Жижиг бизнес эхэлж байгаа хүмүүсийн гаргадаг 10 алдаа

Ихэнх хүмүүс өөрсдийн эхлүүлж бизнесийг амжилтанд хүрнэ үнэн голоосоо итгэсэн байдаг учраас олон чухал зүйлийн хажуугаар нүдээ аниад өнгөрдөг. Гэвч заримдаа хэний ч анзаарамгүй энгийн үйлдлээс болж тэдгээр хүмүүс бүтэлгүйтдэг болохыг анхаарах хэрэгтэй. Энэ үүднээс та бүхэнд өөрийн шинэ төсөл, бизнес эхлүүлж буй хүмүүс ямар алдаа гаргадаг болох талаар хүргэж байна.

Жижиг бизнес эхэлж байгаа хүмүүсийн гаргадаг 10 алдаа

1 Бизнес бүртгэлгүй байх

Ихэнх улсад бизнес хийж эхлэхийн тулд бизнесийг лиценз, бүртгэл хийлгэж байж бизнесээ эхлүүлдэг бол компани байгуулах процесс арай өөрөөр явагддаг. Хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахаас бусад тохиолдолд л таны бизнесийн хамтрагч тань эрсдэлээ тооцож байж хөрөнгөө оруулна.  

Том, Жерри 2 бяслагныхаа тухай ярилцаж гэж төсөөлье. Зөв бяслагаа цаг тухайд нь авах гэсэн зорилгоор тэр хоёр фермерүүдээс худалдан авч, хүнсний дэлгүүрүүдэд арилжихаар шийдэцгээв. 

Ингэснээр хэн нэгэн хүн хордлого авсан тохиолдолд гомдол гарган Том, Жерри хоёрын хөрөнгөнөөс нөхөн төлбөр гаргуулах боломжтой болно гэсэн үг, харин Том Жерри хоёр өөрсдийнх нь бизнест энэ асуудалд хамааралгүй гэж ойлгож байж болно. Харин ХХК-ын хувьд зардал ч багатай, үйл ажиллагаа нь ч амархан явагдахаар бүртгэл хийгддэг байна.

Бизнес бүртгэлгүй байх

2 Хангалттай хэмжээний хөрөнгөгүй байх

Бизнес хамтрагч, хувьцаа эзэмшигч, бусад гишүүд компанийн тодорхой хувийг эзэмшихийн тулд мөнгө хэмээх зүйлийг оруулдаг. Харин мөнгө буюу бизнес эхлүүлэх мөнгөн хөрөнгө дутмаг байх нь бизнес дампуурах гол шалтгаан болдог.

Хангалттай хэмжээний хөрөнгөгүй байх

3 Шууд амжилтанд хүрнэ гэсэн төлөвлөгөө гаргадаг

Бизнес эхлүүлж байгаа хүн бүр сайн сайхан зүйлийг бодож, томоор төлөвлөгөө гаргадаг. Харин бизнесээ удаан тогтвортойгоор явуулах нь гэнэтийн эрсдэлээс хамгаалах, өөрийгөө болон бизнесээ төлөвлөгөөтэй бэлтгэх нэгэн арга зам байдаг.

Шууд амжилтанд хүрнэ гэсэн төлөвлөгөө гаргадаг

4 Үйлдвэрлэл, үйл ажиллагааг ойлгох ч зах зээлээ судлаагүй

Ихэнх бизнес эрхлэгчид өөрсдийн эхлүүлж буй бизнесээ хамгийн байж болох сайн хувилбар гэж үзэх боловч үйлчлүүлэгчид хэр худалдан авах вэ гэдэг талаар бараг бодож үздэггүй байх тохиолдлууд байдаг. Тиймээс бизнесээ хэт том цар хүрээгээр хийхээсээ өмнө жижиг зах зээлд туршиж үзэх хэрэгтэй.

Үйлдвэрлэл, үйл ажиллагааг ойлгох ч зах зээлээ судлаагүй

5 Бүх зүйлээ өөрөө хийх

Нягтлан, банкер, өмгөөлөгчтэй байна гэдэг нь таны бизнесийн хамгийн эхний томоохон суурь бөгөөд эдгээр хүмүүсийн тусламжтайгаар та бизнесээ өргөжүүлэх санаа, үйл ажиллагааг хийх боломжтой болж ирнэ.

Бүх зүйлээ өөрөө хийх

6 Бизнес хамтрагч бус, найз нөхөдтэйгөө хамтран ажиллах

Том, Жерригээр ахин жишээ авцгаая. Тэд бол сайн найзууд. Харин бизнесийн тал дээр тэд илүү болгоомжтой, анхааралтай хандах хэрэгтэй болно. Жерри тусдаа ажил хийдэг гэж бодъё. Харин Том түүнээс тэр ажлаа үргэлжлүүлэх хийх эсэх, бизнесийнхээ ашгийг эрх тэгш хуваах эсэх талаар асуух хэрэгтэй боловч найзаасаа ийм зүйлсийг асуух нь эвгүй ч юм шиг санагдана. Иймээс хэдийгээр найз нөхөд ч гэлээ бизнес хамтрагч болсон л бол бүх зүйлийг албан ёсны дагуу байлгах хэрэгтэй болдог.

Бизнес хамтрагч бус, найз нөхөдтэйгөө хамтран ажиллах

7 50/50 хувийн хамтрагч

Хоёр хүн хамтран бизнес эрхлэг гэж бодьё. Мэдээж хамтарч байгаа учраас аль аль нь бизнесийнхээ үйл ажиллагаанд адилхан орох сонирхолтой болно. Гэвч хоёр хамтрагч маань санал зөрөлдөх тохиолдол гарвал яах вэ? Иймэрхүү зүйл болохгүй гэсэн баталгаа байхгүй учраас хууль ёсны дагуу хэн нэг нь давуу эрхтэй байхаар зохицуулах хэрэгтэй.

50/50 хувийн хамтрагч

8 Оюуны өмчийг үл тоох

Худалдааны тэмдэг, зохиогчийн эрх зэрэг оюуны өмч бол компаний хувьд маш чухал. Хэрэв бизнес эрхлэгч оюуны өмчөө хамгаалахгүй, анхаарал хандуулахгүй байвал тухай бүтээлээ алдах эрстэх, харин бусдын оюуны өмчид халдвал бизнес өөрөө эргээд асуудалд орно гэсэн үг.

Оюуны өмчийг үл тоох

9 Хагарахаас нь өмнө өндгөө тоолж эхлэх

Том, Жерри хоёр маань гурван жил үйл ажиллагаагаа явуулжээ гэж бодъё. Тэдний бяслагийн бизнес амжилттай болж, өөрсдийн гэсэн ажилтан, брэндтэй, фермерүүд, дэлгүүрийнхэнтэйгээ ч сайхан харилцаатай байв. Харин тэд өөрсдийн борлуулдаг бяслагандаа хаяг, шошго огтхон ч хийгээгүй, хийх талаар ч мэдэхгүй явсаар байгаа.      Ингэж явсаар хоол, хүнсний хадгалалт, худалдан авалтын газраас тэдний бизнесийг хууль дүрэм даган биелүүлээгүй гэдэг шалтгаанаар их хэмжээгээр торгох шаардлага үүснэ.

Хагарахаас нь өмнө өндгөө тоолж эхлэх

10 Шинэ санаандаа хэт их төвлөрөх

Амжилттай яваа бизнесийг бүх зүйл төлөвлөгөөний дагуу явдаггүй, өөр шийдвэрлэх асуудлууд гарч ирдэг гэдгийг мэддэг хүмүүс удирддаг. Тиймээс бизнесээ амжилттайгаар удирдан явуулъя гэвэл зах зээлдээ дасан зохицох, цаашлаад амжилттай байх цаг хугацаа гаргах хэрэгтэй

Шинэ санаандаа хэт их төвлөрөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()