1
Алимны цуу + хүнсний сода
2 халбага алимны цууг 2 халбага хүнсний содатай холино. Ингэж холиход хөөсөрдөг бөгөөд хөөсөрч дууссаных нь дараа сугандаа түрхэнэ. Сугандаа түрхэж хэдэн минут хатаагаад хүйтэн усаар угаана. Энэхүү аргыг 7 хоногт 3 удаа хэрэглэвэл үр дүнгээ хурдан өгнө.
2
Сүү + нунтаг гаа + зөгийн бал
Сүү, нунтаг гаа, зөгийн бал тус бүрээс 1, 1 халбагыг хольж зууранад сугандаа түрхэнэ. Хатсаных нь дараа усаар зайлна. 7 хоногт 3 удаа түрхэнэ.
3
Бор сахар + оливийн тос
3 халбага бор сахараа, 2 халбага оливийн тостой холино. Ингэж хольсноор скраб маягын зүйл болох бөгөөд 2 минут орчим сугаа үрнэ. Дараа нь 5 минут орчим байлгаад бүлээн усаар угааж, цэвэрхэн зөөлөн алчуураар арчина. Үүнийг 7 хоногт 2 удаа хийнэ.
4
Сарнайн ус + хүнсний сода
Сарнайн усыг хүнсний содатай холин сугандаа түрхэж 10 минут байлгаад хүйтэн усаар угаана. 7 хоногт 2 удаа давтана.
5
Алмондын тос
Хэдэн дусал алмондын тосыг сугандаа түрхэн 8-10 минут иллэг хийнэ. Өдөр бүр хийснээр илүү хурдан үр дүнд хүрнэ.
6
Хүнсний шохой + лимон + ус
2 халбага хүнсний шохойг 1 халбага лимоны шүүс, бага зэрэг устай холино. Энэхүү холимогоо сугандаа түрхэн 15 минут байлгаад бүлээн усаар зайлна. 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.
7
Төмс
1 жижиг төмсийг арилгаж, жижиг хэрчээд, шүүсийг нь гаргаж авна. Гаргаж авсан шүүсээ сугандаа түрхээд 15 минут болсны дараа хүйтэн усаар угаана. Өглөө, оройд 2 удаа өдөр бүр энэ аргыг хэрэглэвэл үр дүнтэй.
8
Цайны модны тос + ус
4-5 дусал цайны модны тосыг нэг аяга устай хольж, шүршигчтэй саванд хийнэ. Бэлэн болгосон цацлагаа өдөр бүр цацах хэрэгтэй.