Мюнхенд үргэлжилж буй “Октоберфест” наадмын халуухан мөчүүд

Германы Мюнхен хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг шар айрагны “Октоберфест” наадам 9 сарын 22-ны өдөр 186 дахь жилийнхээ нээлтийг хийлээ. Хотын төв хэсэгт мянга мянган хүмүүс цуглаж, уламжлалт пивоны асаруудад зочлон, сайн чанарын Бавари болон Герман шар айргийг литр литрээр нь ууж хөгжилддөг. Энэ удаагийн нээлтийн үеэр цаг агаар нартай дулаан байсан нь баярыг илүү сайхан болгосноос гадна уламжлалт үндэсний хувцсаар гоёсон жагсаалчид баярт чимэг нэмж байсан юм.  

Мюнхенд үргэлжилж буй “Октоберфест” наадмын халуухан мөчүүд

Нэг литр шар айрагны үнэ 11.88 евро болж өнгөрсөн жилийнхээр 30 центээр нэмэгджээ. Уг баяр нь 10 сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 6 сая орчим жуулчид ирж оролцоно хэмээн хотын захиргааныхан тооцоолж байгаа гэнэ. 

Нэмж хэлэхэд, Германчуудын хувьд шар айраг нь зүгээр ч нэг ундаа биш харин бүхэл бүтэн соёл юм. Энэ улсад 5000 гаруй төрлийн шар айраг үйлдвэрлэдэг. Жил бүр Октоберфест наадам есдүгээр сарын гурав дахь ням гаригт эхлэн, хоёр долоо хоног үргэлжилдэг бөгөөд наадмын үеэр жуулчид болон нутгийн иргэд төрөл бүрийн амтат хоол, шар айраг амталж, төрөл бүрийн тоглоом тоглож, олон тэмцээн уралдаанд оролцох боломжтой байдаг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()