Нарны аймгийн бусад гариг дээр очвол бидний биед юу тохиолдох вэ?

Бид сансарт ямар нэг төхөөрөмжгүйгээр амьсгалах чадвартай болж, нарны аймгийн өөр гариг руу явах арга зам оллоо гэж бодъё.  Хэдийгээр энэ төсөөлөл ойрын хугацаанд биелэх боломжгүй боловч бид нарны аймгийн бусад гаригууд дээр ямар ч төхөөрөмж хэрэглэхгүйгээр хэр удаан амьдарч болох талаар сонирхолтой таамаг дэвшүүлцгээе. 

Нарны аймгийн бусад гариг дээр очвол бидний биед юу тохиолдох вэ?

1 Буд гариг

Буд гариг дээр өдөртөө 426°C, шөнөдөө -179°C хүрдэг. Мөн уг гариг нь маш удаан эргэдэг тул та амьд гарахыг хүсвэл өдөр шөнө солигдохтой зэрэгцэн температур солигдох тэр мөчийг хүлээх хэрэгтэй. Учир нь тэр үед температур арай боломжийн буюу -100 -аас 200 цельсийн градус хооронд байдаг. Гэхдээ л тэр хугацаа нь ердөө 90 секунд үргэлжилнэ.

Буд гариг

2 Сугар гариг

Хэрэв бидэнд Сугар гараг дээр очих боломж олдвол тэнд ердөө л 1 секунд байх боломжтой. Сугар гаригийн агаар мандлын 98% нь нүүрс төрөгч байдаг нь манай дэлхийгээс 90 дахин илүү даралт үүсгэхээс гадна гадаргуу нь тэр чигтээ хүхэрлэг хийгээр дүүрсэн өтгөн үүл, манангаар бүрхэгдсэн байдаг. Нэмээд цаг агаарын хувьд 426°C хүртэл хална.

Сугар гариг

3 Ангараг гариг

Хүн төрөлхтөн Ангараг гариг дээр буух талаар судалгаа хийж байгаа хэдий ч энэ гараг дээр жирийн хүн 80 орчим секунд л амьдрах боломжтой гэнэ. Учир нь Ангараг гараг дунджаар -62°C хүйтэн байхаас гадна агаар мандлын 95% нь нүүрстөрөгчийн давхар исэл байдаг аж.

Ангараг гариг

4 Бархасбадь гариг

Нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадь гариг дээр бид ганцхан секунд л байх боломжтой. Учир нь тус гариг нь устөрөгч, гелий агуулсан хийн мандалтай бөгөөд хүний бие дааж гарч чадахааргүй хүчтэй хар шуурга байнга болдог аж. Түүнчлэн гадаргаас дээш маш халуун аммонийн хийн тунадас буудаг учир химийн хорт бодисоор шүршүүлэн зогсож байгаагаас ялгаагүй.

Бархасбадь гариг

5 Санчир гариг

Санчир гараг дээр цагт 1800 км хүртэл хурдтай хар салхи байнга болдгоос гадна агаар мандал тэр чигтээ хорт хийн үүлээр дүүрэн байдаг. Хүн энэ гараг дээр очлоо гэхэд тэр хүчтэй хар салхийг давж гарахгүй тул ердөө 1 секундын дотор сансрын тоос болон хувирах юм.

Санчир гариг

6 Тэнгэрийн ван гариг

Тэнгэрийн ван гараг нь тэр чигтээ ус, аммоний хий, метаны холимогоос бүрдсэн, хатуу гадаргуу байхгүй тул хүн энэ гараг дээр амьдрах ямар ч боломжгүй. Гариг дээр газардлаа гэхэд дээрх хорт уусмалд "живж", бие тэр дороо задрах ажээ.

Тэнгэрийн ван гариг

7 Далай ван гариг

Хүн төрөлхтөн энэ гариг дээр 1 секунд ч байж чадахгүй. Учир нь энэхүү гараг дээр дууны хурднаас ч илүү хурдан, хүчтэй хар салхи байнга болдог ажээ.

Далай ван гариг

Эрдэмтэд нэг л өдөр дээрх гарагууд руу явах арга зам олж, тэнд аюулгүй байх хувцас хэрэгсэл бүтээлээ гэж бодоход хорт хий, хар салхи, эрс тэс уур амьсгалтай дээрх гаригуудын алийг нь та сонгох вэ? Одоо Ангараг гариг руу явах аргыг судалж байгаа юм чинь бусад гарагууд руу явах арга замыг олчих ч юм билүү хэн мэдлээ, одоохондоо л боломжгүй байгаа зүйл шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()