Угаалгын машинд яагаад нойтон салфетка хийх хэрэгтэй вэ?

Эзэгтэй бүрт гэрийнхээ тав тухтай байдлыг хангах өөр өөрийн арга байдаг. Цэвэр цэмцгэр байдлыг хадгалахад чухал зүйлсийн нэг бол хувцсаа чанартай угаах билээ. Харамсалтай нь угаалгын машинд хувцас угаасны дараа тулгардаг нэг асуудал нь хувцсан дээр үс ноос, жижиг цагаан өд мэт зүйлс наалдах явдал байдаг. Тэгвэл бид танд энэ асуудлыг хялбархан шийдвэрлэх  аргыг хүргэе.

Угаалгын машинд яагаад нойтон салфетка хийх хэрэгтэй вэ?

1 Ямар ач тустай вэ?

Дээрх асуудлыг шийдвэрлэхэд бидэнд энгийн нойтон салфетка байхад л хангалттай. Туршилтанд хэдэн ширхэг нойтон салфеткыг хувцастай хамт хийж угаасан бөгөөд угаалгын явцад жижиг үс, ноос салфеткан дээр наалдаж байсан юм. Ингээд угаалгын дараа харахад хувцас маш цэвэрхэн болж, хувцсан дээр наалдсан үс ноос ор сураггүй болсон байжээ.

Салфеткаа хэрхэн зөв сонгох вэ?

Хэдийгээр ерөнхий зарчим нь ойлгомжтой байгаа боловч хэд хэдэн зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй:

  • Салфетка нь хангалттай биетэй байх хэрэгтэй бөгөөд угаах явцад урагдах ёсгүй.
  • Үнэр нь хувцсанд шингэх магадлалтай учираас хурц үнэртэй салфетка бүү сонгоорой. 
  • Хэрэглэсэн салфетка дахин хэрэглэх хэрэггүй.
  • Нянгийн эсрэг үйлчилгээтэй салфетка илүү тохиромжтой.

Ямар ач тустай вэ?

2 Ашигтай зөвлөгөө

Энэхүү угаалгын аргыг илүү үр дүнтэй болгохын тулд дараах зөвлөгөөг дагаарай:

  • Хувцас зайлагч нэмж хий. Ингэснээр нойтон салфетканы үнэр хувцсанд чинь шингэхээс сэргийлнэ. 
  • Хэд хэдэн салфетка ашиглах хэрэгтэй ч 3-аас илүүгүй байх нь зүйтэй.

Ашигтай зөвлөгөө

Бонус: Угаалгын машинд өөр юу хийж болох вэ?

Угаалгын үр дүнг нэмэгдүүлэх өөр олон арга байдаг бөгөөд тэдгээрийн заримаас нь таньтай хуваалцая.

  • Хувцасны өнгийг сэргээхийн тулд хэдэн ширхэг аспирин хийж болно.
  • Теннисийн бөмбөг хийх нь сөдөн курткаг бөөгнөрөхгүй байхад тустай.
  • Хувцас угаах үедээ мөс хийж өгвөл хувцасны нугаларалтыг арилгадаг байна.
  • Угаалгын машиндаа тугалган цаас бөөрөнхийлж хийснээр хувцсыг цахилгаанжихаас хамгаална.
  • Сэгсрэгчиндээ өнгөгүй ноосон утас хийж хувцсаа хатаах нь хувцсыг илүү зөөлөн болгодог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()