"Араатны хаан арслан" кино хуулбар байсан уу?

1994 оны Диснейн "Араатны хаан арслан", 1965 оны Осаму Тезукигийн "Цагаан арслан Кимба" анимэтай их төстэй болсныг та анзаарсан уу?  "Араатны хаан арслан" кино дэлгэцээр цацагдсаны дараахан Японы тус анимэгийн фенүүд Дисней компанийг ""плагаризм-оюуны өмч хуулбарласан" гэж үзсэн ч Диснейгийн зүгээс "Бид тийм анимэ байдгийг мэдэх ч үгүй" хэмээн үгүйсгэсэн юм. 

Дараах харьцуулсан зургийг харсны дараа бүх эргэлзээ тайлагдах болно. 

"Араатны хаан арслан" кино хуулбар байсан уу?

1

"Бяцхан лусын дагина (1989)", "Араатан ба гоо үзэсгэлэн (1991)", "Аладдин (1992)" хүүхэлдэйн кинонуудын дараа Диснейн  толилуулсан анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино нь "Араатны хаан арслан" байсан бөгөөд уг кино зохиолыг ямар нэгэн үлгэр домгоос сэдэвлээгүй гэсэн юм. 

2

Тус киног Шекспирийн Гамлетаас санаа авч хийсэн тухай зохиолчид нь мэдэгдсэн бөгөөд үзэгчид, кино шүүмжлэгчид ч тэдний өөрсдийнх нь бүтээл гэдэгт итгэж байлаа. 

3

4

""Цагаан арслан Кимба" цуврал анимэ нь 1950-1954 онуудад Японы Манга Шенан сэтгүүлд нийтлэгдэж байгаад 1965-1967 онд телевизээр цацагдаж байжээ.

5

6

Дээрх 2 кино нь утгын хувьд ялгаатай хувилбарууд боловч дүр дүрслэл, уран сайхны ижил төстэй зүйлс олон байгаа юм. Ялангуяа сэдвийн цаад өгүүлэмжээрээ ихээхэн адилхан болсон. Жишээлбэл, 2 кинонд яг ижилхэн амьдралын түүх өгүүлдэг. 

7

8

Харин Кимба анимэгийн зохиолч Том Сито "Энэ кино ямар нэгэн хийсвэр уран төсөөлөл биш. Би хүүхэд байхдаа Кимбаг харж байсан, тэр миний хүүхэд насанд үлдсэн гүн гүнзгий дурсамж болохоор хэн нэгэн надтай адилхан сэтгэнэ гэдэг боломжгүй" гэж хэлсэн юм. 

9

10

Харин "араатны хаан арслан" киноны зохиолч Роб Минкофф "Лос Анжелес Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа "Японы олон ангит анимэгийн талаар огт мэдэхгүй, Япон үзэгчидээс ийм зүйл сонссондоо сэтгэл дундуур байна" гэжээ. Гэвч тэрээр 1980-аад онд Токиод ажиллаж байсан юм. 

11

12

Гэвч "Араатны хаан арслан" киног юунаас ч сэдэвлээгүй, өөрсдөө зохиосон гэж зохиогчийн эрхээ авсан байсан юм. Үүнд мэдээж Япончууд дурамчхан явдаг ажээ.

13

14

Жоржтаун хотын хуулийн зөвлөх Мадхави Сандер "2 киноны төстэй дүрслэлүүдэд үндэслэн киног хуулбарласан гэж үзэж Диснэйг шүүхэд өгвөл Тэзука продакшн өөрөө маш том сорилттой тулгарах болно" гэж анхааруулжээ.

15

16

17

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()