Гадныхныг ихээр гайхшруулдаг Японы 15 уламжлал

Япон улс орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хэзээ ч бусад улс гүрнүүдээс хоцрогддоггүй хэрнээ өв уламжлалаа ч хадгалсаар байдаг билээ. Зарим тохиолдолд Япон хүмүүс бүр тэс өөр гаригаас ирсэн мэт санагддаг нь тэдний өдөр тутмын байдал хатуу ёс жаягтай байдгаас болдог биз. Ингээд бүгдээрээ Япончуудын амьдралын сонирхолтой хэв маягтай танилцацгаая.

Гадныхныг ихээр гайхшруулдаг Японы 15 уламжлал

1 Гоо зүй гэдэг Япончуудын хувьд маш чухал

Ихэнх галт тэрэгний буудал нь буусан хүмүүст байгалийн сайхныг мэдрүүлэх зорилгоор хийгдсэн байдаг. Аливаа зүйлсийн үзэмж, гоо зүй гэдэг бол Япончуудын амьдралын нэн чухал хэсэг юм. Японы уламжлалт гоо зүйн мөн чанарыг тодорхойлдог хэд хэдэн үндсэн хүчин зүйл байдаг. Ялангуяа, эгэл даруу байдлыг эрхэмлэх, хүн байгалийн шүтэлцээ, амьдралын төлөвлөлт зэрэг нь  Японы гоо зүйн соёлыг илтгэх нэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. 

Гоо зүй гэдэг Япончуудын хувьд маш чухал

2 "Тонох" гэдэг ойлголт байхгүй

Япон улс нь газар хөдлөлтөд хамгийн өртөмхий орон билээ. Сонирхолтой нь гамшгийн үеийн хүнд хэцүү байдлыг ашиглан дээрэм тонуул хийх гэсэн ойлголт огт байдаггүй гэнэ. Тэр бүү хэл, Япон хэлний толь бичигт "тонуул хийх" гэсэн үг байдаг эсэх нь тодорхойгүй. "Google"-ээс Японд гарсан тонуул гэж хайхад зөвхөн Японд хулгай байдаггүй талаарх гадны хүмүүс, гадны хэвлэлүүдийн мэдээ л олддог гэнэ. Хулгай хийх нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэж үзэхээс гадна Япончууд үүний эсрэг маш чанга хатуу хуулийн заалттай байдаг ажээ. 

"Тонох" гэдэг ойлголт байхгүй

3 Япон хэлэнд хүндэтгэлийг илэрхийлэх хэд хэдэн дүрэм байдаг

Япон хэлэнд ярианы үндсэн 4 түвшин байдаг. Харилцаж байгаа хүнийхээ онцлогоос шалтгаалаад хүндэтгэлийн, ярианы, даруу, эелдэг гэсэн төрлөөс сонгож ярина. Япон хэлээр ярихдаа алийг нь сонгох вэ гэдгээ эхлээд шийдэх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, залуу хүмүүсийн хувьд эелдэг байдлаар ярих нь элбэг бөгөөд ялангуяа өөрөөсөө ахмад насны хүмүүстэй эелдэг байдлаар хүндэтгэсэн үг хэллэгүүдийг сонгон ярьдаг байна. Хүнтэй түрүүлж яриа эхлүүдэхдээ “sumimasen” буюу өршөөгөөрэй гэсэн үгийг хэлж  ярилцах зөвшөөрөл авдаг.

Япон хэлэнд хүндэтгэлийг илэрхийлэх хэд хэдэн дүрэм байдаг

4 Японд зочин мэргэжилтэн гэж бараг байдаггүй

Нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай ажилчдыг дотоодоос хангах тул Япон улс түр зуурын эсвэл гадаадын мэргэжилтнүүдийг төдийлөн ажилуулах сонирхолгүй байдаг ажээ.  Харин өнгөрсөн жилээс Японы засгийн газраас компаниудад гадаадын иргэдийг ажилд авч болох зөвшөөөрөл өгсөн байна. Ингэхдээ тэд Японд ажиллах виз авахын тулд хэлний болон мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн байх ёстой. Мөн шалгалтандаа тэнцээгүй хүмүүс гэр бүлийн гишүүдээ Японд авчрах боломжгүй байдаг байна.

Японд зочин мэргэжилтэн гэж бараг байдаггүй

5 Насанд хүрсэн эрэгтэй хүнийг үрчилж авах заншил байдаг

Эрэгтэй хүнийг үрчилж авах нэгэн сонирхолтой ёслол 13-р зууны үеэс Японд дэлгэрчээ. Япончуудын хувьд гэр бүл бол хамгийн чухалд тооцогддог бөгөөд гал голомтоо залгах хүүг ч мөн чухалчлан үздэг гэнэ. Ямар ч хүүгүй, охинтой айл эрэгтэй хүнийг үрчлэн авч гэр бүлийн удам угсаагаа үргэлжлүүлэн, өмч хөрөнгөө ч өвлүүлэн үлдээдэг аж. Жишээлбэл, Сузуки Моторс корпорацийн захирал Осаму Сузуки тус корпорацийн 4-р үеийн үрчилж авсан өв залгамжлагч гэнэ.

Насанд хүрсэн эрэгтэй хүнийг үрчилж авах заншил байдаг

6 Японы цэцэрлэгт хүрээлэн бол нэгэн төрлийн урлаг

Цэцэрлэг байгуулах нь мөн л 13-р зууны үеэс үүсэн өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн. Японд газар, хөрс шороо гэдэг маш чухал үнэт зүйлд тооцогддог тул хүмүүс түүнийг бүхий л боломжоор ашигладаг аж. Япончууд байгалийн сайхныг бишрэх дуртай хүмүүс тул цэцэрлэг байгуулахдаа усан сандаа өнгө өнгийн мөрөг загас, яст мэлхийнүүд байршуулдаг. Цэцэгт хүрээлэн нь байгалийн үзэсгэлэнг харуулж байгаа нэг хэлбэр гэнэ. 

Японы цэцэрлэгт хүрээлэн бол нэгэн төрлийн урлаг

7 Гайхалтай амьтад

Японд олон төрлийн амьтдыг ойроос харах боломжтой. Муур, нохой, шувуу зэрэг тэжээвэр амьтдаа дагуулаад орж болох олон кафе байдаг. Японы хойд хэсгийн Хоккайдо мужид нисдэг хэрэм, уйлдаг туулай, улаан панда, улаан хэрэм зэрэг хачин жигтэй амьтдыг ч харах боломжтой гэнэ. 

Гайхалтай амьтад

8 Токиогийн Диснейлtнд дэлхий дээрх хамгийн зугаатай газруудын нэг

Японы Диснейлэнд нь АНУ-аас гадна баригдсан хамгийн анхны Диснейланд юм. Калифорни дахь Диснейлэндыг дуурайлган хийсэн боловч хэмжээний хувьд том, дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог. Токиогийн булангийн эрэг дээр байрлах энэхүү парк нь бүх төрлийн энтертайнмэнт төвийг багтаасан бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй соёл амралтын хүрээлэн гэж тоооцогддог. 

Токиогийн Диснейлtнд дэлхий дээрх хамгийн зугаатай газруудын нэг

9 Японд нэг газраа насаараа ажиллах нь түгээмэл

Томоохон компани, улсын байгуулллагууд ажилтантайгаа насаараа ажиллах гэрээ байгуулдаг гэнэ. Тухайн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж чадаж л байгаа бол тэрээр ажлаа хийсээр л байдаг аж. Их сургуулиа төгссөний дараагаар нэг компанид ажилд орж, тэндээ тэтгэвэрт гарах хүртлээ ажилладаг. Тухайн компани амжилт ажилтны ажлын байр, нийгмийн халамж зэрэг нь тогтвортой байхаас шалтгаалдаг гэж үздэг аж.

Японд нэг газраа насаараа ажиллах нь түгээмэл

10 Алдаагаа ухаарах нь чухал

"Бушидо" гэдэг үгээр маш их хүндлэл үнэнч байдлыг илэрхийлэх бөгөөд самурайн амьдралтай нягт холбоотой. Япончуудын хувьд алдаагаа ухаарах, буруугаа хүлээнэ гэдэг ёс зүйн чухал ойлголт юм. Японы улс төрийн түүхэнд амлалтандаа хүрч чадаагүйн улмаас албан тушаалаасаа бууж  байсан тохиолдлууд хэд хэд гарч байжээ. Ерөнхий сайд Юкиё Хатояама албан тушаалаа авснаас хойш 8 сарын дараа өөрийн хүсэлтээр огцорч байжээ.

Алдаагаа ухаарах нь чухал

11 Хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглодог

Энэ жил Японы засгийн газар хүүхдэд ямар нэгэн байдлаар гар хүрч шийтгэхийг хоригложээ. Энэхүү хууль нь эцэг эх, асран халамжлагч нийгмийн ажилтан гээд бүх л хүмүүст хамаарна. 

Хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглодог

12 Японд Покемонтой хурим их болдог

Япончууд хачин жигтэй гэсэн бүхнийг мэддэг, туршдаг гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч алдартай видео тогоом, анимэ, хүүхдийн киноны сэдвээр хуримаа зохион байгуулдаг үзэгдэл нэлээд түгээмэл гэнэ. Саяхнаас Покемон анимэгийналдартай Пикачу-гийн дүрийг оролцуулсан өвөрмөц хуримын ажиллагааг зохион байгуулах болсноор энэ төрлийн хурим хийх хэв маяг нэлээд газар аваад байгаа аж. 

Японд Покемонтой хурим их болдог

13 Дэлхий дээрх хамгийн сайхан хотуудын тоонд Токио ордог

2015 онд Токио хот хувь хүний аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, дэд бүтэц, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгийн сайн хангадаг гэдгээрээ дэлхийн хамгийн аюулгүй хотоор нэрлэгджээ. Харин өнгөрсөн жил Токио энэхүү жагсаалтын 2-р байранд орсон байна. Хамгийн аюулгүй хотын жагсаалтыг гаргахдаа судлаачид ерөнхийгөөс (аюулгүй байдал, экологи) зарим нэг тодорхой шалгууруудыг тавьдаг аж. Жишээлбэл, хот зохион байгуулалтын тал дээр нь хотууд дахь үйлдвэржилт, цэнгээний газруудад худалдаалагдаж байгаа хундага дарсны үнийг ч шалгууртаа оруулдаг гэнэ. 

Дэлхий дээрх хамгийн сайхан хотуудын тоонд Токио ордог

14 Японд 100 настнууд их байдаг

Японы дундаж наслалт өндөр буюу 84 нас байдаг. Өнөөгийн байдлаар Японд 30,000 гаруй 100-аас дээш насныхан байдаг байна. Сүүлийн 60 жилийн хугацаанд эрүүл мэндийн систем сайн хөгжсөн, иргэдийн санхүүгийн байдал сайжирсан, өндөр настнууддаа маш их анхаарал халамж тавьдаг гэсэн шалтгаануудаас болон Япон хүмүүс өндөр насалдаг гэнэ.  Үүний хамт Японд хөгшрөлт, хүний урт наслалтийг судалдаг төвүүд маш их байдаг аж.

Японд 100 настнууд их байдаг

15 Найрсаг зан

"Reddit" платформийн нэгэн хэрэглэгч “Японд аяллаар явж байхад нэг хүн настай аавд минь омелет худалдаж авч өгье гээд байсан. Яагаад гэдгийг нь мэдэх хүн байна уу” хэмээн бичжээ. Харин бусад хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүд нь “аавыг чинь хараад настай, гадаадын хүн тул нэг ч гэсэн сайн зүйл хийж өгөн, сайхан дурсамж үлдээе гэсэн бодолтой байсан байх” гэсэн байсан бөгөөд иймэрхүү хүнд туслах үйлдэл Японд нийтлэг зүйл гэж бичсэн байв.

Найрсаг зан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()