Нэрт найруулагч Квентин Тарантиногийн бүтээсэн, таны заавал үзэх 10 кино

Амеркийн алдарт кино найруулагч Квентин Тарантиног энэ их нэр хүндийн оргилд хүргэсэн гол хүчин зүйл бол түүний амьдралын түүх юм. Өөрийн мөрөөлөл, авъяас чадварын хүчээр амжилтанд хүрсэн тэрээр видео дэлгүүрийн худалдагчаас Холлливудын домогт найруулагч болж чаджээ. Мөн тэрээр Америкийн кино урлагт өөрийн шинэ хэв маягийг нэвтрүүлж,  өнөөгийн бидний мэдэх цоо шинэ түвшинд авчирсан билээ. Ингээд түүний бүтээсэн шилдэг 10 кинотой дахин танилцацгаая.

Нэрт найруулагч Квентин Тарантиногийн бүтээсэн, таны заавал үзэх 10 кино

10 "The Hateful Eight"

Тус кинонд цасан шуурганы үеэр өвдөг шигдсэн цасан дунд нэгэн өртөөнд бараг 3 цагийн турш гацсан найман танихгүй хүний тухай гардаг. Хөгжмийн зохиолч Эннио Морриконэгийн зохиосон киноны дуу болон хэд хэдэн түгшүүрт хэсгийг эс тооцвол уг бүтээл маш тааруухан болсон бөгөөд Квентин Тарантино найруулагчийн бусад кино шиг олны хүлээлтэд хүрч чадаагүй юм. 

"The Hateful Eight"

9 "Django Unchained"

Энэ бол Квентин Тарантиногийн бүтээл дунд цөөн тааралдах маш их алаан хядаантай кино юм. Хүчирхийллийн эсрэг өшөө авалтыг харуулсан уг кино 3 цагийн турш биеэ тоосон байдлыг илт харуулдаг ба бүхэлдээ нэг л зохимжгүй хийгдсэн мэт санагддаг. Хэдийгээр ашиг их олсон ч үүн дээр найруулагч өөр ямар нэгэн илүү онцгой, ер бусын зүйлийг нэмэх боломжтой байсан юм.

"Django Unchained"

8 "Inglourious Basterds"

"Inglourious Basterds" бол Квентин Тарантиногийн хамгийн хөгжилтэй бүтээлээс гадна шүтэн бишрэгчид нь үүнийг найруулагчийн хамгийн сайн кино гэж үнэлдэг юм.  Түүний бусад бүтээлтэй харьцуулахад тус киноны үйл явдал хоорондын хэлхээ холбоо тааруухан ч гэлээ жүжигчин Кристоф Валцын түгшүүрт үзэгдэл, Брэд Питт болон Эли Рот нар Итали болж жүжиглэсэн нь гэх мэт шилдэгт тооцогдох хэсгүүд олон байдаг билээ. 

"Inglourious Basterds"

7 "Kill Bill: Volume One"

"Kill Bill" бол түүний уран бүтээлд шинэ эрин үеийг эхлүүлсэн кино юм. Тэрбээр өөрийн өмнөх кинонуудаараа амжилт олсныхоо дараа үргэлж хийхийг хүсдэг байсан тулаант кино болох "Kil bill"-ээ хамгийн их зардлаар буюу $30 сая доллароор бүтээжээ. Мөн үүний бүхий л хэсгүүд нь Квентин Тарантиног тулаантай кинонд хэр дуртайг нь илтгэн харуулдаг. Үүнээс гадна баяр баясал болон поп соёл, хийсвэр байдал зэрэг нь "Kill Bill" киноны гол цөм нь бөгөөд найруулагч эдгээрийг гол дүрийн баатар Ума Турманы тоглосон сүйт бүсгүйн дүрээр илэрхийлсэн байдаг юм.

"Kill Bill: Volume One"

6 "Death Proof"

Энэ бол найз Роберт Родригезтэйгээ хамтарч хийсэн хачирхалтай жижигхэн төсөл юм. Энэ магадгүй найруулагчийн бусад бүтээлийг бодвол мартагдсан нэг нь байж мэдэх ч найруулагч хоёр цаг хүрэхгүй хугацаанд хурц ширүүн үйл явдал, түүхийг өгүүлж чадсан байдаг. "Death Proof"  кино Тарантиногийн дотоод ертөнцийг нээн харуулсан байдаг. Розарио Доусон, Роуз МакГоуан, зэрэг туслах дүрийн жүжигчид болон гайхамшигт Зое Белл  нарын жүжиглэлт үнэхээр гайхалтай болсон юм шүү.

"Death Proof"

5 "Once Upon a time in Hollywood"

Найруулагчийн бусад киноны адил хурц ширүүн үйл явдал,  хэт туйлширсан зэрэг асуудлууд "Холливудад нэгэн удаа" хэмээх кинонд ч бий.

Гэхдээ л энэхүү кино нь найруулагчийн сүүлийн 10 жилд бүтээсэн хамгийн сэтгэл хөдөлгөсөн, хөгжилтэй бүтээл нь гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Питт ба Лео нараар чимсэн уг кинон нь Тарантинo найруулагчийн уран бүтээлийн дунд үеийн хамгийн боловсронгуй бүтээл юм. 

"Once Upon a time in Hollywood"

4 "Reservoir Dogs"

Найруулагч болон зохиолчоор зэрэг ажиллах ур чадвараа бүрэн харуулсан анхны бүрэн хэмжээний кино бүтээл нь. Чадварлаг зохиолч гэдгээ харуулж уламжлалт хүүрнэл маягийн бүтэцтэй ч сэтгэл хөдөлгөм үйл явдлыг дүрсэлж чаджээ. Мөн түгшүүртэй, хурц хэллэгүүд бүхий ухаалаг яриагаар дүүрэн зохиол болжээ. Стив Бускемийн монологийг хүн болгон санадаг нь найруулагч Тарантино хамгийн энгийн яриаг ч мартагдашгүй болгон сэтгэлд хоногшуулж чаддагийн баталгаа юм.

"Reservoir Dogs"

3 "Kill Bill: Volume Two"

Эхний ангийн үргэлжлэл, дүгнэлт болгон илүү амар тайван үйл явдалтай бүтээсэн. Эхний ангийг бодвол дүрүүдийн сэтгэл хөдлөл илүү нэмэгдэж үйл явдлыг өргөжүүлсэн байна. Зөвхөн Тарантинo л ийнхүү хэтрүүлэгтэй, гүн гүнзгий утга агуулга бүхий түүх өгүүлсэн кино бүтээж чадна. Төгсгөлд нь киноны хоёр анги нь хоорондоо гайхалтай хосолж, арга билэг адил сэтгэл хөдөлгөм болжээ. Мөн 2-р анги нь Битрикс, Элле нарын тулааны хэсэг зэрэг найруулагчийн бусад кинонууд дотроос хамгийн шилдэгт тооцогдох тулаант хэсгүүдтэй.

"Kill Bill: Volume Two"

2 "Jackie Brown"

Тарантино найруулагчийн хамгийн дутуу үнэлэгдсэн кино бөгөөд хүчирхийлэл багатай, өөр ямар ч бүтээлд нь гараагүй хайрын түүх гарна. 

Энэхүү кино бол Тарантино найруулагчийн уран бүтээлийн эхэн үеийн төгсгөл хэсгийн тэмдэг болж, түүний шүтээн Элмор Леонардад хүндэтгэл үзүүлсэн, мөн  жүжигчин Гриер Форстер нарын уран бүтээлийн  замналыг дахин сэргээж өгсөн бүтээл юм. Яагаад энэ кино найруулагчийн бусад бүтээлүүдийн дэргэд амархан мартагдсан бэ? Илүү гялалзсан, томоохон бүтээлүүдийн сүрд дарагдсан юм болов уу? Эсвэл найруулагчийн хамгийн удаан киноны нэг байх. Хэрэв уг киног үзэж амжаагүй бол үзэх эсвэл ойрд үзээгүй байгаа бол дахин нэг үзээрэй.

"Jackie Brown"

1 "Pulp Fiction"

Шүүмжлэгчид санал нэгтэйгээр найруулагчийн хамгийн шилдэг бүтээл гэж үздэг.  Кино урлагт шинэчлэлт хийж, кино бүтээх  бүтэц, хэл яриа, болон хэмнэлийг дахин тодорхойлсон бүтээл нь юм. Тарантино найруулагчийн хувьд кино бүтээлүүдээрээ ирээдүйн кино урлагийн чиг хандлагыг чиглүүлж жинхэнэ “сайн” кино бүтээх шинэ стандартыг бий болгосон. 

Винсент Вега болон Жюл Виннфилд нарын зурагт хуудсыг одоо ч хаа саагүй харж болох шалтгаан бол эдгээр дүрүүд цаг хугацааны шалгуурыг даван,  Жон Траволтагийн жүжигчний замналыг сэргээж, мөн Самуэль Л. Жэксоныг үүрдийн эсрэг дүр болгосон байдаг. Магадгүй Pulp Fiction-ий хамгийн том амжилт бол үе үеийн кино бүтээгчдэд эрсдэлтэй оролдлого хийх, өөрсдийн гэсэн бие даасан киноны хэв маягийг тодорхойлох урам зориг өгсөн явдал юм. Pulp Fiction бүтээгдээгүй байсан бол өнөөгийн кино урлагийн салбар ямар байх байсан талаар төсөөлөхөд бэрх биз ээ.

"Pulp Fiction"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()