1
Нэгэн хэвийн удаан байх
Гал халуун сайхан харилцааг бий болгохын тулд эмэгтэй хүн л ганцаараа хичээх ёстой гэх буруу хандлага нийгэмд бий. Гэхдээ эр хүн нэг л газартаа байнга хооллох, очсон газруудаараа л аялах гэх мэтээр нэгэн хэвийн зүйлсээ давтан хийгээд л байвал хайртай эмэгтэй нь залхаж эхэлдэг. Тэгэхээр та шинэ адал явдлыг эрэлхийлэх хэрэгтэй шүү.
2
Хичээл зүтгэлийг нь үнэлэхгүй байх
Эмэгтэй хүн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд маш олон зүйлсийг хийж, тэр болгон нь бүтэлгүйтсэний дараа нэг л мэдэхэд бүгдийг орхиж явах шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, та түүний санаа зовсон, эргэлзсэн зүйлсийнх нь талаар тайлбарлан ярилцахгүй бол хайртыгаа алдах аюултай юм.
3
Үл тоох
Найз залуу чинь найз нөхөдтэйгөө зугаалж, дуудлага, захианд чинь ч хариу өгөхгүй, өөрийн дураар аашилдаг бол та хоёрын харилцаа удаан үргэлжлэх нь юу л бол.
4
Хэтэрхий хаалттай байх
Ямар нэгэн зүйл нуугаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөх үед эмэгтэй хүн хууртагдаж байна гэж бодож эхэлдэг. Хэдийгээр та хуураагүй байж болох ч, хайртдаа юу болж байгаагаа хэлэхгүй, утсаар нуугдаж ярихад л тэр таныг хардах болно. Тиймээс аль болох нээлттэй байх хэрэгтэй шүү.
5
Хэрэгтэй үед нь хажууд нь байхгүй байх
Энэ нь байнга түүний хажууд суугаад ярьсныг сонссон дүр үзүүлнэ гэсэн үг биш. Харин хэлсэн зүйлийг нь чин сэтгэлээсээ сонсож, ярилцаж, зөвлөх хэрэгтэй юм.
6
Хариуцлага хүлээхээс зайлсхийх
Эмэгтэйчүүд хүүхэд шиг эр хүнд тийм ч дуртай биш. Харин ч тэд ээждээ эрхэлж байгаа юм шиг үргэлж буруугаа найз бүсгүйдээ тохож, хариуцлага хүлээхээс зайлсхийдэг залуугаас илүү насанд хүрсэн эр хүнд илүү татагддаг байна.
7
Өөрийнхөөрөө зүтгэх
Хосын харилцаанд эрэгтэй, эмэгтэй хоёрын аль алиных нь санаа чухал байдаг. Тиймдээ ч эмэгтэйнхээ үзэл бодлыг тоохгүй, үл хүндэтгэсэн занг гаргавал тэрбээр харилцаандаа сэтгэл дундуур байх болно.
8
Ажлын хэнээтэй
Хэрвээ та найз бүсгүй / эхнэртэй болсон бол өөрийн карьертаа гаргах цаг заваа хайртай бүсгүйтэйгээ өнгөрөөх цаг хугацаатайгаа тэнцүүлэх хэрэгтэй. Учир нь харилцаанаасаа илүү ажлаа чухалчилдаг залууд эмэгтэйчүүд сайн сайхныг хүсээд явуулах нь бий.
9
Бусадтай харьцуулах
Найз бүсгүй / эхнэрээ бусад эмэгтэйчүүдтэй харьцуулах нь хамгийн том алдаа юм. Яагаад гэвэл, тухайн эмэгтэйн өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх байдал бусдаас өөр шүү дээ. Магадгүй та ч түүнийг өөр учраас л сонгосон байх...
10
Мэдрэмжгүй зантай
Хайртыгаа багахан зүйл дээр ч урамшуулж байх хэрэгтэй. Учир нь эмэгтэй хүний хийж буй зүйлийг дэмжих нь түүнд таатай сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс хэрвээ та үүнд ач холбогдол өгөхгүй байвал тэрбээр харилцаагаа дуусгахыг илүүд үзэх болно шүү.