Таны хүүхдэд санхүүгийн боловсролыг төлөвшүүлнэ

Цаг наргүй урсах өнөөгийн нийгэмд эрхэм эцэг эхчүүд та бүхэн энхрий бяцхан үрсийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол, боловсрол төлөвшилд төдийлөн цаг зав, анхаарал хандуулж амжихгүй явна уу?

Таны хүүхдэд санхүүгийн боловсролыг төлөвшүүлнэ

Тэгвэл Капитрон банк нь бага насны хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалах, хүүхдэд багаас нь санхүүгийн мэдлэг, боловсрол төлөвшүүлэх, өөрийгөө нээн хөгжүүлэх, тэдний хүсэл сонирхолыг дэмжих зорилгоор “Мөрөөдөл” сурагчийн картыг хэрэглээнд нэвтрүүллээ. “Мөрөөдөл” картаар дэлгүүр, үзвэр, үйлчилгээний газруудад карт уншигч ПОС төхөөрөмж дээр төлбөр тооцоо хийх болон АТМ бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлэх бүрэн боломжтой.

Таны хүүхэд “Мөрөөдөл” карттай болсноор мөнгө, санхүүгээ зөв удирдах дадал хэвшилтэй болж, бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалагдаж, сонирхолынхоо дагуу хүссэн зураг, үгийг картандаа буулгаж, өөрийгөө хөгжүүлэх илүү өргөн боломжууд нээгдэх юм. Түүнчлэн эцэг эхчүүдэд картаар хийгдсэн хүүхдийнхээ мөнгөний зарцуулалтын хэмжээг мессэжээр хүлээн авч, хийгдсэн гүйлгээг шалгах боломжийг олгож байгаагаараа давуу талтай.

Та Капитрон банкны өөрт ойрхон салбарт хандан “Мөрөөдөл” сурагчийн картыг захиалан авах боломжтой. 18 нас хүрээгүй хэрэглэгчид бол эцэг эх, хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр төрсөний гэрчилгээтэйгээ салбарт ирж, картаа захиалан авч болно. Картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД -с үзнэ үү./

 

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.