"Зөрүүд эр"-ийн гайхалтай хайрын түүх

Италийн алдарт жүжигчин Адриано Челентано, Клаудиа Мори нарын 50 жилийн хайрын түүх жинхэнэ хайрыг олон хүмүүст үлгэрлэн харуулж чадсан билээ. Тэдний урт удаан хамтын амьдралаас илүүтэй хувь заяаны гэмээр анх танилцсан учрал нь та бүхний сонирхлыг төрүүлэх биз ээ. 

"Зөрүүд эр"-ийн гайхалтай хайрын түүх

Адриано Челентано (Adriano Celentano), Клаудиа Мори (Claudia Morey) нар гэрлээд 50 жил болж байгаа, Италийн хамгийн алдартай хосууд юм.  Хосуудын хайрын түүх нэгэн кинонд хамтран тоглосноор эхэлсэн боловч үүнээс хойш өрнөсөн тэдний хайр дурлалын харилцаа өөрөө кино зохиол шиг л болж хувирчээ. 

Олон жил өнгөрсөн ч тэдний харилцаа гал халуун үргэлжилсээр байгаа бөгөөд өнөөг хүртэл дэлхий даяар үнэнч шүтэн бишрэгчидтэй хэвээр байгаа юм. 

1963 онд "Хачин хүн" киноны зураг авалтын үеэр хосууд анх танилцсан бөгөөд тухайн үед Адрианогийн хачин ааш Клаудиад таалагдаагүй гэдэг. 

Бүсгүй өөрийг нь үл тоосон байдалтай харьцсанд Адриано ихэд эгдүүцэж, түүний анхаарлыг татах гэж хичээх болжээ. Гэсэн ч Клаудиа тоохгүй хэвээр байж. Харин нэг удаа Клаудиа зураг авалтын үед санамсаргүй шил унагаан хагалж, хэлтэрхий нь Адрианогийн нүүрэн дээр оносон аж. Ингээд Клаудиа түүнээс уучлалт гуйснаар тэд бие биедээ дурлажээ.

Энэ өдрөөс хойш тэд болзож эхэлсэн ч, Клаудиа найз залуугаа урт удаан харилцаанд тохирох хүн биш гэж бодсон хэвээр байж. Нэгэн романтик дуулалт жүжгийн дараа Адриано түүнд хайраа илчлэхэд Клаудиа  дахин эргэлзэхээ больсон гэдэг. ​

Хэвлэл мэдээллийнхны анхааралд өртөхгүйн тулд хосууд шөнө дунд 3 цагт хуримаа хийж, албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ. 

Шинэхэн гэрийн эзэгтэй болсон Клаудиа карьераа орхиж гэр бүл, үр хүүхэд, нөхөртөө бүх цаг заваа зориулхаар шийдсэн байна. Тэрээр нөхрийнхөө ажилд санаа тавьж, дүрээ бүтээхэд тусалдаг байсан нь Адрианогийн цаашдын ажилтад эерэгээр нөлөөлсөн юм. Ийнхүү Адриано эхнэрийнхээ тусламжтай олон сайхан дүрийг чадварлаг бүтээж, алдарт нэрийн оргилд хүрсэн билээ. 

Тэдний амьдрал цаг үргэлж шулуун дардан байгаагүй. Нэг удаа алдарт жүжигчин маань  кинонд хамт тоглосон Орнелла Мути  гэх бүсгүйтэй нэр холбогдож багагүй шуугиан тарьсан аж. Орнелла түүнд ухаангүй дурлаж нөхрөөсөө хүртэл салжээ. Энэ бүгдийн дараа Клаудиа эхнэр хүний уужуу ухаанаар хандан, нөхрөө уучилж гэртээ ирэхийг нь зөвшөөрчээ. 

Нэгэн сэтгүүлч түүнээс нөхөртөө яагаад ийм их хайртай юм бэ хэмээн асуухад, түүнээс минь өөр сонирхолтой хүн байхгүй гэж хариулсан гэдэг. 

Хосууд маань өдгөө Милан хотын ойролцоо амьдардаг. Тэдний байшингийн өмнө Клаудиагийн хөшөөтэй усан оргилуур байдаг аж.  Тэд эгэл жирийн, амар тайван амьдралыг чухалчилдаг тул том хэмжээний үдэшлэг болон хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татахуйц үйл явдлаас хол байхыг эрмэлздэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()