Хойд Солонгосчуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

Хойд Солонгос улс сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Ялангуяа энэхүү өөрчлөлт эдийн засгийн салбарт түлхүү мэдэгдэх болжээ. Тус улсад "Мөнгөний мастер" буюу “dongju" хэмээн нэрлэгддэг хүмүүсийн тоо олширч байгаа бөгөөд үүнд аль нэг намд хамааралгүй, хувийн орлогын эх үүсвэртэй, дундаж давхаргын хүмүүсийг хамруулдаг байна. 

Хойд Солонгосчуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

Гэрэл зурагчин Кристиан Петерсен-Клаусен Хойд Солонгосын нийслэл Пхеньянд 10 хоног зочлон тэдний аж амьдралтай танилцжээ. Тэрээр гудамжаар зөрөх ихэнх хүмүүс гар утас хэрэглэж байгааг хараад их л гайхсан байна. Учир нь түүнийг өмнө нь ирэхэд ийм байгаагүй аж. 

Мөн тэнд массаараа амьдралын хэв  маяг эрс сайжирч байгааг илтгэх өөр хэд хэдэн хүчин зүйлс байсан байна.

"Жилийн өмнөхийг бодвол гар утас, камер, цахилгаан унадаг дугуй, тансаг машин зэргийн хэрэглээ ихэсчээ" хэмээн гэрэл зурагчин ярьсан байна.

 

Эдгээр зурагнуудаас Хойд Солонгос хүмүүсийг бидний төсөөлдгөөс маш өөр болсныг та харж болно. 

Сүүлийн жилүүдэд энд үйлчилгээний салбар мөн өргөжин хөгжжээ. Пхеньянд илүү олон такситай болсон. Харин тооцоог зөвхөн барууны валютаар л хийх боломжтой. Цаашлаад амьтны хүрээлэнд хуримаа хийж, зуны клубт хөнгөн онгоцоор нисэх, туршлагатай дасгалжуулагчдын зааварчилгаан дор морь унаж сурах ч боломжтой болсон хэмээн Кристиан Петерсен-Клаусен ярьсан юм. 

Харин "донжу" буюу "мөнгөний мастерууд" нь Пхеньяны хамгийн үнэтэй, нэр хүндтэй газар болох "Пхеньяттен" дэлгүүр, ресторан, 24 цагийн кофе шопуудаар цагаа өнгөрөөдөг гэх мэдээлэл байна. Энэ нь тус улсад зарим үед бүр зугаацах цагтай болтлоо амьдрал дээшилснийг харуулж байгаа юм. 

Харин энэ улсад 7 хоногийн 6 өдөр нь албан ёсны ажиллах өдөрт тооцогддог бөгөөд илүү цагаар ажиллах нь элбэг ажээ. 

Гэхдээ үүгээр Хойд Солонгосыг хүн бүрийн тав тухтай, тансаг амьдарч болохоор диваажин шиг газар болсон гэж ойлгож болохгүй. Энэ улсад хатуу  хууль, хоригууд үйлчилдэг хэвээрээ байгаа. Та эндэхийн оршин суугчдыг хэр зэрэг хүнд нөхцөлд амьдардгийг мэдэхийн тулд хол явах шаардлагагүй ээ.  Автобусанд суухын тулд эцэс төгсгөлгүй урт дараалал үүсэхээс эхлээд гадна талбайд шаргуу ажиллах гээд, хаа сайгүй үүний жишээ тодхон харагдана. 

Хойд Солонгосын элитийн давхаргад бизнес эрхлэгчид, тэдний хамаатнууд багтах бөгөөд нийт хүн амын 10 орчим хувийг л эзэлдэг. Бизнес эрхлэх нь тус улсын төрийн тогтолцоотой зөрчилдөж байгаа ч засгийн газар нь улсынхаа элитүүдийг бодоод тоохгүй өнгөрөөдөг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()