Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

Холливудын кинонд хосууд хичнээн олон салсан ч гэлээ эцэст нь нийлж аз жаргалтайгаар он удаан жилийг хамтдаа туулдаг. Гэхдээ бодит байдал дээр алдартай хосууд хэсэгхэн хугацаанд хамт амьдарсныхаа дараа сүр дуулиантайгаар салдаг. Ингэхдээ тэд зүгээр ч нэг салчихгүй хурим хийснээсээ илүү "зардал" гаргадаг билээ. Ингээд түүхэн дэх хамгийн үнэтэй салалтуудаас сонирхоцгооё.

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

13 Шаннон, Девид Биадор (Shannon & David Beador) - 1.4 сая ам.доллар

Коунтийн эзэгтэй нар (Real Housewives of Orange County) киноны жүжигчин Девид эхнэр Шаннондоо бэлэг болгон төрсөн өдрийн үдэшлэг, гэрлэлтийн тангаргаа дахин өргөх нэгэн баяр хийжээ. Энэхүү үдэшлэгийн гол утга санаа нь Девид өөр хүнтэй уулзаж байгаад больсны дараах эхнэртээ барьж байгаа гэр бүлээ дахин шинээр эхлүүлэх гэсэн арга байв. Харамсалтай нь Шаннон 2017 оны 12-р сард буюу нөхрийнхөө барьсан бэлэгний дараахан салах өргөдлөө өгчээ.

Шүүхийн шийдвэрээр 1.4 сая долларыг эзэмшилдээ зориулан, сар бүр 10,000 долларыг хүүхдийн тэтгэмж хэлбэрээр 3 охиндоо өгөх ёстой болжээ.

Шаннон, Девид Биадор (Shannon & David Beador) - 1.4 сая ам.доллар

12 Денис Ричардс, Чарли Шийн (Denise Richards & Charlie Sheen) - 5 сая ам.доллар

Хосууд 2006 онд салах хүсэлтээ гаргасан бѳгѳѳд шүүх хурлын үеэр Ричардс Чарлиг дарамталдаг, биеэ үнэлэгчид авдаг, хүүхдүүддээ вакцин хийлгэхийг эсэргүүцдэг хэмээн гомдол гаргасан байна. Харин Чарли эхнэрээ ажил хийдэггүй гахай гэж бичсэн имэйл нь гарч ирсэн байна. Тэд гэрлээд 3 жил болсны дараа салж Чарли 5 сая ам.долларын тэтгэмж төлжээ.

Денис Ричардс, Чарли Шийн (Denise Richards & Charlie Sheen) - 5 сая ам.доллар

11 Амбер Хирд, Жонн Депп (Amber Heard & Johnny Depp) - 17 сая ам.доллар

Хирд Деппээс салах ѳргѳдлѳѳ гэрлэснээс хойш 15 сарын дараа буюу 2016 онд ѳгчээ. Ингээд тэрээр гэрлэлт цуцлуулсны тэтгэмж гэж 17 сая доллар авч, сайн дурын байгууллагад бэлэг болгон ѳгсѳн аж. Энэхүү салалтаас хойш тун удалгүй Депп ѳѳрт нь гар хүрч байсан гэсэн Хирдын мэдүүлэг дээр нэмэн ѳѳрт нь бас гар хүрсэн хэмээн заргалдсан гэнэ. Хосууд эцэст нь гэр бүлээ цуцлуулсан байна.

Амбер Хирд, Жонн Депп (Amber Heard & Johnny Depp) - 17 сая ам.доллар

10 Диана гүнж, Ханхүү Чарлс (Princess Diana & Prince Charles) - 22.5 сая ам.доллар

Тэдний гэр бүл болсон түүх яг л үлгэр шиг санагддаг байв. Гэвч 1992 онд тэд тус тусдаа амьдарч, 1995 онд Панаромад ѳгсѳн ярилцлагын үеэр л хүмүүс тэд эргэн нийлэхгүй гэснийг нь олж мэдсэн юм. 1996 онд буюу нас барснаас 1 жилийн дараа албан ёсоор гэрлэлт нь цуцлагдсан байна. Хожим нь Чарлс 1992 онд хоёр тийш болохдоо 22.5 сая ам.долларын тэтгэмж Дианад өгсөн хэмээн мэдэгдсэн байна.

Диана гүнж, Ханхүү Чарлс (Princess Diana & Prince Charles) - 22.5 сая ам.доллар

9 Ивана, Доналд Трамп (Ivana & Donald Trump) - 25 сая ам.доллар

Ерѳнхийлѳгч маань анхны эхнэр Иванагаас салсан салалт үнэтэй туссанаас гадна дуулиан шуугиантай байв. Тэрээр эхнэртэйгээ байхдаа Марла Маплес гэх бүсгүйтэй уулздаг болж, үүнээсээ болон салах болжээ. Ивана Трампаас салахдаа 25 сая долларын тэтгэмж авч байж. Хамгийн сонирхолтой нь Марла Маплес Аспенд Иванад би чиний нѳхѳрт хайртай. Харин чи? гэж асууж харин Ивана нѳхрѳѳс минь хол бай хэмээн хариулж байсан гэж Барбара Волтерс хэлж байжээ. Трамп Иванагаас салсныхаа дараа Маплестай гэрлэсэн юм.

Ивана, Доналд Трамп (Ivana & Donald Trump) - 25 сая ам.доллар

8 Ким Басингэр, Алек Болдвин (Kim Basinger & Alec Baldwin) - 40 сая ам.доллар

Жүжигчин Басингэр нөхөр Болдвиноос 40 сая ам.доллар авч салсан бөгөөд охин Аярландаа хэн нь ѳѳр дээрээ авах вэ гэдэг дээр 2 жилийн турш маргалдсан байна. Үүнээс болоод тэд бие биенээ “хар бэлэвсэн”, “лааз ѳшиглѳгч” хэмээн дуудахад хүртэл тулж байж. Басингэр нѳхрийнхѳѳ үхлийг хүртэл зүүдэлж байсан гэж ярьж байжээ. Азаар Ким Басингэр, Алек Болдвин нар өдгөө сайхан харилцаатай байгаа гэнэ.

Ким Басингэр, Алек Болдвин (Kim Basinger & Alec Baldwin) - 40 сая ам.доллар

7 Пол МакКартни, Хедир Миллс (Paul McCartney & Heather Mills) - 50 сая ам.доллар

Битлз хамтлагийн дуучны салалт Жорданы салалт шиг өндөр үнэтй байгаагүй ч тэрээр эхнэртээ 50 сая доллар өгч салж байжээ. Түүний хувьд хамгийн их харуусал дагуулсан салалт байв.

Пол МакКартни, Хедир Миллс (Paul McCartney & Heather Mills) - 50 сая ам.доллар

6 Мэлиса Матисон, Харрисон Форд (Melissa Mathison & Harrison Ford) - 85 сая ам.доллар

Харисон Форд эхнэрээсээ салах шийдвэрээ 2004 онд гаргажээ. Тэд гэрлээд 21 жил амьдарсан бѳгѳѳд Мэлиса 85 сая долларын тэтгэмж аван гэр бүлээ цуцлуулсан байна.

Мэлиса Матисон, Харрисон Форд (Melissa Mathison & Harrison Ford) - 85 сая ам.доллар

5 Гая Ричи, Мадонна (Guy Ritchie & Madonna) - 76-92 сая ам.доллар

Хосууд 2007 онд салсан бѳгѳѳд Мадоннагийн зүгээс Ричид 76-92 сая долларын хооронд нѳхѳн тѳлбѳр ѳгѳхѳѳр болсон аж. Харин дараа нь тэд хүү Рокогоо хэн нь өөр дээрээ авах талаар 10 гаруй жил заргалдсаны эцэст Мадонна ялсан байна.

Гая Ричи, Мадонна (Guy Ritchie & Madonna) - 76-92 сая ам.доллар

4 Эмми Ирвин, Стевен Спилберг (Amy Irving & Steven Spielberg) - 100 сая ам.доллар

Стивен Спилберг Ирвинтэй хамт 4 жил амьдарсан бѳгѳѳд тэднийг салах үед Ирвин 100 сая доллар авч байсан байна.

Эмми Ирвин, Стевен Спилберг (Amy Irving & Steven Spielberg) - 100 сая ам.доллар

3 Майкл, Жуанита Жордан (Michael & Juanita Jordan) - 168 сая ам.доллар

Сагсан бөмбөгийн супер тамирчин маань 2006 онд 17 жил ханилсан эхнэр Жуанитагаасаа салжээ. Үүнээс өмнө 2002 онд Жуанита салах өргөдлөө өгч байсан байна. Тэрээр 2006 онд салахдаа 168 сая долларын тэтгэмж аван салжээ.

Майкл, Жуанита Жордан (Michael & Juanita Jordan) - 168 сая ам.доллар

2 Мэл Гибсон, Робин Мүүр (Mel Gibson & Robyn Moore) - 425 сая ам.доллар

30 жил хамтран амьдарсан амьдарсан Холливуудын алдарт хосууд маань 2011 онд салжээ. Тэд салахдаа 850 сая долларын хѳрѳнгѳ хуваахаар болж Мүүр 425 сая долларын хѳрѳнгѳтэй үлджээ.

Мэл Гибсон, Робин Мүүр (Mel Gibson & Robyn Moore) - 425 сая ам.доллар

1 Жеф, Макензи Безос (Jeff & Mackenzie Bezos) - 36 тэрбум ам.доллар

2018 оны 6-р сарын байдлаар дэлхийн хамгийн баян хүн хэмээн нэрлэгдэх компанийн үүсгэн байгуулагч 2019 онд 25 настай эхнэрээсээ салжээ.

Тэрээр Вашингтон мужид амьдардаг бөгөөд тус мужийн хуулиар эхнэр нөхөр 2 салсан тохиолдолд бүх өмч хөрөнгийг адил хуваадаг байна. Харин гэрлэхээс өмнө эзэмшиж байсан хөрөнгө тухайн хүнийхээ өмч хэвээр үлддэг аж.

Гэвч 2019 оны 4-р сард хосууд тохиролцоо хийн 36 тэрбум долларын хөрөнгө аван гэрлэлтээ цуцлуулснаар дэлхийн баян эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмжээ.

Жеф, Макензи Безос (Jeff & Mackenzie Bezos) - 36 тэрбум ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()