Оросын "Ялагдашгүй баавгай" Александр Карелины түүх

Бөхийн дэвжээн дээр “Орос баавгай”, “Туршилт”, “Агуу Александр” гэх хочийг авсан, дийлдэшгүй нэгэн бол Оросын домогт тамирчин Александр Карелин юм. Түүнийг сонгомол бөхийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн агуу тамирчин хэмээн тооцдог.

Оросын "Ялагдашгүй баавгай" Александр Карелины түүх

1 Тулалдахын төлөө төрсөн хүн

1981 онд бөхийн алдарт дасгалжуулагч Виктор Кузников ирээдүйтэй тамирчин олохоор дунд сургуулиудаар явж байхдаа нэгэн ер бусын гэмээр хүүтэй таарчээ. Түүний нэрийг  Александр Карелин гэх бөгөөд 14 настай, 174 см өндөр, 78 кг жинтэй байв. Тэр хүүг ирээдүйд аварга болно гэдгийг хараад л мэдсэн гэдэг.

Карелин анх төрөхдөө л 6.8 кг жинтэй байсан бөгөөд өсвөр насанд хүрэхдээ л ЗХУ-ын төлөө барилдан амжилт гаргахад аль хэдийнэ бэлэн болсон байлаа. Ийнхүү бэлтгэл хийж эхэлснээс хойш хэдхэн жилийн дараа Александр Карелин 192 см өндөр, 130кг жинтэй болсон байна. Бэлтгэл хийж байх явцдаа тэрбээр хавиргаа 8 удаа хугалж, гар хөлөө мөн бэртээж, хэд хэдэн удаа тархиа хөдөлгөж байсан аж. 

Гэвч 1987 оноос тэрбээр сонгомол бөхийн дэвжээнд ялалт байгуулж эхэлснээс хойш 13 жилийн турш огт ялагдаагүй юм.

Тулалдахын төлөө төрсөн хүн

2 "Би чамайг нэг гараараа ч ялна"

Александр Карелин бол өөрийн цаг үедээ хамгийн шилдэг тамирчин байсан бөгөөд түүнийг ялах хүн бараг байхгүй байжээ. Тэрбээр 13 жилийн турш ялалт байгуулахдаа маш эртний, хоцрогдсон гэгддэг барилдааны техникээр өрсөлдөгчдөө буулгаж авдаг байв. Сонгомол бөхийн чөлөөт  бөхөөс ялгарах гол онцлог нь хөлд огт хүрдэггүй дүрэм юм. Гэтэл тэрбээр 100 кг давсан жинтэй өрсөлдөгчдөө торох юмгүй өргөн шидэж, боксоор яривал нок-аутанд ортол нь чанга унагадаг байжээ. Түүнийг энэхүү төгс мэхийг “Карелин өргөлт” хэмээн түүний нэрээр нэрлэжээ.

“Орос баавгай” хочит тамирчин маань олон жил тэмцээнд оролцохдоо 2 удаагийн хүнд бэртэл авсан байна. 1993 онд Стокгольмд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэрээр 2 хавиргаа хугалсан байв. Хугарсан хавирганых нь нэг нь элэгтэй нь маш ойр байсан боловч тэрээр барилдаанаа дуусгаж, алтан медаль хүртэж чаджээ. Үүнээс 3 жилийн дараа Будапешт хотод болсон тэмцээнээр баруун гартаа гэмтэл аван цус хуруулж, хөдөлгөж чадахааргүй болсон ч тэрээр зүүн гараараа барилдан ялалт байгуулсан байна.

"Би чамайг нэг гараараа ч ялна"

3 Карелины амжилтууд

Александр Карелин бол түүхэн дэх хамгийн агуу сонгомол бөхийн тамирчин билээ. Тэгвэл түүний түүхэн амжилтуудтай танилцаж, хамгийн сайн гэдгийг нь бататган харцгаая.

  • 1987-2000 оны хооронд ямар ч барилдаанд ялагдаагүй
  • 1994-2000 оны хооронд ямар ч оноо алдаагүй
  • Нийт замналдаа 887 удаа ялалт байгуулж, 2 л удаа ялагдсан
  • ЗХУ-ын 4 удаагийн аварга
  • Оросын аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга
  • Европын 17 удаагийн аварга
  • 9 удаагийн дэлхийн аварга
  • 3 удаагийн Олимпийн аварга

Карелины амжилтууд

4 Сүүлчийн барилдаан

Карелиныг олон улсын тэмцээнд ялсан цорын ганц тамирчнаар АНУ-ын Рулон Гарднер тодрох хувьтай байжээ.

2000 оны Сиднейн Олимпоор тэрбээр Рулон Гарднертай финалд шалгарч, нэмэлт цаг сунган үзээд барсангүй, онооны дутуугаар ялагдал хүлээжээ. Ийнхүү ялагдсныхаа дараа тэрбээр дэвжээн дээр шууд пүүзээ тайлан орхиж, их спортоо орхиж байгаагаа мэдэгдсэн юм. Зодог тайлсныхаа дараа Карелин улс төрд хүчээ үзэж, Оросын парламентийн гишүүн болсон байдаг.

Сүүлчийн барилдаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()