Бүсгүйчүүд өөрийн залууг ийм байгаасай гэж хүсдэг

Эмэгтэй хүн бүрийн эрчүүдэд тавих шаардлага харилцан адилгүй  учир "төгс" эр хүн гэх ойлголтыг гаргахад мэдээж хүндрэлтэй. Гэхдээ дийлэнх бүсгүйчүүд маань хайртаасаа дараах нийтлэг зан чанаруудыг хүлээж байдаг байна. Хайртай бүсгүйнхээ, эхнэрийнхээ мөрөөдлийн залуу нь байхыг хүсвэл дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай. 

Бүсгүйчүүд өөрийн залууг ийм байгаасай гэж хүсдэг

1 Анхаарал халамж сайтай

Өвчтэй байх үед нь эм өгөх, амралтын өдөр өглөөний цайг нь оронд нь бэлдэж өгөх, бороотой үед ажлаа тараад ирэх үед нь шүхэр бариад тосож авах, түүний өдөр хэрхэн өнгөрсөн талаар сонирхох ийм л залуу бүсгүй хүн бүрт хэрэгтэй байдаг. Энэ бол хэтрүүлэг биш.

Өөрийнхөө хосд анхаарал халамж тавих нь тэр таны хувьд чухал үнэ цэнэтэй хүн болохыг харуулж буй илрэл юм. Тиймээс зөвхөн түүнд хайртай гэж хэлэхэд л хангалттай гэж битгий бодоорой. Хэдэн сарын дараа л таны энэ ярианаас тэр залхах болно. Харин үйлдлээрээ хайртай болохоо харуулах нь түүний сэтгэлийг хөдөлгөж чадна.

Анхаарал халамж сайтай

2 Хөгжилтэй

Алиа, хошин зангүй эрэгтэй хүнтэй удаан хугацаанд хамт байх нь тийм ч хялбар биш. Хошин мэдрэмж нь заримдаа харилцааны хүнд хэцүү үеийг давахад тусалдаг байна. Хамгийн чухал ажил мэргэжлийг хашдаг, үргэлж костюмтай явдаг залууд ч бага зэргийн хөгжилтэй зан, хошин мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хошин яриа, хөгжилтэй байдал нь хосуудыг ойртуулж өгдөг. Үүнээс гадна хайртай эмэгтэйдээ таалагдах боломжийг нэмэгдүүлнэ.

Гэхдээ хөгжилтэй зан гэдгийг хүн бүрт таалагдах гэсэн хүсэлтэй хольж болохгүй. Хэдийгээр олны сайшаалыг хүртэх нь танд тустай ч хосын харилцаанд төдийлөн хэрэг болохгүй л болов уу.

Хөгжилтэй

3 Уйтгартай байдалд дургүй

Нэг төрлийн хэв маягаар амьдрах нь амьдралын өнгийг унтраадаг. Нэгэн хэвийн амьдралаар амьдардаг эрчүүдийг энэ байдлаас нь салгахад нэлээд хүндрэлтэй байдаг. Гэнэтхэн кино үзэх, аялалд гарах, засвар хийх, эсвэл оройн цагаар зугаалах санаа нь та хоёрын харилцааг илүү бат бөх л болгож өгнө.

Уйтгартай байдалд дургүй

4 Шаардлагатай үед биеэ барьж чаддаг

Эрчүүдэд байх ёстой хамгийн чухал зан араншингийн нэг нь шаардлагатай, асуудалтай нөхцөл байдалд биеэ барьж чаддаг байх явдал юм. Мэдээж, бүсгүйчүүд өөрсдөө ч өөрт тулгарсан хүндрэлтэй асуудлыг зөв ч бай, буруу ч бай шийдвэрлэж чадна.  Гэхдээ, хайртай хүн нь хүнд хэцүү байдлын үед хамт байж, таны өмнөөс хариуцлагыг үүрч, асуудлыг шийдвэрлэх нь хичнээн таатай гээч.

Хүн бүрт биеэ барихад хүндрэлтэй нөхцөл байдал тулгарч болно. Энэ үед эрэгтэй хүн таныг аливаа нэг зүйлээс хамгаалж, бодит шийдвэрийг гаргаж, таны амьдралыг дэмжих ёстой юм.

Шаардлагатай үед биеэ барьж чаддаг

5 Өөрийн найз бүсгүй, эхнэрээр бахархдаг

Та хамгийн сүүлд хэзээ найз бүсгүй эхнэртээ түүний бахархууштай зүйлийн талаар хэлж байсан бэ? Түүний хоббиг магтаж, хийсэн оройн хоолонд нь талархал илэрхийлж, ажилдаа гаргасан амжилтыг нь магтаарай. Ялангуяа гэр бүл, найз нөхдийнхөн хажууд түүнийг магтахад тэр маш дуртай байх болно. Энэ үед таны эмэгтэй тань руу хайр гэрэлтсэн харцаар харна.

Өөрийн найз бүсгүй, эхнэрээр бахархдаг

6 Хамтдаа сахилгагүйтдэг

Мэдээж, буурь суурьтай эрэгтэй байна гэдэг нь сайн. Гэхдээ заримдаа хайртай бүсгүйтэйгээ хамт сахилгагүйтэж яагаад болохгүй гэж. Бүсгүйчүүд хөгжилдөж чаддаг, түүнтэй хамт хааяа сахилгагүйтэж чаддаг залуучуудад дуртай байдаг юм.

Хамтдаа сахилгагүйтдэг

7 Өөртөө итгэлтэй

Өөртөө итгэлгүй байх нь сайн зүйлд огт хүргэж байгаагүй билээ. Тиймээс хэрвээ эмэгтэй хүнтэй танилцахаар шийдсэн бол өөртөө итгэлтэй, шийдмэг байгаарай. Шийдвэр гаргасан бол эцсээ хүртэл өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь таны зан араншинг тодорхойлно.

Өөртөө итгэлтэй

8 Буулт хийж чаддаг

Хосуудын хоорондо болж буй бүхий л үл ойлголцлыг хамтран найрсгаар шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Ялангуяа нэг нэгэндээ буулт хийж чаддаг бол энэ хамгийн сайн чанаруудын нэг юм. Хэрвээ танд энэ чадвар байдаг бол та харилцаагаа хэрэггүй хэрүүлээс аварч чадаж байна л гэсэн үг. Өөрийнхөө болон хайртай эмэгтэйгийнхээ мэдрэлийг хайрлаарай. Тэгвэл та 2 аз жаргалтай байх нь ээ.

Буулт хийж чаддаг

9 Хамтрагчийнхаа сул талыг хүлээж авдаг

Бүсгүйчүүд эрчүүдийг модель мэт гадаад төрхтэй, урт шаргал үстэй, муу зуршилгүй эмэгтэйчүүдийг хайдаг гэж боддог. Гэтэл үнэндээ тийм биш юм.

Хэрвээ та үнэхээр дурласан бол хосынхоо сөрөг талыг огтхон ч харахгүй. Үүнээс гадна гоо үзэсгэлэнгийн хэмжүүр гэдэг хүн бүрийн хувьд өөр байдаг гэдгийг санаарай. Жишээлбэл: Зарим нь шаргал үст бүсгүйчүүдэд дуртай байдаг бол, зарим нь бараан өнгийн үстэй бүсгүйчүүдэд дуртай байдаг юм. Өөрийгөө төгс биш гэж боддог байсан ч  хэн нэгэнд хайрлагдах нь хамгийн аз жаргалтай зүйл билээ

Хамтрагчийнхаа сул талыг хүлээж авдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()