Орчин үед трэнд болж буй 100 жилийн өмнөх загварууд

Загварын ертөнцөд ихэнхдээ нэг загвар 3-12 сарын туршид загвараа хадгалсан, загварлаг хэвээр байдаг билээ. Гэхдээ зарим загварын хувцаснууд 1-5 жилийн турш трэнд хэвээр байдаг бол 5-10 жилийн турш өмсөх боломжтой классик хувцаснууд ч гэж бий. Судлаачдын үзэж байгаагаар хувцасны загварын эргэлт нь 20 жил байдаг бөгөөд 20 жилийн дараа дахин трэнд болдог гэнэ. Тиймээс ч бидний эмээ, өвөөгийн үеийн хувцаснууд орчин үеийн загварын ертөнцөд эргэн ирэх нь энгийн үзэгдэл юм.

Орчин үед трэнд болж буй 100 жилийн өмнөх загварууд

1 Доогуур бэлхүүстэй даашинз

Доогуур бэлхүүстэй даашинз 1920-оод оны үед трэнд болж байсан юм. Эдгээр даашинзыг ихэнхдээ гоёлд өмсдөг байсан учир тороор чимэглэж, "Robe de Style"-тай байсан бөгөөд хормой нь дэрвэгэр хөлийн шилбэ болон түүнээс доош урттай байсан аж. Цээж хэсэгт ямар нэгэн тодотгол байгаагүй бөгөөд нэг бол богино ханцуйтай, эсвэл бүр ханцуйгүй байжээ. Харин орчин үеийн загварын шоунд энэ төрлийн даашинзыг ихээр танилцуулах болсон харагдана. Үүнээс гадна бүсгүйчүүд ч өдөр тутамдаа өмсөх болжээ.    

Доогуур бэлхүүстэй даашинз

2 Чокер

Чокер хамгийн анх МЭӨ ІІ зууны үед үүссэн бөгөөд бүхий л үеийн загварлаг бүсгүйчүүдийн дунд эрэлт хэрэгцээтэй байсан юм. Чокерийг Ренессанс, рококо, классицизмын үед болон ХХ зууны эхэн үед хүртэл зүүж байжээ. 1990-ээд оны үед хамгийн их эрэлттэй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа чокерын эрин үе дууссан байна. Харин одоо загварлаг бүсгүйчүүдийн дунд дахин трэнд болж байгаа аж.   г бүсгүйчүүдийн дунд дахин трэнд болж байгаа аж.  

Чокер

3 Кюлот

Кюлотыг анх зөвхөн язгууртнууд зүүдэг байсан бөгөөд XVI зууны үед Францын загварын ертөнцөд түрэн орж ирсэн байна. Гэхдээ тухайн үед зөвхөн эрэгтэйчүүд өмсдөг байсан юм. 1931 онд алдарт теннисчин Лили Альварес нь Уимблодонд болсон тэмцээний үеэр Эльза Скиапарелли Скиапарелли (Коко Шанелийн өрсөлдөгч) -ийн оёсон колюттай гарч иржээ. Бүсгүйчүүдэд энэхүү өмдний загвар таалагдаж тэд дугуй унах, морь унахдаа ийнхүү өмсөх болсон байна. Харин 1980 онд энэхүү загвар гүнж Дианад маш ихээр таалагдаж байсан нь дэлхий даяар түгээмэл тарахад хүргэсэн аж. Ингээд хэсэг хугацаанд завсарлага авсан хувцасны загвар маань дахин бидний амьдралд хүч түрэн орж иржээ.

Кюлот

4 Сул цув

Сул цувыг Дэлхийн 1-р дайны үеийн цэргийн хүнд цувны оронд хэрэглэх зориулалттайгаар бүтээсэн байна. Харин бүсгүйчүүд 1928 оноос хойш буюу Греты Гарбог кинонд өмсөж тоглосон үеэс эхэлнэ өмсөх болжээ. Энэхүү цувыг Марлен Дитрих өмсдөг байсан бөгөөд 1940-оноос эхлэн АНУ, Английн бүсгүйчүүдийн дунд алдартай болсон аж. Харин дайны дараа энэхүү хувцаслалт дэлхий даяар тархсан байна.

Сул цув

5 Тюрбан буюу толгойн алчуур

Тюрбан бол XVIII зууны сүүл үеэс эхлэн загварлаг хувцаслалтын тоонд багтаж эхэлсэн бөгөөд ХХ зуунаас төрөл бүрийн загвартайгаар худалдаалагдах болсон аж. 1940 онд энэхүү хувцас нь дорнын сэтгэл татам байдлыг илэрхийлж байсан бол 1940 оны үед эрчээ авч бүх бүсгүйчүүд үсээ энэхүү алчуурын дор нууж байсан юм. Харин 1960-1970-аад оны үед хааны гэр бүлээс эхлэн бүх хүмүүс зүүх болжээ. Ингээд энэхүү толгойн алчуур эхлээд загварын тайзанд эргэн ирж, удалгүй энгийн иргэд ч өмсөх болсон байна.

Тюрбан буюу толгойн алчуур

6 Бахрома

1920 оны үед богино даашинзын эрин үе эхэлж байсан бөгөөд энэ үед даашинзынхаа хормойг уртасгахын тулд ийнхүү бахромаг ашиглах болжээ. Харин 1960-аад оны үеэс эхлэн хиппичүүдийн дунд алдартай болсон аж. Орчин үед бахромаг гоёлын хувцсанд хэрэглэх болсон байна.

Бахрома

7 Хуниастай банзал

Хуниастай банзал нь 1920 оны үед алдартай болсон бөгөөд 20 жилийн туршид трэнд байсаар ирсэн юм. Анх энэхүү банзлыг сургуулийн сурагчид өмсдөг байжээ. Харин дараа нь тамирчид энэ төрлийн хувцсыг өмсөх болсон байна. Хэсэг хугацааны дараа бүсгүйчүүд өдөр тутмын амьдралдаа хуниастай банзлыг өмсөх болсон аж. 3 жилийн өмнө хуниастай банзал дахин загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд орчин үед загварлаг эмэгтэй бүхэн энэ төрлийн банзлыг өмсөх болжээ.

Хуниастай банзал

8 Судалтай хувцас

ХХ зууны дунд үеэс Холливудын жүжигчид энэхүү хувцасны моодыг дэлгэрүүлсэн байна. 1931 онд Мэриан Никсон хажуудаа бар хөтөлж, өөрөө баран эрээн өнгийн судалтай пальтог өмссөн байсан гэнэ. Хэдэн жилийн өмнө шилүүсний судалтай хувцсыг хэтэрхий бүдүүлэг гэж үзэж байсан ч орчин үед тренд болоод байгаа юм.

Судалтай хувцас

9 Торгоор хийсэн нийлсэн өмд цамц

Эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд нийлсэн өмд цамц 1920 онд орсон байна. Коко Шанелийн ачаар энэхүү хувцас нь бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд  тодорхой байр суурийг эзлэх болсон юм. Анх торгон хувцастай наран шарлагын газраар явдаг байсан бөгөөд энэ нь 1940-1950-иад оны үе билээ. Харин хэдэн жилийн өмнөөс эхлэн fashion-блогеруудын инстаграм хуудсанд энэ төрлийн хувцаслалт харагдах болсон. Хэдийгээр орчин үед төдийлөн алдартай биш хэдий ч мэр сэр харагдаж байгаа шүү.

Торгоор хийсэн нийлсэн өмд цамц

10 Унисекс өмдтэй костюм

Өмнө нь зөвхөн эрэгтэйчүүдэд зориулагдаж байсан хувцсыг бүсгүйчүүд ХХ зууны эхэн үеэс өмсөж эхэлсэн. Мэдээж, эрчүүдийн хувцсыг эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд ороход Коко Шанель асар их нэмэр оруулсан байна. Марлен Дитрих энэ төрлийн хувцсыг өмсөх дуртай байсан бөгөөд энэ нь бараг л түүний нэрийн хуудас байсан юм. Орчин үед бүсгүйчүүдийн дунд эрэгтэй хувцаслалт их газар авах болсон бөгөөд бариу пиджакны оронд сул пиджакийг өмсөх болжээ.

Унисекс өмдтэй костюм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()