Сэтгэл гутралд орсон үед илрэх шинж тэмдгүүд

2019-08-24, 12:58
21,534

Сэтгэл гутрал нь хүний амьдралыг бусниулж болох сэтгэл зүйн ноцтой өвчин юм. Мөн энэ нь удаан хугацаанд үргэлжилж, уйтгар гуниг төрөх, итгэл алдрах, бүх зүйлд дур сонирхолгүй болоход хүргэдэг. Энэхүү сэтгэл зүйн өвчин нь мөн бие махбодод нөлөөлж нойргүйдэх, хоолны дуршил өөрчлөгдөх шалтгаан болдог.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдийн 2009-2012 онд хийсэн судалгаагаар 40-59 насны насанд хүрэгчдийн ойролцоогоор 10% нь сэтгэл гутралтай болох нь илэрсэн байна. Үүнээс харахад хэдий сэтгэл гутралын тархалт их хэдий ч, түүнийг оношлох нь амаргүй байдаг аж. Тэгвэл энэ сэтгэл зүйн ноцтой эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрдгийг та бүхэн доорх нийтлэлээс олж мэдээрэй.

Сэтгэл гутралд орсон үед илрэх шинж тэмдгүүд

1 Сэтгэл гутрал яаж илэрдэг вэ?

Сэтгэл гутралын тухай нийтлэг түгсэн нэг буруу ойлголт нь уг өвчнийг гуниглах, сэтгэлээр унахтай адил гэж ойлгох юм. Хэдийгээр сэтгэл гутралтай ихэнх хүмүүс уйтгар гунигийг мэдэрдэг ч, сэтгэл гутрал нь амьдралд тохиолдсон зүйлсийн нөлөөгөөр үүсдэг жирийн нэг сэтгэл хөдлөлөөс хавьгүй илүү ноцтой зүйл юм.

Сэтгэл гутралын шинж тэмдэг хэдэн сар эсвэл жилээр үргэлжилж, өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэхэд хэцүү, заримдаа бүр боломжгүй болгодог. Жишээ нь, өөртөө анхаарал тавих, гэрээ авч явах, бусадтай харилцах, ажил карьер гээд бүгдийг нь нураах аюултай.

Эмч нар доорх шинж тэмдгүүд доод тал нь 2 долоо хоногийн турш илэрсэн бол сэтгэл гутралын илрэл гэж үздэг.

Сэтгэл гутрал яаж илэрдэг вэ?

1. Амьдралын таашаал, баяр баясалгүй болох.

Нэгэн цагт дурлаж, хайрлаж байсан бүхэн нь таалагдахаа больж, юу ч тэднийг жаргалтай болгож чадахгүй мэт санагдана.

1. Амьдралын таашаал, баяр баясалгүй болох.

2. Ямар нэг зүйл дээр төвлөрч, анхаарлаа хандуулахад хэцүү болно.

Сэтгэл гутралаас болж тодорхой бодож сэтгэж чадахаа болин, тухайн нөхцөл байдлаасаа хөндийрдөг тул телевиз үзэх, ном унших, шийдвэр гаргах гээд бүх л нөхцөлд төвлөрч чадахаа больдог.

2. Ямар нэг зүйл дээр төвлөрч, анхаарлаа хандуулахад хэцүү болно.

3. Итгэл алдарна.

Бүх зүйл сайхан болно гэсэн ямар ч итгэлгүй болдог. Эргээд сайхан болно, урьдынх шигээ хэвийн байна гэдэг нь боломжгүй мэт санагдана.

3. Итгэл алдарна.

4. Ихэвчлэн өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болно

Сэтгэл гутралтай хүмүүс өөрийгөө хэнд ч, юунд ч хэрэггүй, бүтэлгүй нэгэн мэт мэдэрдэг. Учир нь хүмүүс сэтгэл гутралд орсон үедээ өөрийнхөө эерэг талуудыг олж харж чадахаа болин, зөвхөн сөрөг үйл явдал, туршлагууд дээр анхаарлаа хандуулж эхэлдэг.

4. Ихэвчлэн өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болно

5. Нойронд асуудал үүснэ

Сэтгэл гутралтай хүмүүсийн зарим нь унтаж чадахаа болих, эсвэл унтсан ч бат бөх нойрсож чадахаа больдог. Ингэснээр өглөө эрт сэрээд, буцаж унтаж чаддаггүй. Харин зарим нь хэт их унтсан хэрнээ ядарсан, нойр ханаагүй мэт мэдрэмж авдаг.

5. Нойронд асуудал үүснэ

6. Ямар ч эрч хүчгүй болно.

Сэтгэл гутралтай зарим хүмүүст орноосоо босч чадахаа больсон мэт санагдаж, хангалттай унтаж байсан ч байнгын ядарч, туйлдсан мэт мэдрэмж төрдөг. Мөн өдөр тутам хурууныхаа үзүүрээр хийчихдэг байсан энгийн ажлуудаа хүртэл хийхээс төвөгшөөж эхэлдэг байна.

6. Ямар ч эрч хүчгүй болно.

7. Хоолны дуршилгүй болно

Сэтгэл гутралын үед илэрч болзошгүй бас нэг шинж тэмдэг нь хоолны дуршилгүй болох юм. Юу ч идмээргүй санагдаж, хүчээр идэхээс аргагүйд хүрдэг.

7. Хоолны дуршилгүй болно

8. Хэт их идэх

Дээрх шинж тэмдгээс эсэргээрээ, зарим хүмүүс тайвширч, сэтгэл гутралаа даван туулахын тулд хэт их иддэг болох хандлагатай байдаг. Ингэснээр эрүүл бус хооллож, таргалах эрсдэлтэй.

8. Хэт их идэх

9. Бие өвдөж буй мэт зовиурлана

Сэтгэл гутралтай зарим хүмүүст толгой өвдөх, дотор муухайрах зэрэг бусад бие махбодын өвдөлтүүд илрэх тохиолдол байдаг.

 

9. Бие өвдөж буй мэт зовиурлана

2 Сэтгэл гутралд хүргэдэг нийтлэг шалтгаанууд

Сэтгэл гутрал нь маш олон шалтгаанаас үүсч болно. Харин хэзээ ч ганцхан шалтгаанаас бий болдоггүй байна. Тэгвэл судлаачид дараах шалтгаануудаас сэтгэл гутрал бий болдогийг тогтоожээ.

Сэтгэл гутралд хүргэдэг нийтлэг шалтгаанууд

1. Генетик

Сэтгэл гутрал болон бусад сэтгэл зүйн асуудлууд нь генээр дамжиж болдог. Гэхдээ энэ нь хэзээ ч дангаараа сэтгэл гутралтай болох шалтгаан болдоггүй.

1. Генетик

2. Амьдралд тохиолдсон үйл явдлууд

Амьдралын томоохон өөрчлөлт, стресстэй үйл явдлууд нь сэтгэл гутралыг өдөөж болно. Жишээ нь, гэр бүл салах, хайртай хүн нь нас барах, ажилаа алдах эсвэл санхүүгийн бэрхшээлд орох зэрэг шалтгаанууд байж болно.

2. Амьдралд тохиолдсон үйл явдлууд

3. Дааврын өөрчлөлт

Сэтгэл гутрал, сэтгэлийн хямрал нь ихэвчлэн цэвэршилт, жирэмслэлт, өмнөх үеийн эмгэг зэрэгтэй холбоотой байдаг.

3. Дааврын өөрчлөлт

4. Тодорхой төрлийн өвчин

Сэтгэл түгших, удаан хугацаагаар бие өвдөх, чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг нь сэтгэл гутралыг бий болгодог. Сэтгэл гутрал нь хоёр талт эмгэгийн шинж тэмдэг юм.

4. Тодорхой төрлийн өвчин

5. Мансууруулах бодис, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

Зарим тохиолдолд хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь сэтгэл гутралд хүргэдэг. Харин бусад тохиолдолд сэтгэл гутрал нь архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх шалтгаан болдог.

5. Мансууруулах бодис, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

6. Зарим төрлийн эмүүд

Зарим жороор олгосон эмүүд нь сэтгэлийн хямралд орох эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүнд, даралт бууруулах эм, стероид эм, хорт хавдрын зарим эм орно.

6. Зарим төрлийн эмүүд

3 Сэтгэл гутралд орсон бол эмчид хандах хэрэгтэй

Сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч буй хүмүүс эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Эс бөгөөс сэтгэл гутрал нь улам дордож, амьдралаа алдахад хүргэж ч болно. Мөн өөрийгөө гэмтээх, амиа хорлолтод хүргэх аюултай. Тиймээс эмнэлгийн тусламж авах нь зайлшгүй чухал юм.

Сэтгэл гутралд орсон бол эмчид хандах хэрэгтэй

Зарим хүмүүс бусдыг сайн дураараа сэтгэл гутралд орчихсон юм шиг, үүнийг эмчлэхэд зүгээр л эерэг хандлага хэрэгтэй юм шиг санадаг нь маш ташаа ойлголт юм. Тиймдээ ч, сэтгэл гутралд орсон хүмүүсийг зарим найзууд болон хайртай хүмүүс нь яагаад түүнээсээ гарч чадахгүй байгааг нь гайхдаг. Тэр ч бүү хэл, түүнд сэтгэл нь хямраад байх ямар ч шалтгаан байхгүй шүү дээ гэж хэлэх нь ч бий.

Гэвч үнэн хэрэгтээ сэтгэл гутрал бол сэтгэл зүйн бодит өвчин юм. Тиймдээ ч, сэтгэл гутралтай хүмүүс өөрсдийн дураар түүнээс гарч чаддаггүй. Ердийн санаа зовних, сэтгэлээр унахаас ялгаатай нь сэтгэл гутрал бүх зүйл дээр ямар ч итгэлгүй болгодог.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()