Саддам Хуссейний ач хүү Америкийн тусгайгийнхныг гайхшруулсан нь

Хэдийгээр Америкийн дайсан орны иргэн байсан ч "New York Times" сэтгүүлийнхэн энэ хүүгийн эр зоригийн талаар дурдахгүй өнгөрүүлж чадаагүй юм. 14 настай хүү ганцаараа АНУ-ын тусгайгийнхны эсрэг бүтэн 6 цаг тэмцсэн байна.

Саддам Хуссейний ач хүү Америкийн тусгайгийнхныг гайхшруулсан нь

Саддам Хусейний ач болох Мустафа Саддам Хусейн хэмээх 14 настай хүү шейх Навваф Зейданы харшийн ойролцоо болсон тулааны үеэр ганцаараа Америкийн тусгайгийнхны эсрэг тулалджээ.  Эхэндээ түүний хажууд иракчуудаас гадна аав Кусая, нагац Удэй болон түүний хамгаалагч Абдель Самада нар нь байсан аж.

Тухайн ажиллагаанд оролцсон Америк цэргүүдийн мэдээлж байгаагаар, байшин руу нь нэвтэрч орох үед Мустафа тэднийг эсэргүүцэн гал нээжээ.

Тэдний байршил руу дайрсан Америк цэргүүдийн тоо 400-д хүрч байлаа. Нүдэн дээр нь аав болон нагац ах нь амиа алдсаны дараа хүү ганцаараа мэргэн буучийн винтовоор 14 америк цэргийн амийг хороожээ.

Саддам Хуссейны ач хүүтэй цэргүүд 6 цагийн турш тулалдсаны эцэст түүнийг хороосон бөгөөд ердөө ганц хүүхдийг дарахын төлөө ямар их цаг хугацаа зарцуулсандаа өөрсдөө ч итгээгүй аж.

Мустафагийн талаарх мэдээллийн төгсгөлд "New York Times" сонины сэтгүүлч Роберт Эйск: "Хэрвээ манай улсад түүн шиг хүүхэд байсан бол бид түүнд зориулж хот болгондоо хөшөө босгох байсан. Түүний эр зоригийн талаар хүн бүрт ярьж, өсвөр насныханд үлгэр дуурайлал болгох байсан билээ” хэмээн бичжээ.

Тусгайгийнхан түүнийг бууж өгөхийг шаардсан боловч тэр эцсээ хүртэл бууж өгөөгүй байна. Гэхдээ тэр бууж өгсөн ч амьд гарч чадахгүй байсан нь мэдээж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()