10
Хүний цус (нэг литр 405$)
Хүн бүр литр литрээр нь цусыг өөрсдөө үйлдвэрлэж байхад хүний цус ийм их үнэтэй байна гэдэг нь инээдтэй санагдаж байгаа байх. Тэгвэл таны хандивласан цусыг зөөвөрлөх, хадгалахад хавьгүй их өртөг зарцуулдаг байна.
9
Гидроксибутирикийн хүчил (нэг литр нь 675$)
Гидроксибутирикийн хүчлийг мэдээ алдуулагч болгон хэрэглэхээс гадна мансуурах, архинд донтох, нойргүйдэл, сэтгэл гутралын эмчилгээний үед хэрэглэдэг. Уг хүчлийг исэлдүүлэх аргаар гаргаж авдаг учир пиво, вино зэрэгт бага зэрэг хэмжээтэйгээр байдаг аж.
8
Хар принтерийн хор (нэг литр нь 680$)
Бидний өдөр тутамдаа шахуу ашигладаг принтерийн хор нь маш үнэтэй байдаг гэнэ. Хичээн хямд үнэтэй принтер хэрэглэсэн ч адилхан л хор хэрэглэж байгаа учир үнэтэй л хор хэрэглэж байна гэсэн үг.
7
Мөнгөн ус (нэг литр нь 920$)
Мөнгөн ус эрүүл мэндийн судалгаанд хэрэглэгдэхээс гадна цахилгааныг маш сайн дамжуулдаг. Энэхүү химийн элемент нь маш ховорхон бөгөөд МЭӨ 1500 жилийн тэртээх эртний Египетийн булшнаас олдож байжээ. Мөн Хятадууд мөнгөн усыг урт удаан, эрүүл амьдралын баталгаа хэмээн үздэг.
6
Инсулин (нэг литр нь 2540$)
Чихрийн шижин өвчний эмчилгээ нэлээд үнэтэй байдаг ба эмчилгээний гол бүтээгдэхүүн нь инсулин хэмээх үнэтэй шингэн юм. Инсулины үнэ өссөөр байгаа тул эрдэмтэд чихрийн шижингийн өөр эмчилгээний аргыг хайж байгаа аж.
5
"Chanel 5" үнэртэй ус (нэг литр нь 7000$)
Chanel брендийн 5 номерын үнэртэй усыг 1922 онд химич Эрнест Бу (Ernest Beaux), Коко Шанелтай хамтран гарган авч байжээ. Chanel нь маш цөөн тоогоор үнэртэй усаа үйлдвэрлэн худалдаанд гаргадаг тул чинээлэг эмэгтэйчүүд нэг дор олноор худалдан авдаг ажээ
4
Тах хэлбэртэй хавчны цус (нэг литр нь 16,200$)
Тах хэлбэрт хавч нь 450 сая жилийн хугацаанд амьдрахдаа нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд амьдаараа чулуужсан мэт амьтан аж. Энэхүү хавчны өтгөн цэнхэр цус нь бактерийн гаралтай өвчлөлд хамгийн сайн эм болдог байна. Хавчийг олон зуун саяар нь агнаж байгаа ч сүүлийн үед агнахыг нь багасгаснаар үнэ нь өсөж эхэлсэн байна.
3
Лизергийн хүчил буюу LSD (нэг литр нь 33,200$)
Галлюциноз буюу хий юм харж, мансууруулах үйлчилгээ үзүүлдэг энэхүү эм нь 1960-аад оны үеэс түгээмэл хэрэглэгдэх болжээ. Шингэн хэлбэрийн эм нь маш үнэтэй бөгөөд сэтгэл гутрал, санаашрах, эмнээс хэт хамааралтай болох зэрэг өвчнүүдийг эмчлэх сайн талтай.
2
Кобра могойн хор (нэг литр нь 41,300$)
Хаан Кобрагийн хор нь заанд ч үйлчлэх хүчтэй бөгөөд дэлхий дээрх хамгийн үнэтэй шингэнд тооцогддог. Найрлагандаа “ohanin” хэмээх уураг агуулдаг бөгөөд өвчин намдаагчийн үүрэг гүйцэтгэдэг, морфиноос илүү үйлчилгээтэй байдаг байна.
1
Хилэнцэт хорхойн хор (нэг литр нь 10,500,000$)
Хилэнцэт хорхой нь харахад аймаар боловч хүмүүсээс үргэлж зугтдаг ичимхий амьтан юм. Харин түүний хор нь хүний эрүүл мэндэд ихээхэн тустай ажээ. Үүнийг эвэршилт, үе мөч хэрэх, ходоод гэдэсний үрэвсэл зэргийг илааршуулахад хэрэглэдэг.