1
Сонгодог пикси буюу богино халимаг
60-аад онд пикси буюу халимаг засалтыг стилист Видал Сассуны тусламжтайгаар Английн загвар өмсөгч Твигги /Twiggy/ тренд болгож байсан бөгөөд одоо бүх цаг үеийн хамгийн алдартай үсний засалтад тооцогдож байна.
Твигги эхлүүлж дараа нь Диана болон Деми Мур нар 1990-д онд энэхүү засалтаар гоёж байсан. Сүүлийн үед гэвэл, Кристен Стюарт болон Кэти Перри зэрэг алдартнууд илүү орчин үеийн болгон засуулсныг харж болно. Энэхүү сонгодог засалт нь намхан бүсгүйчүүдэд тохиромжтой.
2
"Shaggy" - Дунд зэргийн долгионтой засалт
Энэхүү төвийлгөсөн, хэлбэржүүлсэн, үелсэн маягийн засалт нь нүүрний эргэн тойронд маш олон хэлбэр дүрснүүд үүсгэж анхаарал татах болно. Уг засалт нь маш бага арчилгаа шаарддаг хамгийн сонгодог тайралтад тооцогддог. Шулуун, буржгар, сүлжихэд болон чанга сулаар боох аль алинд нь тохиромжтой, гайхалтай хөрвөх боломжтой засалт юм.
3
"Blunt fringe" - Чёлктой тайралт
Мэргэжлийн үсчдийн ботокс хүрээ /Botox fringe/ хэмээн нэрлэдэг энэхүү тайралт нь боломжийн үнэтэй, гадна төрхөө бүр мөсөн өөрчлөх сайхан арга бөгөөд хэд хэдэн анхаарах зүйл бий. Хуйхны ирмэг хэсгээрээ мушгиа эргүүлэгтэй бол, уг засалтыг хийлгэхдээ болгоомжтой хандаарай. Шөнөжин унтаад өглөө сэрэх бүртээ үсний засалтаа дахин янзалж хэлбэржүүлж байх хэрэг гарах тул өдөр тутам хэдэн минут зарцуулах бэлтгэлтэй байгаарай.
4
"Bob" - Боб тайралт
Энэ бол маргаангүй бүх цаг үеийн хамгийн олон талт засалт юм. Хоёр хүн яг ижил урттай боб тайралт хийлгэж болох ч нэг нь долгионтой, харин нөгөөх нь шулуун үстэй бол, тэд хоорондоо огт өөр харагдана. Ямар ч жижигхэн өөрчлөлт нийт гадаад төрхөнд ихээхэн өөрчлөлт авчирна. Учир нь энэхүү засалтыг улирал бүрт тохируулан өөрчлөх боломжтой. Мөн бүхий л насныхан, ямар ч нүүрний хэлбэртэй байсан, ямар төрлийн үстэйгээс үл хамааран энэхүү засалтыг сонгох боломжтой байдаг тул үргэлж моодноос гарахгүй үс засалтын төрөлд зүй ёсоор тооцогддог.
5
"Buzz Cut" - Базз кат
Нилээд хурц төрлийн энэхүү засалтыг цаг хугацааны явцад хоцрогдохгүй гэдэгт итгэхэд хэцүү боловч Сигурни Уивер, Деми Мур, мөн саяхан Кара Делевинь зэрэг алдартнуудын ачаар энэхүү богино тайралт эргэн тренд болсон гэж болох юм. Тус тайралтыг хийлгэх нь нилээд шийдмэг, зоригтой сонголт болох тул хүн бүрт тохирохгүй байх, гэвч тайралт хийлгэсний дараа үнэхээр гайхалтай харагддаг бөгөөд бараг арчилгаа шаардахгүй.
6
"Long Layers" - Урд давхрагатай засалт
Тансаг харагдах үсний засалт хүсч байна уу? Тэгвэл урт нэгэн жигд (бага зэрэг давхаргатай ч байж болно) засалт нь таны хайж буй зүйл мөн. Үл мэдэгдэм давхарга гаргаж өгснөөр үсийг өтгөн, намирсан харагдуулж өгдөг хэзээ ч хоцрогдохгүй засалт. Үүнээс гадна арчлахад амар, бага зэрэг шингэлж өгснөөр хэлбэр оруулж болдгоороо өтгөн үсэнд ч тохиромжтой.”
7
Freestyle Curls - Буржгар
Долгионтой, хэлбэржүүлсэн засалтын тухайд бол энэхүү засалтыг сонгох нь моодноос гарахгүй үстэй болох арга юм. Мэргэжлийн үсчдийн зөвлөснөөр "буржгар үсний хамгийн амар бөгөөд хэзээ ч үеэ өнгөрөөхгүй хэв маяг бол байгалаараа харагдахаар янзалж өгөх" аж. Ингэхдээ шаталсан байдлаар тайрч болохгүй, учир нь үсийг байгалийн хэлбэрээ хадгалахад саад болдог. Оронд нь, уртыг нь бага зэрэг тайрч үзүүрийг тэгшилснээр үсний долгион нь хэлбэрээ алдахгүй, байгалийнхаа хэлбэрээр сайхан харагдана.
8
Цезар засалт
Цезар засалтын гол онцлог нь нарийн заагласан шугам юм. Үүгээрээ нүүрний хэлбэрийг тодотгож, эзнээ царайлаг, буурь суурьтай харагдуулдаг бөгөөд жигд урттай засалт болон зулайг даган өргөссөн тэгш хэмт засалт гэсэн 2 төрөлтэй байдаг. Харин буржгар үс энэ засалтын хамгийн гол онцлог болох тэгш хэмэнд орох боломжгүй учраас буржгар үстэй хүмүүст тохиромжгүй. Харин нас, нийгмийн байр суурийн хувьд сургуулийн хүүхдээс эхлээд насанд хүрсэн, амжилттай явж буй залууст ч гайхалтай тохирно. Энэ төрлийн үс засалттай алдартнуудыг дурьдвал Дрейк, Уилл Смит нарыг нэрлэж болох юм.
9
"Undercut" - Андеркат засалт
Энэ төрлийн үс засалт нь Германаас гаралтай. Германы суртал ухуулгын хуудсууд дээр ийм үс засалт дүрслэгдсэн байдаг тул өдгөө олон хүний дургүйцлийг хүргэдэг. Гэхдээ энэ нь "Peaky Blinders" цуврал алдартай болж эхлэх хүртэл үргэлжилсэн гэж болно. Уг киноны гол дүрийн жүжигчин Томас Шелбигийн үс хажуу хэсгээрээ богино, орой дээрээ урт гээд "Залуу Гитлерчүүд"-ийн засалтыг дуурайжээ. Уг засалтыг хийлгэхэд урт нь ард болон урд талын үсийг ялимгүй сэгсийлгэж, эмх замбараагүй болгоход тохирохуйц байх ёстой. Германчуудын дунд аль нэг тал руугаа унжуулах хандлага түлхүү байдаг.
10
"Ivy League" Иви лиг
30-аад оны үед Германы "Залуу Гитлерчүүд"-ийн стандарт засалт байсан бөгөөд яваандаа Иви лиг нэртэй болжээ. Уг засалтыг хамгийн алдартай болгосон хүн нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннеди гэж үздэг. Энэ засалт нь үсийг хувааж, нэг хэсгийг нь хажуу тийш нь унжуулдаг ба нөгөө талыг нь жигд самнасан байдаг юм. Мөн гавлын ясны анатомийн байдал дээр тулгуурлан, аль нэг талын чамархайн дагуу үс хуваалт хийдэг. Ингэснээр илүү цэвэрхэн ба дүрсгүй хэв маягийг бүрдүүлдэг юм. Энэ засалт нь эрэгтэй хүнийг нягт нямбай, дэгжин харагдуулдаг ба бараг бүх хүнд тохирдог засалт юм.