Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

Америкийн “Space X” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск сар болон Ангараг гараг руу хүмүүсийг илгээх "Starship" сансрын хөлгөө өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Техас муж улсын Бока-Чика тосгонд танилцуулсан юм. Танилцуулгын үеэр сансрын хөлгийг зургаан сарын хугацаанд сансрын тойрог замд оруулах, Сар болон Ангараг гараг дээр газардах зэргийг харуулсан богино хэмжээний дүрс бичлэг үзүүлсэн байна.

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

Энэхүү арга хэмжээ нь "SpaceX" компанийн анхны пуужин амжилттай хөөрснөөс 11 жилийн дараа болж байгаа юм. Өнгөрсөн 9-р сард Ангараг гариг руу нисэх хөлгийг туршихад бэлэн болсон гэж Илон Маск мэдэгдэж байсан билээ. 

Тус сансрын хөлгийг агаар мандлаас гарахад нь туслах пуужин нь 20 км-ийн өндөрт хөөрсний дараа хөлгөөс салж буцаад дэлхий дээр өөрөө газардах зориулалттай аж.

Тэрбээр "SpaceX компани анхны нислэгээ 11 жилийн өмнө хийж байсан. Бид өдгөө ахин ашиглах боломжтой 78 гаруй пуужинтай болоод байгаа нь дэлхийн аль ч компаниас хамаагүй олон байгаа юм" гэж нэмж хэлсэн байна.

Илон Маск энэхүү пуужингийн туршилт амжилттай болвол анхны Ангараг руу хийх нислэг 100 зорчигчтойгоор 2020-оод оны дундуур болох болно гэжээ.

Түүнчлэн энэ хөлгөөр зөвхөн Ангараг руу биш, 2024 он гэхэд сар луу жуулчин авч явахаар төлөвлөж байгаа аж.

100 гаруй метрийн өндөртэй пуужин туршилтын нислэг хийхэд бэлэн болжээ. Туршилтыг нэгээс хоёр сарын дараа хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн Ангараг гариг дээр очих бөгөөд цаашдаа сансрын уудамд судалгаа шинжилгээ хийх нь илүү хямдхан, найдвартай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Илон Маск илэрхийлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()