1
Түрэмгий хандлагатай байдаг
Сэтгэл зүйн судалгаагаар эцэггүй өссөн хүүхдүүд илүү түрэмгий, хурдан уурлах хандлагатай байдгийг тогтоожээ. Гэвч энэ нь заавал гаднаа илрэх албагүй бөгөөд дотроо уурлах нь илүү дотуур тамиртай, аюултай болгодог байна. Чимээгүй уур нь таны дотор нэгэн мангасыг бий болгож, тэр нь тантай хамт өсч томрох болно. Үүнээс үүдсэн уур уцаар нь таны эрүүлээр сэтгэх чадварыг алдагдуулдаг төдийгүй эрч хүч энергиэ зарцуулж болох хамгийн үр ашиггүй зүйл юм. Мөн хамгийн аюултай нь тэрхүү уур хилэн, түрэмгий байдал нь үр удамд тань уламжлагдах эрсдэлтэй.
2
Сэтгэлийн хямралд өртөмтгий
Эцэггүй өссөн өсвөр насныхан сэтгэлийн хямралд илүү өртөмтгий байдаг. Энэ нь тэдний хувьд маш эмзэг сэдэв төдийгүй амьдралынх нь хар бараан дурсамж болж үлдэх нь бий. Мөн хорвоо дээр цор ганцаараа мэт санагдаж, өөр хэн ч өөрийг нь бүрэн ойлгохгүй мэт сэтгэгдэл төрдөг байна. Гэсэн ч тэд ихэвчлэн найз нөхөд бусад дотны хүмүүсийнхээ тусламжтайгаар энэ бүх таагүй мэдрэмжүүдийг даван туулж чадна. Амьдрал бол олон талаараа багийн спорт. Тиймээс эргэн тойрны хүмүүсээсээ сэтгэл зүйн дэмжлэг авахаас бүү ай.
3
Өөрийгөө дутуу үнэлэх хандлагатай
Эцэггүй өсөх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид мөн нөлөөлдөг. Учир нь тэдгээр хүүхдүүд аав нь хажууд нь байхгүй шалтгааныг үргэлж өөртэйгөө холбож ойлгодог байна. Ингэснээр улам дотогшоо болж, бусадтай нээлттэй харьцахаас зайлсхийдэг аж. Найз нөхөд болон бусад хүмүүсийн хажууд ч өөрийнхөөрөө байж чаддаггүй байна. Энэ тохиолдолд аавгүй өссөн шалтгаанаа өөртэйгөө холбож ойлгохоо больж, сэтгэлийг тань дотроос нь шархлуулж буй бодлуудаасаа салах хэрэгтэй.
4
Сурлагадаа муу байх
Эцэггүй өсөх нь сурлагын чанар, боловсролд бас нөлөөлдөг. Энэ нь дотоод хүч, сэтгэлийн урам зориг дутмаг байдагтай холбоотой. Ингэснээр сурлагадаа муудаж, ээжийнхээ урмыг хугаладаг байна. Гэсэн ч залруулах боломж хэзээд байдаг, сурахад оройтдоггүй гэдгийг бүү мартаарай. Хүнд хэцүү санагдсан ч амьдралын их далайд живэх үү, сэлэх үү гэдэг нь таны гарт байгаа.
5
Шоронд хоригдож, амиа хорлох магадлалтай
Эцэггүй өссөн хүүхдүүд, ялангуяа хөвгүүд өсч томроод шоронд орох магадлал 2 дахин их байдаг гэсэн цочирдом судалгаа байдаг. Үүний шалтгаан нь дээр дурьдсанчлан илүү түрэмгий байдагтай холбоотой ба ахлах сургуулиа орхих магадлал өндөр, сөрөг нөлөөнд илүү мэдрэмтгий байдаг аж. Өөр нэгэн судалгаагаар өсвөр насныхны амиа хорлох шалтгааны 65 хувь нь эцэггүй өссөнтэй холбоотой гэж гарчээ.
6
Мансууруулах бодист донтох магадлалтай
Аавгүй өссөн хүүхдүүд мансууруулах бодис илүү хэрэглэх хандлагатай байдаг аж. Учир нь ээж нь ганцаараа гэр бүлээ авч явахын тулд маш завгүй ажиллаж, хүүхдүүддээ хангалттай анхаарал хандуулж чаддаггүй. Харин энэ хугацаанд хүүхэд нь найз нөхөддөө уруу татагдаж, архи, тамхи, мансууруулах бодист автах эрсдэл тулгардаг. Гэвч тэд насанд хүрсэнийхээ дараа архи, тамхийг тохируулан хэрэглэж сурах нь ч бий. Ингэснээр ямар ч асуудал, хүнд хэцүүгээс өөрийгөө татаж авч чадах сэтгэлийн дотоод хүчтэй гэдгээ ухамсарлах болно.