Гадил жимсийг ямар үед нь идвэл тохиромжтой вэ?

Гадил гэж ямар жимс байдаг талаар төсөөлцгөөе. Ямар гадилыг хамгийн сайн гадил гэх вэ? Шаргал өнгөтэй, зөөлхөн хэрнээ гадна талдаа бор бор толботой гадилыг хамгийн сайн нь гэх болов уу.  Гадилны өнгө, байдал, амт зэрэг нь гүйцэд болсон үгүйгээсээ шалтгаалан өөр өөр байдаг. Тийм ч учраас хүн бүр гадилыг өөр өөрийнхөөрөө л болсон болоогүй гэж дүгнэдэг. Тэгвэл гадил жимс боловсрох явцад тэжээллэг чанар нь харилцан адилгүй байдаг ажээ. 

Гадил жимсийг ямар үед нь идвэл тохиромжтой вэ?

1 Ногоон гадил

Ногоон өнгөтэй гадил нь шинэ байдгаас гадна цардуул ихтэй. Тиймээс ногоон гадил идэхэд бид бүхэн хурдан цадаж, заримдаа гэдэс дүүрдэг. Ногоон гадил хатуувтар бөгөөд зарим хоолонд чанах байдлаар хэрэглэж болдог байна.

Хэрэв та нүүрс усаар бага гадил идье гэвэл ногоон гадил идэхийг зөвлөж байна. Ногоон гадилны цардуулыг таны бие хүлээж авсан даруйдаа глюкоз буюу сахар болгон задалдаг учир таны цусан дахь сахарын хэмжээ аажмаар буурдаг. Ногоон гадил нь бага зэрэг исгэлэн боловч сахарын агууламж багатай.

Ногоон гадил

2 Шар гадил

Шар гадил нүүрс ус ихтэй ч таны бие хурдан боловсруулна. Цардуул багатай тул хэрэгтэй амин дэмүүдээ ч мөн хурдан авна гэсэн үг. Шар гадил нэлээд болсонд тооцогддог тул шим тэжээл ногоон гадилтай харьцуулахад бага байдаг ч антиоксидантаар баялаг.  Шар гадилыг хөргөгчинд хадгалж, хэрэгцээт амин дэмүүдийг алдахаас сэргийлж болно.

Шар гадил

3 Толботой гадил

Толботой гадил нь мөн л нэлээд их боловсорсонд тооцогдох бөгөөд гадна толбонууд нь гадилын цардуул сахар болсон гэдгийг нь харуулж байдаг гэнэ. Олон толботой байх тусам чихэрлэг байна гэсэн үг. Толботой гадил нь антиоксидантаар баялаг тул хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болдог. Бор толботой хэсэгт хавдартай тэмцэх чадвартай эдүүд байдаг. Хэрэв та толботой гадилыг муудсан, муу гэж үздэг бол дахин нэг бодох хэрэгтэй л болох нь.

Толботой гадил

4 Бор гадил

Бор толбонууд үүсэхийн хэрээр цардуул сахар болдог ингээд антиоксидантын төвшин ч нэмэгддэг гэсэн шүү дээ. Тэгвэл бор гадил нь бараг л тэр чигтээ сахар, антиоксидант гэсэн үг. Хэрэв та бор гадилыг идэж чадахгүй байгаа бол нухаад, талхан дээр түрхэж идэж болно.

Бор гадил

Бүх л төрлийн гадилууд 100 орчим калортой, тосны агууламжаар бага, кали, B6, C витамин болон төмрөөр баялаг байдаг. Тэгвэл гадил жимс удах тусам тэжээллэг чанараа алддаг гэвэл аль гадилыг сонгож идэх вэ?

Энэ бол таны сонголтоос шалтгаална. Хэрэв та сахар багатай, цадах мэдрэмж төрүүлэх гадил идмээр байгаа бол ногоон гадил. Харин антиоксидантаар баялаг хурдан шингэдэг гадил идмээр байвал шар эсвэл толботой гадил идэх хэрэгтэй. Бор гадилын хувьд чихэрлэг зүйл идмээр санагдсан үед тохиромжтой. Та өөрийн амьдралын хэв маяг, хоолны дэглэмдээ тааруулан сонгон хэрэглээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()