Зааварчилгаа
Доорх 8 хүний зургаас өөртөө таалагдахгүй байгаа хамгийн муухай, зэвүүцэм царайтайг нь сонго. Тестийн үр дүн дээр үндэслэн та өөрийгөө ямар нэг сэтгэцийн асуудалтай хэмээн оношилж болохгүй гэдгийг анхаарна уу. Энэхүү тест таны дотор нуугдаж байх магадлалтай хүсэл сонирхлыг л гаргаж ирэх гэж бүтээгдсэн тест юм.
Сонголтоо хийсэн бол та тухайн зургийн дугаарын дагуу доорх дүгнэлтийг уншаарай.
1
Садист
Хэрвээ та эхний зураг болох багшийн зургийг сонгосон бол эзэрхэг, дарангуйлах зан ааштай бөгөөд үүнийгээ нууцалж байх магадлалтай.
Бодит амьдрал дээр та гэм хоргүй, бусдад туслахад хэзээд бэлэн байдаг нэгэн. Хэрвээ та оффисийн ажилтан бол таны удирдлагад нэлээд хэцүү байдаг байх, яагаад гэвэл та ямар нэгэн зүйлийг хийхгүй гэж шийдэх, эсвэл хийх дургүй байвал ямар нэгэн шалтгаан заавал гаргадаг (ажилдаа хоцрох, ууртай байх гэх зэрэг). Заримдаа удаан хугацаанд дургүй байгаагаа илэрхийлдэг учраас бусдыг залхаах хандлагатай.
2
Эпилептик
Хэрвээ та дугуй нүүртэй, нухацтай хүнийг сонгосон бол түргэн ааш, огцом уур, түрэмгий байдлаа нууцалсан нэгэн байж болох юм.
Бодит амьдрал дээр та сайхан сэтгэлтэй, амар тайван хүн бөгөөд хариуцлагатай, өөрийгөө маш сайн удирддаг. Хүмүүстэй найзалж нөхөрлөх, шинэ санаа гаргах зэрэгтээ хурдан.
3
Кататоник
Хэрвээ та инээмсэглэж байгаа сахалтай эрийг сонгосон бол та бодит байдлаас илүү хэт их төсөөлөн бодох сэтгэхүйн асуудалтай байж болно.
Бодит амьдрал дээр та өөрчлөлт, шинэ зүйлсэд дургүй аймхай, бүрэг хүн. Таны хамгийн том айдас бол өөрийн хяналтаа алдах.
4
Шизофрен
Хэрвээ та төв царайтай, ширүүн харцтай эмэгтэй хүнийг сонгосон бол нэгэн хэвийн, аливаа зүйлд тоомжиргүй ханддаг, сэтгэл хөдлөл багатай байх магадлалтай.
Харин бодит амьдрал дээр та нийтэч нэгэн. Хамт олонтойгоо байх чухлыг мэддэг ч таны бусдад хандах сэтгэл хуурамч, олуулаа байсан ч ганцаараа байгаа мэт мэдрэмжийг авдаг нэгэн.
5
Хистерик
Хэрвээ та хавдсан нүдтэй, хачирхалтай инээмсэглэлтэй эмэгтэйн зургийг сонгосон бол та анхаарал хүссэн, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй байж магадгүй.
Харин бодит амьдрал дээр та дуу цөөнтэй, ичимхий боловч хүмүүсийг өөртөө татаж, гайхшруулах хүсэлтэй хүн. Гадаад байдал болон зан аашиндаа маш их анхаардаг. Жишээлбэл, та маш чамин хувцас өмсөж түүндээ зохицсон ээмэг, бөгж зүүж, бусдын анхаарлыг татах дуртай.
6
Депрессив
Өөртөө итгэх итгэл багатай, айсан, гэмшсэн шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэлээр их унадаг ч түүнийгээ бусдад мэдэгдэхгүйг хичээдэг нэгэн.
Харин та бодит амьдрал дээр нийтэч, хэнэггүй байдаг бөгөөд өөртөө итгэлтэй, өөдрөг мэт харагддаг. Уурлаж бухимдсан үедээ зожиг бас хартай болдог.
7
Маниак
Өөрийгөө хэт үнэлсэн, түүндээ хэт их бардсан байдалтай байдаг учраас хэт их сэтгэл хөдлөлд автаж, өөрийгөө хянах чадваргүй болдог.
Бодит амьдрал дээр өөрийн жинхэнэ зан аашийг ил гаргадаггүй, үг яриа, биеийн хэлэмжиндээ ч маш их анхаарал тавьдаг хүн.
8
Хоёрдмол сэтгэл хөдлөл
Эсрэг хүйстнийхээ дүрээр хүнд таалагдах, хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй. Хэрвээ та хамгийн сүүлийн залуугийн зургийг сонгосон бол та хүүхэд байхдаа хүйсээ тодорхойлох тал дээрээ асуудалтай байсан байж болно.
Бодит амьдрал дээр та өөрийн хүйсийн онцлогийг илүү их гаргах хандлагатай байдаг. Эрэгтэй хүн бол илүү эршүүд байх, эмэгтэй бол илүү эмэгтэйлэг, тачаангуй байдалтай байдаг.