Сансар огторгуй дахь хамгийн хачирхалтай 12 биет

Орчлон ертөнц тэр чигээрээ ер бусын үзэгдлээр дүүрэн. Хачин жигтэй ургамал амьтны төрөл зүйлээс эхлээд байгал эхийн өвөрмөц бүтээлүүд манай гараг дээр оршсоор байхад асар уудам сансрын орон зай хачирхалтай үзэгдлээр дүүрэн байх нь тодорхой биз ээ. Тийм ч учраас сансар судлаачид өдөр бүр шинэ содон зүйл нээн илрүүлсээр л байдаг аж. Тэгвэл огторгуйн орон зай дахь хамгийн тайлагдашгүй зүйлсээс сонирхуулъя. 

Сансар огторгуй дахь хамгийн хачирхалтай 12 биет

1 Цөмийн бөөгнөрөл

Мөхсөн одны үлдэгдлээс бүрэлдэн тогтсон ертөнц дэх хамгийн хүчтэй матери. Загварчлалаас үзэхэд, оддын тарсан хэсгийн протон нейтронууд асар их таталцлын хүчний нөлөөнд орсноор дэгээ хэлбэрийн тахирласан матери үүсгэдэг ба хэрэв бид ган төмрийг үйрүүлэхэд ашигладгаас 10 тэрбум дахин илүү их хүчний нөлөөнд оруулсан тохиолдолд л тус матери задрах юм байна.

Цөмийн бөөгнөрөл

2 Хаумеагийн бүслүүр

Далай ван гарагаас цааш орших Куйперийн бүсэд тойрон эргэлддэг одой гариг болох Haumea нь ер бусын сунасан хэлбэртэй, 2 дагуултай, өдөр нь 4хөн цаг үргэлжилдэг, нарны аймгийн хамгийн хурдан эргэлт бүхий хачирхалтай сансрын биет юм.  2017 онд, Хаумеа гариг нэгэн одны урдуур өнгөрөх үед судлаачид гаригийн гадна талаар ямар нэг  мөргөлдөөний улмаас үүссэн байж болох маш нарийхан бүслүүр тогтсоныг илрүүлжээ.

Хаумеагийн бүслүүр

3 Нууцлаг радио долгионууд

2007 оноос хойш судлаачид хэт хүчтэй, хэт тод хэдхэн милльсекунд үргэлжилсэн радио долгионууд хүлээн авах болжээ. Эдгээр нууцлаг долгионуудыг "fast radio bursts-FRBs" гэж нэрлэсэн бөгөөд хэдэн тэрбум гэрлийн жилийн зайнаас ирдэг гэнэ. (гэхдээ харийхан биш). Саяхнаас 6 удаагийн давтамжтай цацагдсан FRB илрүүлсэн бөгөөд энэ нь  хоёр дах удаагаа ийнхүү олон давтамжтай FRB илрүүлсэн тохиолдол юм.

Нууцлаг радио долгионууд

4 Сарыг тойрон эргэлдэх сар

Дагуул өөрөө дагуултай байж болох уу? Цахим орчинд үүнийг "moonmoon", "submoons", "moonettes" зэргээр нэрлэдэг бөгөөд одоогоор зөвхөн таамаг төдий байгаа ч эрдэмтдийн тооцоолсноор онолын хувьд огт боломжгүй зүйл биш тул хэзээ нэгэн цагт дагуул бүхий сарыг олж илрүүлэх магадлалтай аж.

Сарыг тойрон эргэлдэх сар

5 Хар матергүй галактик

Хар матери нь ертөнц дээрх бүхий л материйн 85 хувийг бүрдүүлдэг  бөгөөд энэхүү хачирхалтай обьектийн талаар эрдэмтэд нэг зүйлд итгэлтэй байдаг: "хар матери хаа сайгүй оршдог". Гэвч 2018 оны 3 сард бараг ямар ч хар матери агуулаагүй галактик олоод үнэхээр гайхширч хоцорсон байна. Дараа дараагийн судалгаагаар энэхүү огторгуйн хэсэгт хар матери байгаа  гэдэг нь тогтоогдсон хэдий ч тус үйл явдал нь хар матери оршдоггүй хэмээх онолд ч бас найдвар төрүүлсэн зүйл болжээ.

Хар матергүй галактик

6 Хамгийн ер бусын од

Луйзана их сургуулийн сансар судлаач Табета Бойян болон түүний багийнхан анх "KIC 846285" гэх одыг хараад мэл гайхжээ. Таббигийн од гэж нэрлэсэн уг од нь тогтмол бус давтамжтай хугацаагаар харагдахгүй болдог байна. Энэхүү ер бусын үзэгдлийг харь гарагийн нөлөө гэх мэт олон төрлийн онолоор тайлбарлаж байсан ба орчин үед судлаачдын олонх нь одны эргэн тойронд харанхуй үүсгэдэг хэвийн бус сансрын тоосжилт байдаг гэж үзэж байгаа юм.  

Хамгийн ер бусын од

7 Өндөр цахилгаанжсан "Hyperion"

Дэлхий гариг сар хэмээх дагуултай байдгийн адилаар нарны аймгийн бусад гаригууд ч мөн өөр өөрсдийн гэсэн өвөрмөц дагуул биетүүдтай байдаг ажээ. Жишээлбэл, Бархасбадь гарагийн галт уулаас бүрдсэн дагуул "Ио", далай ван гарагийн халуун булаг ундарсан "Тритон" гэх дагуулууд нь нилээд өвөрмөц сансрын биетэд тооцогддог. Эдгээрээс хамгийн хачирхалтай нь Санчир гаригийн дагуул "Хиперион" юм. Нүх сүв, ангалаар дүүрэн цул чулуулгаас бүрддэг энэхүү дагуул гариг дээрээс НАСА-гийн Cassini сансрын хөлөг 2004 болон 2017 онуудад Санчир гаригт судалгаа хийх явцдаа “цацрагийн бөөгнөрөл” илрүүлсэн бөгөөд "-Хиперион"-оос цахилгаан энерги сансар луу байнга урсаж байдгийг тогтоосон аж.

Өндөр цахилгаанжсан "Hyperion"

8 Чиглүүлэгч Нейтрино

2017 оны 9 сарын 22-нд дэлхийг мөргөсөн өндөр энергийн нейтрино одын хэлтэрхий бол дангаараа бол тийм ч сонин үзэгдэл биш байлаа. Антарктид дах одон орон судлалын төвийн эрдэмтэд сард хамгийн багадаа нэг удаа ийм нейтриногийн хэлтэрхий унахыг илрүүлдэг байна. Харин энэ удаад эрдэмтэд телескопуудаа чиглүүлэн ирсэн зүгийг нь дурандах боломжтой болсон бөгөөд тус нейтрино нь галактикийн төвд орших хар нүхнээс үүдэлтэй, 4 тэрбум жилийн өмнөх галт тэсрэлтээс дэлхийн зүгт шидэгдсэн болохыг тогтоожээ.

Чиглүүлэгч Нейтрино

9 Чулуужсан амьд галактик

DGSAT I хэмээх галактик нь хэт сарнисан буюу Сүүн замын адил асар том хэмжээтэй боловч одод нь бараг үл харагдам тархан байрласан нэгэн төрлийн (UDG) галактик юм. Судлаачид 2016 онд анх энэхүү үл үзэгдэм галактикийг олж нээх үед дан ганцаар байсан бөгөөд бусад UDG галактикууд ихэвчлэн бөөгнөрсөн байдаг аж. Энэ онцлог шинжээр нь эрдэмтэд DGSAT 1-г маш эрт үед, Их тэсрэлтээс хойш ердөө нэг тэрбум  жилийн дараа үүсч бий болсон гэж үзэж байна.

Чулуужсан амьд галактик

10 Давхар Квазарын (Quasar) зураг

Үлэмж хэмжээтэй биетүүд ардаа байгаа зүйлсийн дүрсийг гажуудуулахаар хэмжээнд гэрлийг хугалж байдаг. Судлаачид Хабл сансрын телескофыг ашиглан эрт үеийн сансрын зураглалыг гаргахаар оролдож байх үедээ сансар огторгуйн тэлэлтийн хэмжээг тооцон гаргасан бөгөөд өнөө цагт өмнөхөөсөө ч илүү хурдан тэлж байгааг тогтоожээ. Энэ нь өөр бусад хэмжээсүүдтэй зөрчилдөж байгаа бөгөөд одоо физикчид тэдний онол буруу юу эсвэл өөр ямар хачирхалтай зүйл болоод байна уу гэдгийг олж тогтоох хэрэгтэй болоод байна.

Давхар Квазарын (Quasar) зураг

11 Сансраас олдсон хэт улаан туяа

Нейтрон одод бол ердийн одны мөхлийн дараа үүссэн маш нягт биетүүд юм. Жирийн үед радио долгион эсвэл рентген цацраг туяа ялгаруулдаг. Харин 2018 оны 9 сард сансар судлаачид дэлхийгээс 800 гэрлийн жилийн зайд орших нэгэн нейтрон одноос өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй хэт улаан туяаны долгион ялгарч байгааг илрүүлсэн байна. Судлаачид энэхүү хэт улаан туяаг уг одыг хүрээлж буй тоосноос ялгарч байгаа хэмээн таамаглаж байгаа ч баттай тайлбар олдоогүй байгаа юм.

Сансраас олдсон хэт улаан туяа

12 Туйлын туяа бүхий тэнүүлч гариг

Таталцлын хүчний нөлөөгөөр эх одноосоо холдсон, галактикт хөвж байдаг гаригуудыг тэнүүлч гариг гэх ба тэдний нэг бол "SIMP J01365663+0933473" гэж нэрлэдэг, дэлхийгээс 200 гэрлийн жилийн зайд орших, Бархасвадь гарагаас 200 дахин хүчтэй соронзон орон бүхий гаригийн хэмжээтэй биет юм. Энэхүү тэнүүлч гариг нь телескопоор харагдахуйц хэмжээний хүчтэй гэрэлтсэн туяа ялгаруулдаг байна. 

Туйлын туяа бүхий тэнүүлч гариг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()