"Captcha" систем - Робот биш гэдгээ батлах нь яагаад чухал вэ?

2017 оноос эхлэн интернет хэрэглэгч хүн бүр "captcha" хэмээх зүйлийг хэрэглэж эхэлсэн ч яг юунд, яагаад хэрэгтэй вэ гэдгийг олон хүн мэддэггүй билээ. Тэгвэл Англиар "Completely Automated Public Turing Test to Tell Computers and Humans Apart" гэх үгийн товчлол буюу энэ нь компьютер, хүн хоёрыг ялгах автомат тест юм байна. Өөрөөр хэлбэл энэхүү тест нь тухайн төхөөрөмжөөр, тухайн мэдээлэл рүү нэвтрэх оролдлого хийж байгаа хүнийг жинхэнэ үү эсвэл автоматаар  програмчлагдсан зүйл үү гэдгийг ялгах зориулалттай юм. Сaptcha нь зөвхөн хүний л таньж чадах кодыг тухайн нөхцөлд санамсаргүйгээр илгээж шалгадаг онцлогтой. 

"Captcha" систем - Робот биш гэдгээ батлах нь яагаад чухал вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сaptcha юунд хэрэгтэй вэ?

"Сaptcha"-г хэрэглэгчдийг автомат bot-ууд, спам, DOS халдлага зэрэг интернэт ашиглах үед тохиолдож болох төрөл бүрийн асуудлуудаас сэргийлэх зорилгоор ашигладаг. 

Янз бүрийн шалтгаанаар системд нэвтэрч, вебсайтыг нь идэвхгүй болгох, өөрөөр ашиглах гэсэн хүмүүс байсаар байдаг. Шалтгаан нь юу ч байлаа "Сaptcha" нь  цахим орчин дахь буруу, болохгүй гэсэн зүйлсээс хамгаалах зориулалттай бөгөөд одоогийн байдлаар өөрийн үүргээ хамгийн сайн гүйцэтгэж байгаа технологи юм. 

Аливаа сайтын ачааллыг хэт нэмж, ашиглах боломжгүй болгон унагадаг DDOS халдлагаас сэргийлэхийн тулд энэхүү технологи нь хамгийн ихээр ашиглагддаг. Энгийнээр тайлбарлавал, DDOS халдлагын үед тухайн вебсайт руу маш их мэдээлэл, хандах хүсэлт илгээгдэж, эргээд вэбсайтаас хариу үр дүн үзүүлэх боломжгүй болгодог аж.

Тэгвэл вебсайт руу тэр олон хүсэлтийг хэн илгээдэг вэ? Мэдээж хүн тийм их хандалтыг нэг дор илгээж чадахгүй учраас, компьютерээр энэ ажлаа хийлгэдэг. Тиймээс ийм төрлийн халдлагаас  "Сaptcha" ашиглан хамгаалдаг.

Сaptcha юунд хэрэгтэй вэ?

"Сaptcha" -г анх хэн бүтээсэн бэ?

Анх 20-р зуунд орчин үеийн технологиуд дөнгөж бүтээгдэж эхлэж байх үед "компьютер хүн шиг сэтгэж чадах болов уу" гэсэн асуултаас энэхүү технологи үүссэн гэхэд болно. Тухайн үед хүн, компьютер 2-ыг хооронд нь ялгах тоглоом зохиожээ. Тэдгээрийн ялгааг олох ёстой хүн аль алинаас нь асуулт асууж хариултыг нь сонссоны дараа шийдвэрээ гаргах ёстой аж. Энэ үеэс л бидний зохион бүтээсэн компьютерыг хэт ухаалаг байж болох талаар таамаглал гарч иржээ.

"Сaptcha" -г анх хэн бүтээсэн бэ?

Өнөө үед "Сaptcha" технологийг ашиглахад маш хялбархан болсон. Таныг ямар нэг сайт руу нэвтрэх оролдлого хийхэд таньд эхлээд мэдээлэл оруулах, үйлдэл хийх зориулалттай цонх гарч ирнэ. Ингээд та гарч ирсэн талбарыг бөглөх, эсвэл үсэг, тоог дуурайлган бичсэнээр энэхүү тестийг давна гэсэн үг. Бидний хамгийн сайн мэдэх "Сaptcha"  тест бол үсэг тоо нийлсэн дүрсний хувьд бага зэрэг сонин ч гэмээр нийлэмж байдаг. Тэрхүү сонин гэмээр дүрсийг аливаа компьютер, автоматжуулсан технологи ялгах чадваргүй байдаг юм байна. Харин хүний тархи бол тэрхүү сонин өнгө дүрсний ялгарал дундаас үсэг, тоог ялгах чадвартай нь мэдээж.

Ийм л учраас "Сaptcha" интернэт орчинд аюулгүй ажиллахад маш чухал үүрэгтэй. Хэрэглэгчдээс маш энгийн, амархан зүйл хийхийг шаарддаг ч үүний цаана маш том алгоритм ажилж байдаг. Хэрэв энэхүү технологи байгаагүй бол бидний өдөр тутамд ашигладаг систем, вебсайтууд бүгд аюулгүй байдлаа хадгалж чадахгүй. Тиймээс таны дэлгэцэн дээр "Сaptcha" гарч ирвэл хэдхэн секунд зарцуулан мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()