Эх дэлхийг маань аварч чадах 10 организм

Дэлхий дээрх олон төрөл зүйлийн амьд биетүүдээс хэсэг бүлэг нь онцгой ач холбогдолтой байдаг ажээ. Хэрэв тэдгээр амьтад устаж үгүй болбол эх дэлхийн орших, эс орших асуудал хөндөгдөнө.

Эх дэлхийг маань аварч чадах 10 организм

1 Зөгий нь экосистемийн амин чухал бүрэлдэхүүн

Зөгий нь сүүлийн 100 сая жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй гэж болно. Иймээс зөгий нь эрүүл экосистемийг хадгалахад тусалдаг байна.

Зөгийний тоос хүртээлтийн ачаар ургамал ургадаг боловч орчин үеийн ургамлын шавьж үргээгч, устгагч бодисууд нь зөгийг ургамал дээр суухаас нь хамгаалж, ингэснээр ургамалд ч муугаар нөлөөлж байгаа аж.

Бидний хэрэглэдэг ургацын 70 хувь нь ургамал хоорондын болон зөгийн тоос хүртээлтээс шалтгаалдаг. Сүүлийн үеийн судалгаагаар зөгий устах магадлалтай амьтны тоонд орж байгаа аж. Хэрэв зөгий уствал экосистемд том аюул учирна. 

Зөгий нь экосистемийн амин чухал бүрэлдэхүүн

2 Питопланктон - Дэлхийн уушги

Далайгаас гарч байгаа хүчилтөрөгчийн хэмжээ нь ой модноос гарч байгаа хүчилтөрөгчийн хэмжээнээс хэд дахин их бөгөөд агаар мандлын нийт хүчилтөрөгчийн 2/3-ыг ялгаруулдаг байна. Мөн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн  хүн төрөлхтний хүнсний хэрэгцээнд ч том байр суурийг эзэлдэг хангадаг. 

Питопланктон нь далайд амьдардаг нэгэн төрлийн замаг бөгөөд үүний ачаар л далайгаас хүчилтөрөгч ялгардаг гэнэ. Хэрэв Питопланктон байхгүй бол хүн төрөлхтөн, амьд амьтад хангалттай хэмжээний хүчилтөрөгчгүй болно гэсэн үг.

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Питопланктоны хэмжээ буурч байгаа гэсэн мэдээлэл гарчээ. Питопланктоны тоо толгой буурснаар далайн усны температур нэмэгдэж, далайд амьдардаг бусад амьтдад ч бас аюул учраад байгаа юм. 

Питопланктон - Дэлхийн уушги

3 Мөөг бол дэлхийн дахин боловсруулагчид

Мөөг болон мөөгөнцөр нь хэлбэр, дүрсний хувьд маш өөр өөр байдаг. Зарим мөөгөнцөр хоол муутгадаг бол заримаас нь бид пенициллин гаргаж авдаг, бүр зарим нь хүнсэнд ч хэрэглэх тохиолдол байдаг шүү дээ.

Ерөнхийдөө энэ олон төрлийн мөөгөнцөр байхгүй бол дэлхий маань асуудалд орох нь тодорхой. Ургамал, амьтад үхэх үед мөөгөнцөр ургаж шим тэжээлийг нь буцааж, хоол хүнсэнд шингээдэг. 

Тиймээс мөөгөнцөр бол дэлхийн хамгийн сайн дахин боловсруулагч. Хэрэв мөөгөнцөр байхгүй болвол агаарын болон орчны бохирдол дийлэхгүй болно. 

Мөөг бол дэлхийн дахин боловсруулагчид

4 Менхаден загас бол далайн хүнс тэжээлийн гол эх үүсвэр

Менхаден /Menhaden/ загас нь далайн олон амьтдын хоол хүнс болдгоороо чухал үүрэг гүйцэтгэдэг. Менхаден загас нь далайн замгаар хооллодог аж. Ийнхүү замгийгг идсэнээр далайн усан дотор  замаг ихсэхээс сэргийлдэг байна. Менхаден загасанд нүүрлэж буй ганц аюул нь хэт их загасчлал аж. 

Менхаден загас бол далайн хүнс тэжээлийн гол эх үүсвэр

5 Сарьсан багваахай нь зарим хүнсний ногоог хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг

Сарьсан багваахай нь шавьжны тоо толгойг зохицуулах үүрэгтэй. Ингэж шавьжаар хооллосноор олон төрлийн жимс ногооны ургацыг хамгаалдаг байна. Зарим төрлийн сарьсан багваахай нь ургамлын тоос хүртээх үүрэг гүйцэтгэдэг. 

Сарьсан багваахайг ургамлын шавьж устгагч гэдэг учраас экосистемийн тэнцвэртэй байдлыг хангадаг гэж үздэг. Уг амьтны тоо толгой барилга байгууламж, салхин сэнс, хүний гараар бүтээгдсэн зүйлсээс болж буурч байгаа гэнэ. 

Сарьсан багваахай нь зарим хүнсний ногоог хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг

6 Чийгийн улаан хорхой нь хөрсийг тэжээгч

Чийгийн улаан хорхой нь хөрсөн доогуур явж, агаар оруулснаар тухайн хөрсөнд хэрэгтэй эрдэс бодисоор хангах үүрэгтэй. 

Чийгийн улаан хорхойнууд нь цэцэрлэгжүүлэлтийн баатар гэхэд болно. Харин бидний хэрэглэж байгаа бордоо, хүчиллэг шороо зэргээс болж, хөрсөн дэх хүчил шүлтлэгийн/pH/ хэмжээ буурснаар чийгийн улаан хорхой амьдрах боломжгүй болж, тоо толгой нь цөөрөх эрсдэл үүсээд байна

Чийгийн улаан хорхой нь хөрсийг тэжээгч

7 Шүрэн арал бол далайн хүнсний эх үүсвэр

Шүрэн арал бол маш сайхан байгалийн тогтоц бөгөөд экосистемд ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Шүрэн арал нь далайн амьтдын орон гэр болохоос гадна хүнсний гинжин хэлхээний эх үүсвэр болдог юм.

Далайн төвшин, температур нэмэгдэж байгаа нь шүрэн арлуудад ч мөн аюул үүсгэж байгаа аж.

Шүрэн арал бол далайн хүнсний эх үүсвэр

8 Махчин загаснууд далайн амьтдын тэнцэрт байдлыг хангадаг

Хэдийгээр хамгийн аймшигтай, махчин амьтан боловч аварга загас нь  далайн амьтдын тоо толгойг тэнцвэртэй байлгах чухал үүрэг гүйцэтгэдэг.

Аварга загасны тоо толгойд хүний буруутай үйлдүүд сөргөөр нөлөөлж байна. 

Махчин загаснууд далайн амьтдын тэнцэрт байдлыг хангадаг

9 Үет хөлтнүүд навчийг шим тэжээл болгон хувиргадаг

Үет хөлтнүүд нь мөөгний адил үхсэн организмын эрдэс бодисыг боловсруулж амьд организмуудад шим тэжээл болгон өгдөг. Зарим судалгаагаар үет хөлтнүүд унасан навчны 20 хувийг боловсруулж, буцаагаад газрын бордоо болгодог байна. Хэрвээ дэлхийн дулаарал энэ хэвээрээ явагдвал үет хѳлтнүүдийн тоо толгой цѳѳрѳх аюул нүүрлээд байгаа юм.  

Үет хөлтнүүд навчийг шим тэжээл болгон хувиргадаг

10 Шоргоолж

Шоргоолж нь мѳн л байгалийн хаягдлуудыг дахин боловсруулдаг учир экосистемд тустай аж. Дэлхийн дулаарлаас үүдэн шоргоолжны тоо толгой цѳѳрч байгаа харамсалтай мэдээ гарсаар байна. 

Шоргоолж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()