1
Гликолийн хүчил хэрэглэх
Нүүрний нүх сүвийг битүүрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд таны хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн арьсны лицидын давхаргад нэвтэрч, үхжсэн арьсыг гуужуулах хэрэгтэй болдог. Арьс гоо заслын эмч нар гликолийн хүчил агуулсан нүүрний шингэн саван болон чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөдөг байна.
Үүнээс гадна та "АНА" хүчил агуулсан гуужуулагч хэрэглэж болох ба энэ нь арьсны нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлж, чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Харин ширхэгтэй гуужуулагчийг долоо хоногт нэг удаа хэрэглэж, чийгшүүлэгч тосыг үргэлж хэрэглэх шаардлагатай.
2
Усан суурьтай нарнаас хамгаалах тос
Хэрвээ та тослог арьстай бол нарны хамгаалалттай тосыг төдийлөн хэрэглэдэггүй л болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ та нарны хамгаалалттай тосыг түрхэх хэрэгтэй бөгөөд энэ нь арьсны тань асуудлыг илүү хүндрэхээс сэргийлнэ. Тиймээс тосон суурьтай тосноос татгалзаж харин усан суурьтай тосыг түрхээрэй.
3
Элсэн чихрийн хэрэглээгээ багасгаарай
Элсэн чихрийг их хэмжээгээр хэрэглэх нь инсулины ялгаралтыг ихэсгэдэг учир энэ нь их хэмжээний тослогийг ялгарахад хүргэдэг. Инсулин нь коллагены түвшин болон цусан дахь эластиныг хариуцдаг ферментэд нөлөөлдөг. Судалгаанаас харахад элсэн чихрийн хэрэглээгээ багасгах нь нүүрний арьсанд тулгарах асуудлыг эрс бууруулдаг байна. Элсэн чихрийн хэрэглээг багасгахаас гадна цагаан талх, зайрмаг, шарсан хуурсан зүйлээс татгалзах нь зүйтэй.
4
Шавар маск
Энэ бол саун, алжаал тайлах төвд орох дуртай бүсгүйчүүдэд зориулсан шилдэг арга юм. Шавар маск ихэнхидээ бентонит, каолийн хүчил агуулсан байдаг учир арьсыг гүн цэвэрлэж, нүх сүвэнд шингэсэн бохирдлыг гадагшлуулдаг. Үүнээс гадна бохирдлыг өөртөө шингээж, шаардлагатай эрдэс бодисоор таны арьсыг хангана. Долоо хоногт 2 удаа шавар маск тавихад л сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Чийгшүүлэгч түрхэхээ мартуузай.
5
В2 агуулсан бүтээгдэхүүн
Арьс гоо заслын эмч болох Дэвид Лоршерр ниацинамид буюу В2 амин дэм агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг байна. Харин ихэнхи бүсгүйчүүд тослог арьсны асуудлыг шийдвэрлэхийн тулд спирт агуулсан хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг билээ. Энэ эцэст нь илүү их тос ялгарахад хүргэдэг байна. Ниацинамид агуулсан бүтээгдэхүүн нь арьсны чийглэгийг хадгалж, тос ялгарах процессийг тэнцвэржүүлдэг.
6
Ретиноид- А амин дэм
Ретиноидыг өөрөөр хэлбэл А амин дэм гэж болох бөгөөд энэ нь шинэ эсийн нөхөн төлжилтөнд нөлөөлдөг байна. Ихэвчилэн А амин дэмийг хөгшрөлтийн эсрэг хэрэглэдэг ч тослог арьсанд ч үр дүнтэй юм. Арьсны тослог ялгарахдаа ихэнхидээ нүх сүвийг битүүлдэг бол ретоноид нь энэ асуудлыг шийдвэрлэж өгдөг гэнэ.