Гар хангалга хийхээ болино гэдэг нь та олон сар, жил хийж хэвшсэн зуршлаа хаяна гэсэн үг юм. Ингэхийн тулд танаас их тэсвэр тэвчээр, цаг хугацаа шаардагдах болно. Тийм ч болохоор бид дараах зөвлөгөөг хүргэж байна.
1
Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах
Гар хангалга хийхээ больж, сексийн зөв харилцаанд орж байхын тулд та эмч, зөвлөгч, сэтгэл судлаачтай уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь эдгээр хүмүүс нь сексийн эрүүл харилцааны тал дээр танд мэргэжлийн зөвлөгөөг өгнө.
2
Шударга байх
Зарим соёл, шашин, уламжлал зэрэгт гар хангалга хийхийг ёс суртахуунгүй, шившигтэй зүйл гэж үздэг. Гэвч энэ нь хэвийн, байдаг л нэг асуудал юм. Тиймээс хэрвээ танд гар хангалга хийсний дараа гэмших, эсвэл бүр уур хүрэх мэдрэмж төрж байвал эмчид хандах нь зүйтэй.
3
Цаг хугацаа зарцуул
Түүнчлэн энэ нь ганцхан эмчилгээ хийлгэсний дараа та гар хангалга хийхээ болино гэсэн үг биш. Харин хэд хэдэн сарын турш эмчтэй уулзаж байж үр дүнд хүрэх юм. Өөрөөр хэлбэл, та эмчтэйгээ олон удаа уулзаж ярилцсанаар илүү өөртөө итгэлтэй болж, сэтгэл хөдлөл, зуршлаа засаж чадах болно.
4
Завгүй байх
Гар хангалга хийх боломж бага байхаар өдрийн ажлаа төлөвлөөрэй. Дасгал хийх, иогаар хичээллэх, шинэ зүйл туршиж үзэх, найз нөхөдтэйгөө оройн хоол идэх, үзвэр үйлчилгээ үзэх зэрэг сэтгэл хөдөлгөм сайхан зүйлсийг хийж аль болох өөрийгөө завгүй байлгаарай.
5
Өөртөө анхаарал тавих
Хоолны дэглэмээ өөрчилж, дасгал сургуулилт хийх зэрэг нь хүний биед эрч хүч өгдөг учир гар хангалга хийх сэдлийг бууруулдаг байна.
6
Шинэ шинэ аргуудыг турших
Эмчтэйгээ ярилцаж үзээд өдрийн яг аль цагт гар хангалга хийхийг илүү их хүсдэгээ мэдэж аваарай. Орой унтахын өмнө үү, өглөө шүршүүрт орж байхад уу? Тэгээд тухайн үедээ аль болох өөр ажил хийхээр төлөвлөөрэй.
7
Ганцаараа байх цагаа багасга
Ганцаараа байх үедээ хүн буруу зуршлаа засаж, шинэ зүйлс туршихыг тийм ч их хүсдэггүй тул та яаж ийгээд олон хүнтэй газар байх хэрэгтэй юм. Жишээлбэл, спорт клуб орох, шинэ кино, жүжиг үзэх, найз нөхдийнхөөрөө зочлох гэх мэтээр гадуур гарахыг эрмэлзээрэй.
8
Шөнө унтахдаа давхар хувцас өмсөж унтах
Дотуур хувцас нь бэлэг эрхтнийг халхлах хаалт болдог. Түүнчлэн хүн шөнө унтаж байх үедээ өөрийгөө оролдох нь их байдаг учраас та давхар хувцас өмсөж унтахыг хичээгээрэй.
9
Порно үзэхээ зогсоо
Порно үзэхийн оронд өөр төрлийн кино, сонин сэтгүүл уншиж, сонирхох хэрэгтэй. Бүүр болохгүй бол компьютероо гэр бүлийнхнийхээ байдаг өрөөнд тавьж, порно сайтыг хаах програм суулгах зэрэг арга хэмжээг аваарай.
10
Тэвчээртэй бай
Нэгэнт бий болсон зуршил ганцхан шөнийн дотор алга болно гэж байхгүй. Тиймээс тэвчээртэй байж, тавьсан зорилгодоо үнэнч, тууштай байх хэрэгтэй юм.