Цагаан хоолтон бүсгүй 16 туулайг аврахын тулд 100 туулай золиосложээ

Их Британийн цагаан хоолтон, амьтан хамгаалагч Миа хэмээх бүсгүй 16 туулайг зэрлэг балмад фермерүүдийн хутганаас аварч чадсан хэмээн зарласан байна. Миагийн хэлснээр, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахын тулд тэрээр өөрийнхөө амь насыг дэнчин тавьсан бөгөөд фермерүүд түүн рүү буудаж, фермээс зугтах үедээ тэр битүү цусанд будагдсан байсан гэжээ. Хожим нь бүсгүйн зохион байгуулсан арга хэмжээ өөр 100 бөжинг үхэлд хүргэсэн нь тодорхой болсон юм.

Цагаан хоолтон бүсгүй 16 туулайг аврахын тулд 100 туулай золиосложээ

Тэрбээр бусад үзэл бодол нэгтэй хүмүүсийг цуглуулж Испанийн Осоньо хотод байрлах туулайн фермд “аврах үйл ажиллагаа” зохион байгуулсан гэнэ. Фермерүүд тэднийг мэдэхээс урьтаж 16 туулайг авч зугтаасан хэмээн “New York Post” сэтгүүлд мэдээлжээ.

Миагийн хэлснээр, Фермерийн эзэд цагдаа дуудаж, тэднийг ирэх хүртэл амьтан хамгаалагчдыг хүрээлэн зогсож хүч хэрэглэн тараах гэж оролдсон аж. Цагдаа нар ирмэгцээ хэнийг ч хорьж саатуулаагүй бөгөөд харин тэднийг фермээс явахыг шаардсан байна.

"Өнөөдөр бид туулайн ферм дээр очиж 16 туулайн амийг аварсан. Фермийн ажилчид маш зэрлэг балмад эсэргүүцэл илэрхийлж, бидэн рүү довтлож, хоолой боож, толгой руу төмрөөр цохиж байсан. Цагдаа нар ирээд биднийг тайвнаар явахыг шаардаж, бид ч тэдний үгэнд орсон. Гэвч зэрлэг фермийн ажилчид тайвширч чадахгүй бидний араас хөөсөөр байсан учраас бид дахин цагдаа дуудах шаардлагатай болсон. 

Цагдаа нар нэг цагийн дараа ирж биднийг “аюулгүй газар” аваачсан. Биднийг гэрт хүргэж өгөөч гэж хүсэхэд тэд татгалзаж, ямар ч муу зүйл тохиолдохгүй гэж хэлсэн. Цагдаа нарыг явсны 10 минутын дараа зам дээр фермийн эзний нэг машин гарч ирж, машинаас хэн нэгэн бидэн рүү буудсан” хэмээн Миа ярьжээ.

Тэрээр өөрийн хийсэн бичлэгтээ: 

Хамгийн гол нь бид хэд хэдэн туулайг тэндээс гаргаж, амийг нь  аварч чадсандаа баяртай байгаа. Фермерүүд хүнтэй ийм зэрлэг байдалтай харьцаж байгаа юм чинь амьтантай яаж харьцдаг нь ойлгомжтой гэжээ.  

Гэтэл үнэн хэрэгтээ Миа өөрийн энэхүү үйлдлээрээ амьтдыг бүр их аюулд оруулсан байна. Испанийн "Lavanguardia"-ийн мэдээлж байгаагаар амьтан хамгаалагчдын хулгайлсан 16 туулайн 14 нь хээлтэй, хөхүүл байсан гэнэ. Харин ферм дээр 90 шинэ төрсөн бөжингүүд байсан бөгөөд тэд ээжгүйгээр амьд гарч чадаагүй аж. Дахин 5 туулай стресс болон гэмтлээс болоод үхжээ.

Түүнчлэн Фермерүүд Миаг буудсан гэдэг нь худал хэмээн Испанийн цагдаа нар DailyMail сэтгүүлд мэдэгдэл хийсэн байна:

"Бүсгүй хагарсан шилэнд нүүрээ зүссэн. Харин цонхыг буугаар бус юмаар чанга цохиж хагалсан байх" гэжээ.

Твиттерийн хэрэглэгчид энэхүү амьтан хамгаалагчийн бүтэлгүй үйлдлийг хэдийн шоглож эхэлсэн байна:

"Ямар ч  байсан тэр туулайн махыг идээгүй гэдгээ баттай хэлж чадна.  Энэ нь цагаан хоолтны давуу тал юм даа"

"Түүн шиг хүмүүс л цагаан хоолтнуудыг дэлхий даяар үзэн ядах сэдлийг төрүүлдэг. Бүх цагаан хоолтнууд түүн шиг биш гэдгийг бид мэдэх хэдий ч бүх энэ төрлийн хүмүүс цагаан хоолтон байдаг."

"Бусдын эзэмшил газарт нэвтэрч ороод хэрэг тарьчхаад дараа нь бусад хүмүүсээр тэр өрөвдүүлэхийг хүсэж байгаа юм байх даа. Манай хотоос яв."

"Түүнийг хүний эзэмшил газар зөвшөөрөлгүй халдаж, хулгай хийсэн хэргээр шүүхэд өгөх хэрэгтэй. Тэр бөжингүүдийн ээжийг хулгайлж, бяцхан бөжингүүдийг үхэлд хүргэсэн учир фермерүүдэд нөхөн төлбөр төлөх ёстой."
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()