1
Зуны даашинзаа намрын налгар өдрүүдэд зохицуулан өмсөх
Намрын эхэн үе бол дуртай зуны даашинзаа дулаахан хүрэмтэйгээ хосуулан өмсөж, загварлаг имиж бүрдүүлэхэд яг тохирох мөч билээ.
2
Тэнгисийн гүн хөх өнгө
Ажлын цаг дууслаа л бол цагаан хувцас өмсөхгүй гэдэг бичигдээгүй дүрмийг халцгаая. Цагаан өнгө нь тэнгисийн гүн хөх өнгөтэй гайхалтай зохицож жилийн аль ч үед нүдэнд дулаахан, цэмцгэр харагдана.
3
Судалтай хослол
Хэрвээ намрыг ямар нэг өнгөөр илэрхийл гэвэл үүнийг л хэлэх биз ээ. Эгэл жирийн цулгуй ноосон цамцнаасаа уйдаж байвал энэхүү 70-аад оны гэмээр трэндийг туршиж үзээрэй.
4
Намрын өнгөнд тод чимэг нэмэх
Өнгө нь өөрчлөгдөж буй намрын навчисаас санаа авч, улаавтар өнгийг хувцаслалтандаа шигтгэж өгөх нь хамгийн бага өртгөөр дэгжин хувцаслаж болох сайхан санаа шүү.
5
Урт сул загвар
Хэт бие барьсан бус, урт сул загварын хувцас нь биеийн бүх хэсгийг далдалж, дулаахан загварлаг төрхийг бүрдүүлж өгнө.
6
Тунгалаг цагаан өнгө
Намрын стилдээ гэрэлтсэн цагаан өнгийг нэмж өгсөнөөр та хаана ч явсан хээнцэр дэгжин харагдана.
7
Хар цагааны хослол
Хар цагаан өнгийг хослуулан өмсөх нь хамгийн сонгодог загвар боловч бага зэрэг уйтгартай байж болох юм. Тэгвэл хар цагаан өнгийн цэгүүдийг солбилцуулан хослуулж эрч хүчээ нэмээрэй.
8
Өнгөлөг
Хавар, зуны улиралд төдийлөн тод өнгийн хувцас зарагддаггүй. Харин бүүдгэр намрын улиралд бол эсрэгээрээ. Тэдгээрийг улиралтайгаа дэгжин хослуулж өмсөөрэй.