Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

Техник технологи асар хурдтай хөгжсөөр.. Харин та үүнээс хоцроод байгаа юм биш биз? Пүрэв гараг бүр таны технологийн мэдлэгт бага ч гэсэн хувь нэмэр оруулах технологийн холбогдолтой төрөл бүрийн мэдээ мэдээллийг орчуулан хүргэж байх болно. Тэгвэл энэ удаад, бид бүхэнд цаг үргэлж тулгарч байдаг комьютерийн вирусээс хамгаалах аргыг мэдээд аваарай. 

Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

Фэйсбүүк болон бусад томоохон сайтууд дах хуурамч холбоос зэргээс авахуулаад интернэт ашиглах үед компьютер, гар утас зэрэг төхөөрөмж вирустэх аюул хаа сайгүй биднийг отож байдаг.  Бага зэрэг суурь мэдлэг, ойлголттой болсноор та вирусээс сэргийлж интернэт орчинд чөлөөтэй аялах боломжтой болно

 

1 Хуурамч татах холбоосноос болгоомжил

Ерөнхийдөө, ямар нэг зүйл татаж авах сайтууд дээрх олон холбоосууд дунд үргэлж аль нэг нь вирус байдаг. Энэ нь та хүсээгүй, аюултай программ хангамж суулгах, эсвэл хүссэн зүйлийнхээ оронд вирустэй файл татах эрсдэлтэй гэсэн үг. Үүнээс сэргийлэхийн тулд аливаа холбоос дээр дарж орохоосоо өмнө дараах зүйлсийг бодолцож байгаарай.

  • Энэ сайт руу өмнө нь орж байсан уу?
  • Та энэ сайтад итгэж байна уу?
  • Интернэт хөтөч дээр гарч ирж буй хаягийн хэсгийг шалгасан уу?
  • Татах холбоосын бичиг нь фонт, хэв загварын хувьд сайтын бусад хэсэгтэй ижил байна уу?

Хэрэв дээрхийн аль нэг нь эргэлзээтэй бол сайтаас холхон байж, юу ч татаж авах хэрэггүй гэсэн үг. Залилагчид таныг аргандаа оруулах бүхий л аргыг хэрэглэх болно. Яаралгүй бодож, зөн совиндоо итгээрэй.

Хэрэв эргэлзсэн хэвээр байвал, тухайн сайтын итгэл даахуйц байдлыг шалгаж үзээрэй.  Түүнчлэн интернет аюулгүй байдлын программ хангамжийг интернэт хөтөчдөө суулгах нь сайн арга бөгөөд эсвэл Google-ээс гаргасан асуудалтай сайтуудыг илрүүлэх Transparency Report-ийг ашиглаарай.

Хуурамч татах холбоосноос болгоомжил

2 Аюулгүй интернэт хөтөч ашиглаж сураарай

Одоо үед дан ганц "Internet Explorer" гэлтгүй бусад интернэт хөтөчийн хуучны хувилбарууд бүгд аюулгүй байдлын хувьд хангалтгүй болжээ. Тиймээс эдгээрийг хөгжүүлэгчид нь цаг ямагт аюулгүй байдлыг сайжруулсан шинэ хувилбарыг гаргасаар байдаг. Онлайн худалдаа, банкны үйлчилгээ, нийгмийн сүлжээ гээд бүгд л тодорхой хэмжээгээр эрсдэлтэй бөгөөд эдгээрийг ашиглах үеийн нууц үг гэх мэт мэдээллийг уншиж, хурааж байх магадлалтай байдаг.

Аюулгүй интернэт ашиглахийн тулд наад зах нь Chrome, Mozilla Firefox эсвэл Microsoft Edge зэрэг хөтөч хэрэглэж хэвшээрэй. Учир нь Internet Explorer-с хамаагүй илүү хамгаалалттай байдаг. Түүнчлэн хөтөчдөө HTTPS Everywhere, Privacy Badger зэрэг нэмэлт програмыг суулгаснаар таны цахим орчин дахь аюулгүй байдал ямар ч асуудалгүй болно.

Хэдий  Google Chrome хэрэглэж байгаа ч 2001 онд гарсан Windows XP гэх мэт хуучны үйлдлийн системтэй хоцрогдсон компьютер бол орчин үеийн вирусээс хамгаалах боломжгүй тул мөн л аюултай байдаг.  Бодоод үзээрэй.

Аюулгүй интернэт хөтөч ашиглаж сураарай

3 Мэдээллийн аюулгүй байдлын сэдэвтэй цонхнуудаас болгоомжил

Ийм төрлийн цонхнууд вирусын програмын адил дэлгэцийн доод булангаас гарч ирдэг тул бага зэрэг ялгахад төвөгтэй бөгөөд зөвхөн үнэгүй ч биш зарим төлбөртэй програм хангамжийг суулгасан ч ийм зүйл тохиолдох үе бий. Хэрэв эдгээр жижиг цонхнууд таны интернэт хөтөчийн нэг хэсэг гэж бодож байвал та  зүгээр л хаагаад тоохгүй орхичих. Үнэндээ, вирусны програм зориудаар ажиллүүлахаас тань өмнө гарч ирсэн бүхий л аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг алгасах хэрэгтэй.

Мөн нөгөө талаар компьютер тань вирусаас хамгаалах тухай сануулах үед л вирусын эсрэг програм хангамж суулгаж авах нь ч бас маш чухал!

Мэдээллийн аюулгүй байдлын сэдэвтэй цонхнуудаас болгоомжил

4 Public торрент сайтууд ашиглахаас зайлсхийх

Интернэтээс файл татаж авах 2 төрлийн торрент сайт байдаг: Public буюу нээлттэй болон Private буюу хувийн. Хоёул интернэт хөтөчөөс хандах боломжтой боловч хувийнх нь ихэвчлэн танаас өөрийн бүртгэл нээхийг шаарддаг. Гол дүрэм нь уг сайтыг ашиглахын тулд та татаж авсантайгаа ижил хэмжээний (эсвэл илүү их) файл upload хийх ёстой, эс бөгөөс сайтыг цаашид ашиглах боломжгүй болдог. Хувийн төрлийнх нь нэгдэхэд хэцүү, тийм ч их байдаггүй бол нээлттэй сайтууд маш олон байдаг. Мэдээж торрент сайтууд хууль бус боловч BitTorrent-ийг хууль ёсны дагуу ашиглах олон зам бий.

Нээлттэй торрент сайтуудын хувьд найдваргүй зар сурталчилгаа, сайт нь өөрөө хуурамч байх, вирустай холбоос, Trojan вирус болон бусад хортой файлууд татаж буй зүйлтэй чинь хамт татагдах эрсдэлтэй байдаг.  

Аюулгүй найдвартай торрент сайтуудад хэрэглэгчдийн сэтгэгдэл үлдээх хэсэг гэж үргэлж байдаг ба ямар нэг файл татахаас өмнө заавал уншиж үзээрэй.

Public торрент сайтууд ашиглахаас зайлсхийх

5 Codec шаардаж буй медиа файлуудыг устга

Торрент сайтаас аливаа файлыг татаж авсан хойноо л хуурамч файл байсныг мэддэг. Ихэвчлэн бичлэг (заримдаа дуу, бүр тоглоом) хэлбэрээр байх эдгээр файлуудыг татаж аваад нээж үзэх хүртэл хуурамч эсэхийг ялгах аргагүй. Ийм үед, таны тоглуулагчийн дээр уг медиаг нээх боломжгүй, эсвэл нээж үзэхийн тулд тусгай тоглуулагч шаардлагатай гэсэн анхааруулга гарч ирдэг. Тэгэхээр таны татаж авсан кино жинхэнэ үү? Үүнийг олж мэдэх нэгэн арга бол өргөн хэрэглэгддэг VLC Player тоглуулагч дээр нээж үзэх юм. Учир нь энэхүү тоглуулагчид бүхий л өргөтгөл бүхий бичлэгийг нээж үзэх боломжтой ба хэрэв нээгдэхгүй байвал хуурамч файл гэсэн үг. 

Codec шаардаж буй медиа файлуудыг устга

6 Автомотаар и-мэйлээр ирсэн файлыг нээж үзэх хэрэггүй

Электрон шуудангаар л ихэнхдээ вирус дамжиж байдаг.  Анхны “орчин үеийн өт” вирус, мөн “электрон шуудангаар өргөн тархсан анхны вирус” бол Happy99 Worm бөгөөд нээх үед дэлгэцэн дээр салют буудуулдаг байжээ. Дараа нь, түүнийг алга болгохын тулд нэг сая хүн вирусны эсрэг файлыг татаж авсан ажээ. 

Одоо үед энэхүү вирус үеэ өнгөрөөсөн хэдий ч бусад вирус мэйлээр тархсаар байна. Жишээ нь, таныг тодорхойгүй, албан ёсны бус сайтуудад хувийн мэдээллээ оруулахыг шаардсан, эсвэл хуурамч файл татаж авахыг санал болгосон (эсвэл аль аль нь) мэйлүүд хүлээж авсан бол вирус гэсэн үг.

Хэрэв та Outlook.com эсвэл Gmail хэрэглэдэг бол харьцангуй аюулгүй бөгөөд мэйл хаягаа бүрэн ашиглаж, ирсэн мэйлийг урьдчилан үзэхгүй байх, олон хүнрүү бүлгээр нь нэг дор явуулсан мэйлийг нээхгүй байх хэрэгтэй.

Хэрэв вирусээс хамгаалах программ суулгахыг хүсэхгүй байвал төлбөртэй email шалгагч хэрэглэх ч боломж бий.

Автомотаар и-мэйлээр ирсэн файлыг нээж үзэх хэрэггүй

7 Программыг зөвхөн хөгжүүлэгчээс нь татаж авч байх

Өмнө өгүүлсэнчлэн, татаж авах сайтууд бол томоохон эрсдэл юм. Хуурамч “татах холбоос”-с болоод та вирус ч татах эрсдэлтэй. Тиймээс, үнэгүй оффис програм, дуу бүрс бичлэг янзлах, нийгмийн сүлжээний аппликэйшн гээд юуг ч татах байсан хуурамч файл татахаас сэргийлэхийн тулд татах холбоос ашиглахаас илүүтэй хөгжүүлэгчийнх нь албан ёсны сайтаас татаж байгаарай. Ингэснээр хамгийн сүүлийн хувилбарыг аюулгүйгээр татаж авна. 

Программыг зөвхөн хөгжүүлэгчээс нь татаж авч байх

8 Компьютерийнхаа Admin бүртгэлийг ашиглах хэрэггүй

Ямар ч үйлдлийн систем хэрэглэдэг байсан администратор бүртгэлээрээ нэвтрэхгүй байх хэрэгтэй. Таны компьютерийг ашиглаж буй бусад хүмүүс ч мөн адил. Админ бүртгэл олон зүйл дээр хэрэг болдог ч компьютерийн өдөр тутам ашиглахад зайлшгүй хэрэгтэй байдаггүй.  Админ бүртгэлээр нэвтэрч, татан авсан файл, програмууд таны компьютерт бүрэн өөрчлөлт хийх боломжтой байдаг. Үүний оронд өөртөө болон гэрийнхэн, бусад компьютерийг тань ашиглаж буй хүмүүст шинэ бүртгэл үүсгээрэй. Эдгээр шинэ хаягнууд дээр зарим хязгаарлалтыг хийж компьютрээ хамгаалж болно.

Компьютерийнхаа Admin бүртгэлийг ашиглах хэрэггүй

9 Бүх шинэ файл, диск холбох, татаж авах бүртээ вирусийг нь уншуулж байгаарай.

Эцэст нь, компьютертоо холбож буй төхөөрөмжүүдээ анхаарч байх. Шинээр татаж авсан мэдээлэл, дискнүүд, утас болон флаш зэрэг холбогдсон төхөөрөмжүүд бүгд л асуудал үүсгэх магадлалтай байдаг. Хэрэв нэмэлт төхөөрөмжийг холбох үед дуу, бичлэг зэрэг медиа нь автоматаар тоглогдож байвал энэ нь вирустэй гэсэн үг. Анти вирус суулгаснаар компьютер дээрх бүх файлаа шалгаж болно. Мөн онлайнаар шалгах ч боломжтой. Windows 8 болон түүний дараачийн үйлдлийн системүүд ингэж автоматаар тоглуулахыг болиулж болдог болжээ.

Бүх шинэ файл, диск холбох, татаж авах бүртээ вирусийг нь уншуулж байгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()