АНУ-ын тухай Америкчууд өөрсдөө ч мэддэггүй 15 баримт

Америкийн иргэд хүртэл Америкийн иргэншил олгоход зориулсан тестийн энгийн асуултуудад ч хариулж чаддаггүй гэнэ. Тэгвэл Америкчуудын тухай хүн бүрийн төдийлөн мэдэггүй сонирхолтой 15 баримтыг дэлгэж байна.

АНУ-ын тухай Америкчууд өөрсдөө ч мэддэггүй 15 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Албан ёсны хэл гэж байдаггүй

Ихэнх хүмүүс Англи хэлээр ярих боловч Испани хэлтэй хүмүүс ч нэлээд их байдаг. Хэрвээ та төрөлх хэлнээсээ өөр хэл мэддэггүй бол зөвхөн өөрийн тань хэлээр ярьдаг бүлэг хүмүүстэй ч уулзах боломжтой. Нэгдсэн улсад 350 гаруй өөр хэлээр ярьдаг хүмүүс байдаг байна.

Албан ёсны хэл гэж байдаггүй

2 8 хүн тутмын 1 нь МакДоналдс-д ажиллаж үзсэн

"МакДоналдс" бол дэлхийн томоохон хоолны сүлжээ ресторан. Нийт Америкчуудын ихэнх нь дунд сургуулиа төгсөөд энд ажилд ордог бөгөөд жил бүр 1 сая хүн МакДоналдс-д ажиллахаар бүртгүүлсэн байдаг ажээ. 

8 хүн тутмын 1 нь МакДоналдс-д ажиллаж үзсэн

3 Аляска мужийг Оросоос худалдаж авсан.

Аляска мужийг 7.2 сая ам.доллараар худалдан авсан нь маш хямдхан үнэ байж. Америкчууд 50 жилийн дараа  анх худалдан авсан үнээ 100 дахин нугалж чаджээ. 

Аляска мужийг Оросоос худалдаж авсан.

4 Аризона, Хавай мужуудад зуны цагийн хуваарьт шилждэггүй.

Цаг ухраах, урагшлуулах явдлыг бүгд л дагадаг. Энэхүү өөрчлөлтийг Дэлхийн 1-р дайны үед Баруун Германд анх тохируулж эхэлжээ. Ихэнх улс орнууд улиралдаа тохируулан цагаа өөрчилдөг ч Хавай, Аризона мужуудад цаг өөрчлөх гэж байдаггүй юм.

Аризона, Хавай мужуудад зуны цагийн хуваарьт шилждэггүй.

5 Монтана муж хүнээсээ 1-3 дахин их үхэртэй.

Монтана мужийн голлох аж үйлдвэр нь газар тариалан, мал аж ахуй бөгөөд хүн амын тоо нь 1 сая орчим байхад харин үхэрний тоо нь 2.6 сая гэнэ.

Монтана муж хүнээсээ 1-3 дахин их үхэртэй.

6 Коллежийн спорт их алдартай

Коллежийн спорт Америкт ямар ч үед хамгийн их үзэгчтэй байдаг бөгөөд тамирчдын нэр хүнд нь ч гэсэн асар өндөр байдаг. Зүгээр л хичээлийнхээ хажуугаар спортоор хичээллэж байгаа хүмүүст ингэж их анхаарал хандуулна гэдэг сонирхолтой байгаа биз.

Коллежийн спорт их алдартай

7 Ээжүүдийн 40% нь ганц бие

Сүүлийн 8 жил дараалан ганц бие ээжүүд хүүхэд төрүүлэн өсгөж байгаа тоо ийнхүү өндөр хувьтай гарч байна. 1940 оны үед хүүхдээ ганцаараа өсгөдөг ээжүүдийн тоо дөнгөж 3.8% байсан бол 1969 он хүртэл 10%- д ч хүрж байгаагүй ажээ.

Ээжүүдийн 40% нь ганц бие

8 3 хүн тутмын 1 нь таргалалттай

Таргалалтын асуудалтай 50 Америк хүнээс шалтгааныг нь асуувал бүгд л өөр өөр шалтгаан хэлнэ. Жил бүр эрүүл мэндийн даатгалдаа 315 тэрбум долллар төсөвлөдөг хэдий ч таргалалтын эсрэг олигтой тэмцэж чадахгүй л байгаа аж.

3 хүн тутмын 1 нь таргалалттай

9 Хүүхэд тамхи татахыг хуулиар хориглодоггүй

Тамхи нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, донтуулагч бодис гэдгийг мэддэг ч 18-аас доош насны хүүхэд (Невадагаас бусад газарт) тамхи асааж, тамхи татах нь хууль ёсны үйлдэл гэж үздэг. Харин хүүхдүүд тамхи худалдаж авах нь хууль бус гэнэ.

Хүүхэд тамхи татахыг хуулиар хориглодоггүй

10 Ихэнх ерөнхийлөгчид нь Виржиниа мужаас гаралтай

Америкийн ерөнхийлөгчдийн 8 нь Виржиниа мужаас гаралтай гэдгийг та мэдэх үү. Тус муж нийслэлтэйгээ ойрхон байдагтай холбоотой байж болох юм. Ерөнхийлөгч Жорж Вашингтон, Томас Жефферсон, Жеймс Мадисон, Жеймс Монро, Уиллиам Хенри Харрисон, Жон Тэйлор, Закари Тэйлор, Вүүдроу Вилсон нар Виржиниа мужаас гаралтай ерөнхийлөгчид билээ.

Ихэнх ерөнхийлөгчид нь Виржиниа мужаас гаралтай

11 Хэрвээ та өргүй, халаасандаа 10 доллартай бол америкчуудын 15%-аас баян гэсэн үг

Өөрт байхгүй зүйлээ худалдаж авахын тулд мөнгө зээлэх нь тэдний араншин юм. Оюутны зээл, кредит картын зээл, эрүүл мэндийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, машины зээл гээд олон төрлийн зээл байх бөгөөд АНУ-ын Холбооны Сангийн гаргасан судалгаагаар хүн амын багагүй хэсгийнх нь хөрөнгийн хэмжээ хасах руу орсон байдаг аж.

Хэрвээ та өргүй, халаасандаа 10 доллартай бол америкчуудын 15%-аас баян гэсэн үг

12 Нэг ажилдаа дунджаар 4.4 жил ажилладаг

Ажил хайгчид өндөр цалин, сайн хангамжийг хайн ажлын газраа солих хүсэлтэй байдаг. Нэг газраа удаан хугацаанд ажиллах нь тэдний амьдрах хэв маягт тийм ч зохицохгүй. 18-42 насныхан ойролцоогоор 10 өөр газар ажиллаж үзсэн байдаг ажээ.

Нэг ажилдаа дунджаар 4.4 жил ажилладаг

13 Нью Йорк хотод бусад 40 мужуудын хүн амаас хэд дахин их хүн амьдардаг

Нью Йорк хот талбайн хувьд жижигт тооцогдох боловч энэхүү хотод 8.5 сая хүн амьдардаг.

Нью Йорк хотод бусад 40 мужуудын хүн амаас хэд дахин их хүн амьдардаг

14 Канзас мужид жил бүр дэлхийн бүх хүнийг 2 долоо хоногийн турш тэжээх хэмжээний буудай тариалдаг

Канзас мужид жил бүр дэлхийн бүх хүнийг 2 долоо хоногийн турш тэжээх хэмжээний буудай тариалдаг

15 Ямар ч үед Америкийн тэнгэрт 5000 орчим онгоц нисч байдаг

Америкийн нисэх буудлын диспетчерүүд бол дэлхийн хамгийн завгүй хүмүүс юм. Учир нь ямар ч үед Ямар ч үед Америкийн тэнгэрт 5000 орчим онгоц нисч байдаг аж. Хэдийгээр ачаалал ийм их ч агаарын тээвэр бусад тээврийн төрлүүд дундаас хамгийн аюулгүйд тооцогддог.

Ямар ч үед Америкийн тэнгэрт 5000 орчим онгоц нисч байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()