2018 оны 9-р сард Япончууд өөрсдийн шинэ бүтээл болох 19.8 метр хэмжээтэй "LY 650" нэртэй спорт загварын моторт завь бүтээсэн бөгөөд үүнийг өнөөдөр "Lexus" компани Бока Ратон (АНУ-ын Флорида мужийн эрэг) хотод албан ёсоор танилцууллаа.
"LY 650" моторт завийг "Lexus" авто машины усан дээр явдаг хувилбар гэж хэлж болох юм. Италийн дизайны студийн мэргэжилтэн Нуволари Ленард онгоцны дотоод засал дээр ажилласан бол, Америкийн усан онгоц үйлдвэрлэгч "Marquis Yachts" компани гадна загварыг нь гаргахад хамтран ажиллажээ.
Дашрамд дурдахад, хөлгийг нүүрс төрөгчийн исэл, шилэн хуванцар ашиглан хийсэн учир хөнгөн хэрнээ эдэлгээ удаантай болсон гэнэ.
Шинэ "Lexus" моторт завь нь гурван кабинтай ба кабин тус бүрдээ ариун цэврийн өрөө, зөөлөн ор, буйдан, ширээтэй аж. Харин жолоочийн хэсэгт 2 сандал, навигацийн тоног төхөөрөмжүүдтэй байх ба нэмэлтээр 3 буйдан ширээний хамтаар ил тавцан дээр байрлажээ.
Дарвуулт онгоцыг загвараас нь хамаарч 1050, 1250 эсвэл 1350 морины чадалтай хоёр "Volvo Penta IPS" босоо хөдөлгүүрээр удирддаг. Шатахууны сав нь 4012 литр дизель түлш агуулдаг бол усан хангамж нь 852 литр ажээ.
Та 10-р сарын 30-наас 11-р сарын 3 хүртэл үргэлжлэх Флорида мужийн Форт-Лодердейлийн завины наадамд шинэ "LY 650" онгоцтой танилцах боломжтой.
Японы зүгээс шинэ моторт завиныхаа үнийг зарлаагүй байгаа бөгөөд хамгийн багадаа 3 сая доллар байна гэсэн таамаглал гараад байгаа юм.
Lexus Sport Yacht 2017