1
Нийтэч байдал
Таны дуу хоолойгоор дотогшоо хүн үү гадагшаа хүн үү гэдгийг тань тодорхойлж болдог гэнэ. Нэгэн судалгаагаар хүмүүсийн дуу хураасан бичлэгийг бусад хүмүүст сонсгон гадагшаа хүн үү, дотогшоо хүн үү гэдгийг нь тодорхойл гэсэн даалгавар өгчээ. Судалгааны үр дүнгээр гадагшаа хүн хурдан, чанга ярьдаг бол харин дотогшоо хүн нам дуугаар, тайван байдлаар ярьдаг гэсэн байна.
2
Итгэл төрүүлэх байдал
64 өөр хүнийг “Hello” буюу сайн уу гэх үгийн хэлүүлэн бичлэг хийн авч бусад хүмүүст үзүүлжээ. Бараг бүх хүн Hello гэж хэлэхдээ ард нь өргөлт авч хэлдэг эрэгтэйг, харин өргөлтгүй унагаж хэлдэг эмэгтэйг хамгийн итгэл төрүүлэхүйц хэмээн үзжээ.
3
Өндөр
Таны өндөр ч бас таныг илэрхийлдэг байна. Энэхүү дүгнэлтэд 2 ч судалгаа явагджээ. Судалгаанд оролцсон хүмүүсийг эхлээд 2 хүн, дараа нь 5 хүнийг өндрөөр нь ангил гэжээ. 62.17% нь өндөр хүн итгэл төрүүлэхүйц дуу хоолойтой хэмээн үзсэн байна.
4
Хүүхэд төрүүлэх
Сарын тэмдэг зан ааш, гормоны өөрчлөлтөд нөлөөлөхөөс гадна дуу хоолойд ч нөлөөлдөг аж. Судалгаагаар сарын тэмдэг их ирдэг эмэгтэйчүүд чанга дуутай байдаг нь тогтоогджээ.
5
Хүч
Эрэгтэй хүний цээж хэсэг хэр их хүчтэй байхаас шалтгаалан дуу нь өөр өөр байдаг гэнэ. Өөр орны эрчүүдийг өөрсдийнх нь хэлээр яриулан хүчийг нь хэмжжээ. Судалгааны үр дүнгээр хүчирхэг эрчүүд хүнгэнэсэн хоолойтой байдаг гэсэн байна.
6
Мэргэжил
Хүний дуу хоолой ч мөн адил мэргэжил сонголтод нөлөөлдөг байна. Шингэн дуутай хүмүүс боловсрол багатай, чадваргүй хэмээн судалгаагаар тогтоогдсон байна. Эмэгтэй хүмүүст энэ дүгнэлт илүү үнэн байдаг гэнэ. Дууны өнгө ямар байх нь ч мөн тушаал дэвшихэд ч нөлөөлдөг байна.
7
Паркинсоны өвчин
Удаан зөөлөн ярьдаг хүмүүс яваандаа намуухан ярьж, цаашлаад амьсгал тасалддаг болдог аж. Ингэж явсаар бүр удаан ярьж, Паркинсоны шинж тэмдгүүд илэрч эхэлдэг аж.