"Холливудад нэгэн удаа" киноны жүжигчид ба бодит амьдрал дээрх эмгэнэлт явдал

Найруулагч Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” кино нь 1969 онд "Мансоны Гэр бүл" бүлгэмийн үйлдсэн аллагын тухай өгүүлдэг бөгөөд киноны ихэнх дүрүүдийг бодит явдлаас сэдэвлэсэн ч, үйл явдлыг нь уран сэтгэмжээр өөрчлөн хийжээ. Тэгвэл тус киноны жүжигчид тухайн үед амьдарч байсан, тэрхүү хэрэгт холбогдох жинхэнэ хүмүүсийн дүрийг хэрхэн бүтээснийг харьцуулж харцгаая. 

"Холливудад нэгэн удаа" киноны жүжигчид ба бодит амьдрал дээрх эмгэнэлт явдал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бодит явдал

Лос-Анжелес хотод, 1969 оны 8-р сарын 9-ний шөнө алдарт найруулагч Роман Поланскийн эхнэр, жүжигчин Шэйрон Тейт болон тэр үед гэрт нь хамт байсан бусад 4 хүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан юм. Уг аллагыг тухайн үед хүчээ авч байсан "Мансоны гэр бүл" хэмээх бүлгэм үйлдсэн нь тогтоогдсон. Бүлгэмийн толгойлогч, өөрийгөө Есүс Христийн хойд дүр хэмээн итгэдэг, удахгүй үндэстэн хооронд их дайн дэгдэж дэлхий мөхнө хэмээн зөгнөж залуусын тархийг угаан, өөрийг нь дагахыг шаарддаг байсан Чарльз Мансон уг хэргийн ард байв. Тэрбээр бүлгэмийн 3 гишүүндээ зааварчилгаа өгч, Холливуд дахь Тейтийн гэр рүү илгээн аллага үйлдүүлж, тухайн үеийн нийгэмд дохио өгөхийг зорьжээ. 

Улмаар мансууруулах бодисын нөлөөнд автсан, Мансоны хэлсэн бүхнийг биелүүлэхэд бэлэн болсон Текс Уотсон, Сюзан Аткинс, Патрисиа Кренвинкел нар тухайн үед найман сартай жирэмсэн байсан Шейрон Тейт болон гэрт нь байсан 4 найзыг нь хутгалан хөнөөсөн юм. Дуулиант хэргийн дараа "Мансоны гэр бүл"-ийн ихэнх гишүүд баривчлагдаж, Чарльз Мансон өөрөө, түүнчлэн аллагад шууд болон шууд бусаар оролцсон залуус цаазаар авахуулах, бүх насаар хоригдох ял сонсжээ.

Бодит явдал

2 Кинон дээр

Спойлер!

Харин кинон дээр уг хэрэгтэй холбоотой ихэнх хүмүүс гарах ч үйл явдлын хувьд огт өөрөөр эргэдэг. Киноны гол үйл явдал 60-аад оны ковбойтой киноны од, карьер нь уруудаж буй жүжигчин Рик Далтон, түүний орлон тоглогч Клифф Бүүт гэсэн хоёр зохиомол дүрийг тойрон эргэлдэнэ. Тэр хоёрын амьдрал киноны явцад Роман Полански, Шейрон Тэйт болон Мансоны гэр бүлийнхэнтэй гарцаагүй холбогддог. Улмаар хэрэг гардаг шөнө Мансоны гурван шавь Поланскийн гэрт бус, тэдний хөрш Рик Далтоны гэрт орж ирснээр киноны оргил хэсэг өрнөнө.

Кинон дээр

3 Жүжигчдийн харьцуулалт

Энэхүү кинонд Леонардо Ди Каприо жүжигчин Шэйрон Тейтийн хөрш, карьер нь уруудаж яваа жүжигчин Рик Далтоны дүрийг бүтээсэн байна. Бодит амьдрал дээрх жинхэнэ хохирогч нь жүжигчин Шарон Тейт байсан юм. Харин Брэд Питт Рик Далтоны орлон тоглогчийн Клифф Бүүтийн дүрийг бүтээжээ.

Жүжигчдийн харьцуулалт

Марго Робби "Мансоны Гэр бүл"-ийн аллагын хохирогч Шэйрон Тейтын дүрд тоглосон байна. Шэйрон Тейт нь тухайн аллагын үеэр 8 сартай жирэмсэн байж. Харин түүний нөхөр, найруулагч Роман Полански эмгэнэлт явдлын үед Европд кино зураг авалтаар явж байсан аж.

Австралийн жүжигчин Деймон Херримэн, алуурчин Чарльз Мансоны дүрийг бүтээсэн. 

Жүжигчин Брюс Дерн Мансоны гэр бүлийнхнийг өөрийн эзэмшил дээр амьдрахыг зөвшөөрсөн Калифорний фермер Жорж Спан гэх хүний дүрд тогложээ. 

Чарльз Мансоны шавь "шулгануур" хочит Линнет Фромми нь ерөнхийлөгч Жералд Фордын амь насанд халдах оролдого хийж байсан нэгэн бөгөөд түүний дүрийг жүжигчин Дакота Фаннинг бүтээсэн юм. 

Жүжигчин Эмил Хирч аллагын бас нэгэн хохирогч болох алдартнуудын үсчин Жей Себринг гэх хүнийг дүрд тоглосон байна. 

Польшийн жүжигчин Рафал Заверуча гэрт нь аймшигт хэрэг гарах үед Европт кино зураг авалтаар явж байсан найруулагч Роман Поланскийн дүрийг бүтээжээ. 

"Empire" болон "Inhumans” цувралуудад тоглосон жүжигчин Майк Мо алдарт Брюс Лигийн дүрд тогложээ. 

Уэйн Маундер нь CBS телевизийн 60-аад оны цуврал "Lancer"-т тоглон алдаршжээ. Харин кинон дээр Леонардо ди Каприогийн бүтээсэн Рик Далтоны хамт кинонд тоглож буйгаар гардаг. Түүний дүрийг жүжигчин Люк Перри бүтээсэн байна.

“Lancer" цувралд Маундерийн ахын дүрд жүжигчин Жеймс Стейси тоглож байв. "Холливудад нэгэн удаа" кинонд жүжигчин Стейсигийн дүрд Тимоти Олимпант тогложээ.

1960-аад оны алдарт жүжигчин, дуучин, Жеймс Стейсигийн эхнэр Конни Стивенсийн дүрийг жүжигчин Дреама Уокер бүтээсэн байна. 

Дамиан Льюис жүжигчин Стив Макквины дүрд

Ребекка Риттенхаус "the Mamas and the Papas" гэх Америкийн рок хамтлагийн дуучин Мишел Филлипсийн дүрд тоглосон байна.

Аллага болсон өдөр жүжигчин Шарон Тейттэй хамт өдрийн хоол идэж байсан Британы жүжигчин Жоана Петтетийн дүрд Румер Уиллис тогложээ.

Мансоны гэр бүлийн гол гишүүн, 7 хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр ял авсан Чарлес "Текс" Ватсон хэмээх залуугийн дүрд жүжигчин Остин Батлер тогложээ.

Мансоны гэр бүлийн гишүүн, Шейрон Тэйтийн аллагад оролцсон хэргээр ял авсан Сюзан Аткинсийн дүрийг жүжигчин Мики Мадисон бүтээжээ.

Мансоны гэр бүлийн гишүүн Патриша Кренвинкел буюу Кейтигийн дүрд жүжигчин Мадисен Бэти тоглосон бөгөөд бодит амьдрал дээр Кейти нь Шарон Тейт болон тэнд байсан бусад 4 хүний амийг хөнөөхөд оролцсон хэргээр ял авсан юм.

Залуу жүжигчин Даллас Жей Хантер Мансоны гэр бүлийн  гишүүн байсан Линда Касабейн гэгч эмэгтэйн дүрийг бүтээжээ. Линда нь Ватсон, Аткинс, Кренвинкел нарыг Поланскийн гэрт болсон аллагыг үйлдсэн хэмээн мэдээлэл өгсөн, тус гэмт хэргийг гол гэрч болж байсан нэгэн юм. 

Жүжигчин Лена Данамын дүрийг нь бүтээсэн Катерин гэх цыган бүсгүй нь Мансоныг дагагчдийн нэг байсан бөгөөд Шарон Тейтийн аллагад оролцоогүй ажээ. 

Орос гаралтай жүжигчин Коста Ронин нь Поланскийн гэрт алагдсан хүмүүсийн нэг Польш жүжигчин Войцех Фрайковскигийн дүрд тоглосон байна. 

Фрайковскигийн найз бүсгүй, "Фолжер кофе" компаний өв залгамжлагч Абигейл Фолжерын дүрд жүжигчин Саманта Робинсон тогложээ.  Абигейл Фолжер нь тус аллагын бас нэгэн хохирогч болсон юм. 

"Kitty Kat" буюу Кэтрин Лутсингер нь Мансоны гэр бүлийн гишүүн, алуурчин Бобби Бусолейлийн найз охин байв. Түүний дүрд Маргарет Куали тоглосон байна. 

Стив Гроган нь Мансоны гэр бүлийн бас нэг гишүүн бөгөөд Шарон Тейтын аллагаас хэдэн 7 хоногийн дараа буюу 1969 оны 8-р сард фермер Жорж Спаны туслах Доналд Шиагийн амийг хороосон юм. Түүний дүрд жүжигчин Жеймс Ландри Хеберт тогложээ.

Лесли Ван Хоутен буюу "Lulu" нь Мансоны гэр бүлийн гишүүн, хүн амины хэрэгтэн юм. Түүний дүрийг залуу жүжигчин Викториа Педритти бүтээжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()