1
Нүүрнийхээ өнгийг жигд болгох
Зөвлөгөө: Цайвар болон бараан өнгийн хоёр кремийг ашиглаж нүүрэн дээрээ шатрын хөлөг мэтээр зураад дараа нь зориулалтын багсаар уусгаж тараах хэрэгтэй.
Үр дүн: Нүүрний өнгө төгс харагдах бөгөөд кремний хэрэглээ тийм ч их биш.
2
Халбаганы тусламжтайгаар контур зурах
Зөвлөгөө: Контурыг тэгш зурхад нэлээд төвөгтэй байдаг учир энгийн халбагаар та энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Нүднийхээ буланд халбагаа тавиад контураа халбаганы дагуу зурна.
Үр дүн: Эхний оролдлогоор л хоорондоо ижил контур зурагдсан. Халбагаа сормуусныхаа ургалттай ойрхон байрлуулж зурахад ямар ч алдаа маддаггүй төгс контур зурагдаж байна. Гэхдээ бага зэрэг туршилт хийхэд л болно.
3
Сормуус өтгөрүүлэх
Зөвлөгөө: Хүүхдийн улайлтын эсрэг цацлага болон гоо сайхны пудрыг ашиглаж сормуусыг өтгөрүүлэх боломжтой. Эхлээд сормуусны будгаараа нэг удаа жигд будаад, дээрээс нь цацлага түрхээд, дахин сормуусаа будаарай.
4
Уруулыг том харагдуулах
Зөвлөгөө: Уруулаа гоо сайхны аргаар том харагдуулахын тулд уруул хүрээлэгчээр уруулныхаа гадуур зурж, цайвар өнгийн уруулын будгаар будаад өнгөгүй өнгөлөгч түрхэхэд л хангалттай.
Үр дүн: Уруулыг харахад том харагдаж байгаа бөгөөд өнгөгүй өнгөлөгчний ачаар уруул хүрээлэгчийг гадуур түрхсэн гэж мэдэгдэхээргүй болсон. Энэ бол амжилттай зөвлөгөө байлаа.
5
Шанаагаа тодотгохын тулд скоч ашиглах
Зөвлөгөө: Нүүрнийхээ хэлбэрийг төгс харагдуулахын тулд скоч ашиглах хэрэгтэй гэх зөвлөгөөг Худа Каттан хуваалцсан бөгөөд тэрээр нүүрээ будахын өмнө нүүрний бүх хэсгүүдэд скоч наасан юм. Шанаан дээрээ скоч наагаад үүссэн гурвалжин дээр нь хацар өнгөлөгчөө түрхэж, дараа нь тараах хэрэгтэй.
Үр дүн: Энэ аргаар контур тавих нь нүүрийг өнгөлөг, тэгш хэмтэй харагдуулахад туслана.