагүй

4 Дижитал эрүүл мэнд

Ирээдүйд хүн ам зүйн генийн өгөгдлийг ашиглаж эрдэмтэд аливаа өвчин эмгэгийн зүй тогтол, нэгдлийг ойлгож, ямар эмчилгээний үр нөлөөг сайжруулж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хэрхэн явуулах ёстойг тодорхойлох болно. 

Энэ нь эрүүл мэндийн систем дэх зардал, үр ашиггүй байдлыг бууруулж, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, эмийг илүү боловсронгуй болгоход туслах юм. 

Тэгэхээр  хүн төрөлхтөн цаг хугацаа өнгөрөх тусам дижитал эмнэлгийн систем рүү шилжиж, эрүүл мэндийн үйлчилгээ авч эхлэх аж. 

Үүний хамгийн энгийн жишээ бол бид одоо гар утсан дээрээ хэр их идэж, унтаж, дасгал хийж буйгаа хянадаг аппликэйшнүүдийг ашиглах болсон шүү дээ.

Саяхан Энэтхэгт анх удаа зүрхний хагалгааг амжилттайгаар алсын зайнаас хийсэн тухай "EClinicalMedicine" сэтгүүл мэдээлсэн. Тус зүрхний титэм судасны хагалгааг "Ahmedabad" эмнэлэгт хийсэн бөгөөд 5G холболттой, робот гартай төхөөрөмжийг Кор Пател гэх эмч өвчтөний байгаа газраас 32 км-ийн зайд удирджээ. 

Энэ мэтчилэн бидний амьдралын бүхий л зүйлс өөрчлөгдөн хувьссаар байна.

Дижитал эрүүл мэнд

5 Харин та дараагийн үед бэлэн үү?

Бидний амьдралын эргэн тойрон дахь бүхий л зүйлс дээр дурдсанчлан минут, секундээр хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдсээр байна. Тэгвэл та өөрийгөө дараагийн үед бэлэн гэж бодож байна уу?

Амжилт, аялал, шинэ түнш, гайхалтай бүтээл, сэтгэл хөдлөм учрал... эсвэл өөр юу ч байж болно. Гагцхүү та аль ч сонголттой тулгарсан одоо байгаагаасаа бүх зүйлийг давуулсан, өөрийгөө илүү хурцалсан, илүү шинэчилсэн, илүүд суралцсан байх болно. Хүн бүрт энэ үе тулгардаг ба энэ үеийг “Эргэлтийн цэг” гэж нэрлэдэг.

Харин та өөрийн эргэлтийн цэгийг дараагийн шинэ түвшинд гарах хүч, хурдасгуур, турбо болгон ашиглаарай.

Зөвхөн танд дуулгах таатай мэдээ байна. Юнителийн Дараа төлбөрт үйлчилгээний БҮХ хэрэглэгчид багцаа ахиулаад хуучин багцын үнээрээ шинэ багцаа 3 сарын турш ашиглах боломжтой. Энэ бол таны боломж, таны сонголт!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.