Хуучны байрнууд дахь дараах хачирхалтай шийдлүүд ямар учиртай байсан бэ?

Эртний хуучирсан байшин барилгуудын хажуугаар өнгөрөх үед бид заримдаа юунд хэрэглэдэг, ямар учиртай болох нь ойлгомжгүй зүйлстэй цөөнгүй тааралддаг. Гэхдээ тэр бүгд тухайн үедээ ямар нэг тодорой хэрэгцээ шаардлагаар хийгдсэн байжээ. Бидний амьдралын хэмнэл хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа учир нэгэн цагт хэрэглэдэг байсан зүйлс орчин хувьд танил биш байж болох юм. 

Хуучны байрнууд дахь дараах хачирхалтай шийдлүүд ямар учиртай байсан бэ?

1 "Ядуусын хорооллын хөргөгч" ЗСБНХУ

Энэхүү хөргөгч нь метр квадрат бүхнийг нарийн хэмжиж байх үед үүсчээ. Зузаан хананд эсвэл цонхны тавцны доор хүйтэн шүүгээ хийж, өвөл болон намрын улиралд хөргөгчний зориулаттай ашиглаж байсан гэнэ. Энэ төрлийн хөргөгч нь үүргээ сайн гүйцэтгэж байсан гэнэ шүү.

"Ядуусын хорооллын хөргөгч" ЗСБНХУ

2 "Ариун цэврийн болон гал тогооны өрөөний хооронд байрлах цонх", ЗСБНХУ

1950-1960-аад оны үеийн хачирхалтай бүтээлүүдийн нэг бөгөөд орчин үеийнхэн энэхүү зүйлийг юу болохыг төдийлөн мэдэхгүй л болов уу.  Энэ үеийн ариун цэврийн өрөөний хэмжээ 2-4 кв.м байсан нь агааржуулалтын хувьд асуудалтай байсан гэнэ. Тиймээс энэхүү цонхыг агаар нэвтрүүлэх, байгалийн гэрэл тусгах зорилготой хийдэг байжээ. Энэ нь чийг болон хөгзрөлөөс аврах арга болж байсан юм.

Гэхдээ ихэнхи байрны цонх нь онгойдоггүй байсан учир уг цонхыг зориулалтаар нь ашиглах нь ховор байсан гэнэ. Үүнээс хуучин байруудад энэ төрлийн зүйл байгааггүй аж.

"Ариун цэврийн болон гал тогооны өрөөний хооронд байрлах цонх", ЗСБНХУ

3 "Их Британийн битүү цонх"

Их Британийн ихэнхи байруудад тоосгоор битүүлсэн цонхыг  харж болно. Эдгээр барилгууд нь нэлээд эрт дээр үед хамааралтай бөгөөд үүний гол шалтгаан нь 1696 онд цонхонд татвар ноогдуулж байсантай холбоотой аж. Жижиг цонх байхад л эзэн нь багагүй татвар төлөх шаардлагатай болж байсан гэнэ. Тиймээс байрны эзэд цонхоо тоосгоор таглаж, хэрвээ шинэ байр барихаар төлөвлөсөн бол загварыг нь санаа зовох зүйлгүйгээр өөрчилж байсан аж.

"Их Британийн битүү цонх"

4 "Шуламын цонх", АНУ

АНУ-ын Вермонт мужаар аялах үед мансард дээрээ цонхтой сонирхолтой хуучны барилгуудтай та багагүй таарна. Эдгээр цонхнууд буланд байрладаг бөгөөд харахад нэлээд эвгүй харагдана. Энэ цонхыг “шуламын цонх” гэж нэрлэдэг байна. Хуучны домгоос харахад энэхүү цонх нь налуу нарийн байвал шулам орж чадахгүй гэж үздэг байжээ. Өөр нэг талаас харахад мансард нь энгийн цонх байрлуулахад эвгүй байрлалтай байдаг учир үүнээс өөр цонх хийх аргагүй байдаг болов уу.

"Шуламын цонх", АНУ

5 "Дарсны цонх", Итали

Флоренцийн гудамжаар зугаалах үед XVI үеийн гэрийн эзний “зүрхэнд хүрэх” цонхнуудыг харах боломжтой. Энэ цонхоор гэрийн эзэн дарс худалдаалдаг байсан аж.a

"Дарсны цонх", Итали

Мэдээж, гэр аргаар хийсэн дарсыг худалдаж авах нь дэлгүүрийн дарснаас илүү хямд байсан учир италичууд худалдан авагчгүй байна гэж байдаггүй байжээ.

6 "Сүүний хаалга", Их Британи

Энэ төрлийн жижиг хаалгыг Их Британийн хуучны байруудад одоог хүртэл харах боломжтой бөгөөд энэ нь сүүний худалдаачны гэрт байдаг байжээ. Гэрийн эзэгтэй сүүгээ зарахын тулд заавал гадагшаа гарах хэрэггүй  байсан аж. Сүү зөөгч өглөө эрт эсвэл орой сүүнийхээ савыг энэхүү хаалганы дэргэд үлдээхэд л хангалттай байсан гэнэ.

"Сүүний хаалга", Их Британи

7 "Тавцангүй цонх", Болгар

Харин энэ бол орчин үеийн байрны онцлог юм. Черногорын барилгууд ихэнхидээ цонхны тавцангүй байдаг гэнэ. Дулаан орны хана нь маш нимгэн байдаг учир цонхны тавцан суурилуулах боломжгүй байдаг аж. Черногор хэлэнд цонхны тавцанг илэрхийлэх үг хүртэл байдаггүй гэх яриа бий.

"Тавцангүй цонх", Болгар

8 "Согтуу хүмүүст зориулсан түлхүүрийн хувил" Герман

Дундад зууны үед дарсыг баярын ундаа болгож ашигладаггүй байсан бөгөөд харин өдөр тутамдаа хэрэглэдэг байжээ. Ламтан болон энгийн хүмүүс дарсыг маш их хэмжээгээр хэрэглэдэг байсан учир шартах гэдэг бол тухайн үеийн иргэдийн хувьд энгийн асуудсал байсан гэнэ. Нэмэлт ховилтой энэхүү хаалга нь тухайн үеийн шартсан иргэдэд зориулсан, хаалганыхаа цоожны нүхийг олж чадахгүй байгаа хүмүүст нэн тохиромжтой байжээ.

"Согтуу хүмүүст зориулсан түлхүүрийн хувил" Герман

9 "Уушийн газрын хаалга", АНУ

Энэхүү хоёр тал руугаа онгойдог хаалга нь архи уух дуртай хүмүүсийн нэг заль байсан гэж болно. Энэ нь зүгээр л дизайн мэт боловч өөр шалтгаантай гэнэ.  Хэдийгээр энэ нь хачирхалтай мэт санагдаж болох ч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн ковбойчуудад нэн тохиромжтой байжээ. Үүнээс гадна хаалганы цаанаас үүн дотор хэн юу хийж байгааг харах боломжтой байсан гэнэ. Мэдээж энэхүү газар согтууруулах ундаа хэрэглэж байгаа гэдпийг хэн ч асуухгүй мэднэ. Ерөнхийдөө энэ хаалга бол архины газруудын “нэрийн хуудас” байсан юм.

"Уушийн газрын хаалга", АНУ

10 "Барилга тойрсон тор", Шэньчжэнь (Хятад)

Энэ бол "Foxconn" үйлдвэрийн барилга юм. Энэхүү барилгад "Apple"-ийн ихэнхи төхөөрөмжийг үйлдвэрлэдэг байна. Барилгын эргэн тойронд байрлах цахилгааны утас анх 2010 онд үүссэн аж. Уг утсыг ихэнхидээ амиа хорлохыг хүссэн иргэд ашигладаг гэнэ.

Учир нь үйлдвэрлэлд осолдсон, эсвэл амь насаа алдсан иргэдэд "Apple" компанийхан их хэмжээний нөхөн төлбөр өгдөг байна. Энэ талаар мэдсэн Foxconn-ын ажилчид гэр бүлээ хангалуун амьдруулахын тулд их хэмжээгээр амиа хорлож эхэлжээ. Тиймээс Foxconn-ы удирдлагууд энэхүү цахилгааны утсыг “амиа хорлогсдыг барих” зорилготойгоор ашиглах болсон аж.

"Барилга тойрсон тор", Шэньчжэнь (Хятад)

11 "Богино долгионы зуух", Европ

Европын зарим хуучны байруудад усан радиотартай, хаалгатай богино долгионы зуухыг харах боломжтой бөгөөд энэхүү зууханд хоол халааж, хувцас хатаах зорилготой ашиглаж байсан гэнэ.

"Богино долгионы зуух", Европ

12 Америк суултуур

Америкт ирснийхээ дараа жуулчид суултуурт нь маш их хэмжээний ус байгаад гайхдаг. Үнэн хэрэгтээ энэ нь ямар ч техникийн асуудалгүй байгаа бөгөөд суултуурыг цэвэрлэх арга барил нь Европын орнуудаас өөр байдаг учир үргэлж дүүрэн устай байх хэрэгтэй байдаг гэнэ.

Америк суултуур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()