Дэлхий дээрх хамгийн хачирхалтай 10 хэл

Бүхий л хэл тухайн хэлийг мэдэхгүй хүнд хачин сонсогддог. Хэл шинжлэлийн нарийн шалгуурын дагуу ангилаад үзэхэд “түгээмэл” гэгдэх Англи, Герман хэл хүртэл үнэндээ нэлээд онцлог, жирийн бус болох нь тогтоогджээ. Бидний сайн мэдэх англи хэл хамгийн хачирхалтай хэлний жагсаалтад 2500 гаруй хэлнээс 33-д бичигдсэн байна. Хэрэв содон, онцлог хэл шинжлэлийн шинж чанараар нь ангилах юм бол ихэнх түгээмэл хэлнүүд үнэндээ маш  хачирхалтай ангилалд орно. Ингээд дэлхийн хамгийн хачирхалтайд тооцогдох 10 хэлийг танилцуулж байна.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай 10 хэл

10 Аямара хэл - Андын нуруу, Өмнөд Америк

Уг хэл нь тийм ч ер бусын, ховор хэл биш. Өмнөд Америкийн Андын нуруунд амьдардаг 3.5 сая гаруй хүн уг хэлээр ярьдаг ба Боливи улсын албан ёсны хэл юм. Гэхдээ энэхүү хэлэнд мөн л хэл шинжлэлийн сонирхолтой зангилаа нуугдаж байдаг. Ирээдүй цагийг өөрсдийнхөө өмнө хүлээж байгаа мэтээр өгүүлэхийн оронд, ард байна гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, Аямара хэлэнд урд өмнө гэсэн утгатай үг нь  (nayra, 'нүд/урд/хараа') давхар өнгөрснийг илтгэх утгатай байдаг бол, ард гэсэн утгатай үг нь (qhipa, 'буцах/ард талд') ирээдүйг илэрхийлэх утгатай байдаг.

Хүмүүс бүр ирээдүйн тухай ярих үедээ гараараа ардуураа дохиж, өнгөрснийг ярихдаа урдуураа дохиж үзүүлдэг. Яагаад? Ирээдүй нь мэдэгдээгүй байгаа, тиймээс нүдэнд харагдахгүй. Харин өнгөрсөн нь хэдийн болоод өнгөрчихсөн, тиймээс яг бидний өмнө байна гэсэн үг. Ингэж хэдийн мэдэж зүйл урд нь буй мэтээр харин үл мэдэгдэх зүйл ард нь буй мэтээр төсөөлөн бодох нь Аямарагийн өвөрмөц сэтгэлгээний онцлог юм.

9 Риау хэл, Индонез

Риау хэл магадгүй хамгийн эдийн засагч хэл байх хэмээн хэл шинжээч Жон Маквортер хэлжээ.  Жишээ нь  “Ayam makan” гэх үг. Үгчлэн орчуулвал, “тахиа идэх” гэсэн утгатай, гэхдээ Маквортерийн тайлбарласнаар өөр нэгэн утга нь, “тахиа хооллож байна,” “тахианууд хооллож байна,” “нэг тахиа хооллож байна,” “тэр тахиа хооллож байна,” “тахиа хооллож байх болно,” “тахиа хооллодог,” “тахиа хооллочихсон,” “хэн нэгэн тахиаг идэж байна,” “хэн нэгэн тахианы төлөө идэж байна,” “хэн нэгэн тахиатай хамт идэж байна,” “идэж байгаа тахиа,” “тахиа хаана хооллож байна,”  “хэзээ тахиа хооллох вэ” гэсэн бүх утгыг илэрхийлдэг байна. Зөвхөн ярьж буй хам сэдвээс л яг аль утгаар хэрэглэгдэж байгааг ойлгох болно. 

8 Арчи хэл - Дагестан, Оросын холбооны улс

Уг хэл нь онолын дагуу нэг үйл үгээс 1,502,839 боломжит хувирал (уг хэлээр ярилцагчдын нийт тооноос ч илүү хэмжээний) үүсч болдог хачирхалтай хэл юм. Өдөр тутмын ярианд цөөн хэд нь л хэрэглэгддэг хэдий ч онолын хувьд ийм боломж байна гэдэг нь өвөрмөц аж.

Жишээ нь Англи хэлэнд, "walk, walks" зэрэг үйл үгэнд төгсгөл нэмж "walked, walking" гэж хувиргаж болдог. Харин Арчи хэлэнд үйл үгийн цагаас хамааран нөхцөл залгахын оронд цоо шинэ үг үүсгэдэг гэнэ. 

7 Ла Гомера - Испани

Испанийн энзэмшил Канарын арлуудын нэг, баруун хойд Африкийн эргийн ойролцоо орших Ла Гомерт 15-р зуунаас хойш хэрэглэгдэж байгаа энэхүү хэлийг Испани хэлний исгэрээ хувилбар гэж үзэж болно.  Уг хэлэнд “хоёр исгэрсэн эгшиг, 4 гийгүүлэгч” орсон байдаг.

Этгээд сонсогдох байх, гэхдээ үнэхээр бодитой ашиглах зорилгоор бүтээгджээ. Хойд Африкийн уугуул иргэд анх арал дээр исгэрээ хэлийг үүсгэж дараа нь Европчууд өвлөн авсан. Өнөө үед, Гомерагийн хэлний үзүүлбэр жуулчдыг татах гол зүйлийн нэг бөгөөд орон нутгийн дунд сургуульд ч заадаг ажээ. 

6 Гүүгү Имитир хэл - Хойд Квинсланд, Австрали

Гүүгү Имитир нь “kangaroo” гэдэг үгээр дэлхийд танигдсан Австралийн уугуул хэл бөгөөд тэмдэглүүштэй онцлог шинж нь гэвэл газарзүйн байршлуудыг сольж хэлэх юм. Энэ нь өгүүлэгч аливаа зүйлийг “өөрийн урд эсвэл ард байна” гэхийн оронд хойд, урд, баруун, зүүн зэрэг үндсэн чиглэлүүдээр ярина гэсэн үг.

Гай Дитчер "New York Times" сэтгүүлийн нийтлэлдээ дурдсанаар уг хэлээр ярихын тулд  “алхаж явахдаа үргэлж ертөнцийн зүгүүд хааш хаашаа вэ гэдгийг мэдэж байх ёстой” гэжээ. 

5 Ротока хэл - Папуа, шинэ Гвиней

Ротока хэл нь орчин үеийн хамгийн цөөхөн үсэгтэй хэл бөгөөд, ердөө  A,E,G, I, K,O, P, R, S, T, U, V, гэсэн 12 үсэгтэй.

Үүнийг ашиглан хэрхэн ярьдаг вэ? Жишээ нь: “Osireitoarei avukava iava ururupavira toupasiveira - хөгшин эмэгтэйн нүд нь сохорчээ". Энэхүү хэлний бас нэгэн өвөрмөц онцлог бол хамрын гийгүүлэгч байдаггүй явдал юм. 

4 "!Xóõ" хэл - Ботсван

Ботсванийн "!Xóõ" буюу Таа хэл нь өмнөд Африкт хэрэглэгддэг хэд хэдэн “тас няс хийсэн аялгатай” хэлний нэг бөгөөд мэдэхгүй хүнд үнэхээр сонин сонсогдоно. Эгнэсэн олон хачирхалтай дуу чимээнүүд нь уг хэлийг дэлхийн хамгийн нарийн төвөгтэй хэл болгож байдаг.

Уг хэлийг судалсан мэргэжилтэн Тони Трэйллийн  хэлснээр “таван үндсэн дуугаралт, 17 туслах дуугаралт болон тус бүр 4 өөр хөг бүхий 4 эгшгийн төрлийг” сурахын тулд залгиур хоолойн дээрх булчингаа хөгжүүлэх шаардлагатай аж. Дараа нь тэрээр бүхий л насанд хүрсэн уг хэлээр яригчид бүгд хоолойн булчингаа хөгжүүлдэг болохыг тогтоожээ.

3 Туюука хэл - Амазон, Бразил

2009 онд "The Economist" сэтгүүлээс туюука хэлийг хоёр шалтгаанаар “хамгийн хэцүү” хэлээр онцолжээ. Нэгдүгээрт, энэ бол залгамал хэл буюу маш олон бүтээврүүд, нэгж утгууд хамтдаа орж нэг үг бүтээгээд үүгээрээ бүхэл бүтэн өгүүлбэрийн утгыг гаргана гэсэн үг. Жишээлбэл, англи хэлэнд, "би яаж бичихийг мэдэхгүй" гэхийг "I do not know how to write” гэж хэлдэг. Харин энэхүү залгамал хэлэнд  hóabãsiriga гэсэн нэг л үгээр илэрхийлнэ.

Гэхдээ залгамал шинж нь дангаараа хэлийг хэцүү болгож байгаа юм биш. Туюука хэл нь мөн баримтад үндэслэсэн байдлаараа илүү хэцүү болж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл ярьж буй хүн нь заавал бодит баримтад тулгуурлах ёстой байдаг. Туюука хэлний үйл үг нь өгүүлэгч тухайн үйл явдлыг хэрхэн мэдэж буйгаа илэрхийлэхийг шаарддаг. Жишээ нь, зүгээр л  “хүү хөлбөмбөг тоглосон,” гээд хэлчихэж болохгүй ба  "хүү хөлбөмбөг тоглосон (би харсан учраас мэдэж байна)” гэх зэргээр хэлэх ёстой юм байна.

2 Пираха хэл - Амазон, Бразил

Пираха омгийнхон өнгө болон тооны нэршил байхгүй хачирхалтай хэлээр ярьдаг аж. 

Тэгвэл тэд өнгө, тооны нэргүйгээр хэрхэн ойлголцдог вэ? Эврэттийн тайлбарснаар тэд тоог хялбархан байдлаар "олон, цөөн, том, жижиг", өнгийг ердөө "цайвар, бараан" гэж ойлголцдог ажээ. 

1 Чалкатонго хэл - Оахака, Мексик

Мексикийн Оахака мужид энэхүү хэлээр 600 гаруй хүн харилцдаг. Стэнфордын хэл шинжээч Тайлор Шноблин үүнийг дэлхийн хамгийн өвөрмөц хэл хэмээн үзжээ. Учир нь уг хэлэнд бусад хэлнүүдэд байдаг ерөнхий хэлзүйн ойлголтууд байдаггүй байна. 

Тухайлбал, тус хэлэнд  “тийм, үгүй” гэх хариулт  байдаггүй. Асуулт нь “энэ хачин байна уу?” гэхэд хариулт нь “энэ хачин байна” гэх мэтээр асуулт хариулт нь хоорондоо бараг ялгарахгүй ажээ. Энэ нь дэлхий дээрх цорын ганц ийм төрлийн хэл юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()