Барилгын краныг хэрхэн босгодог вэ?

Сүүлийн үеийн өндөр барилга байгууламжийг барихад краны үүрэг оролцоо хамгийн чухал билээ. Энэхүү техник нь өөрөө маш өндөр, үлэмж хэмжээтэй учир угсархад барилгаасаа дутахгүй ажиллагаа шаарддаг биз ээ. Тэгвэл цамхагт краныг хэрхэн босгодог процесстэй танилцацгаая.

Барилгын краныг хэрхэн босгодог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Краныг чиргүүлтэй 10-12 том машинаар барилгын талбайд авчирдаг. Ингээд угсралтын багийнхан хөдөлгөөнт кран ашиглан хэвтээ их биеийг (сум) удирдлагын бүхээгтэй угсрах бөгөөд дараа нь тус бүртээ 12 гаруй метрийн урттай цамхгуудыг хоёр талд нь залгаж байрлуулдаг. Дараа нь хөдөлгөөнт краны тусламжтай хүндрүүлэгчдийг нэмж өгнө.

Суурь хангалттай бат бөх болсны дараа цамхагуудыг өндөрлөн угсарч эхлэнэ. Үүнд ашиглагдах цамхгууд нь том, гурвалжин торон бүтэцтэй бөгөөд ихэвчлэн 3.2 метр талбайтай байдаг.

Боломжит хамгийн өндөр цэгт хүрэхийн тулд кран нь өөрөө өөртөө цамхаг нэмж өндөрлөдөг. Эргэлтийн хэсэг болон цамхгийн дээд хэсгийн холболтуудыг хийхийн тулд ажилчид дээшээ авирна. Ийнхүү дараах процессоор угсарна. 

  • Жинг тэнцвэржүүлэхийн тулд хэвтээ их бие дээр хүндрүүлэгч нэмнэ
  • Гидравлик өргөгчийн тусламжтай эргэлтийн хэсгийг дээшлүүлж зай гаргана.
  • Краны оператор тэрхүү гарсан зайд шинэ цамхгийг нэмж өгнө

Барилга дуусч краныг буулгах үед угсарсан процессийн дагуу хэсэг хэсгээр задална. 

Кран босгох явцыг маш ойлгомжтой, дэлгэрэнгүйгээр дараах бичлэгээс үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()