Органик найрлага агуулсан бүтээгдэхүүнүүд ихэвчлэн өндөр үнэтэй байдаг ба яагаад вэ гэвэл энэ мэдээж доторх найрлага нь үнэтэй сайн чанартай зүйл орсон учраас тэр юм. Органик найрлага орсон бүтээгдэхүүн хэрэглэхэд эхэндээ шууд үр дүнгээ өгч чададгүй нэг сул талтай ч та тууштай удаан хугацаанд тогтмол, зөв хэрэглэвэл сэтгэл хангалуун байж чадна. Учир нь байгалийн гаралтай найрлагууд зөөлөн байдаг тул хүчтэй химийн найрлагийг бодвол үйлчилгээ удаантай ч эцэстээ хамгийн зөв сонголт байсан нь батлагддаг байна.
Үс сайхан бол зүс сайхан гэдэгдээ бидний өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг салшгүй нэг бүтээгдэхүүн бол шампунь ангижруулагч. Үсээ сайхан байлгаж арчилахын тулд өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгох нь мэдээж чухал. Бидний эхний анхаарах зүйл бол дийлэнхи шампунь ангижруулагчинд ашиглагддаг хямд, үсэнд сөрөг нөлөөтэй найрлагагуудыг мэддэг байх.
Хамгийн түгээмэл сөрөг найрлага
Силикон:
Силикон нь гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад өргөн ашиглагддаг олдоц ихтэй, үнэ хямд найрлага юм. Ялангуяа ангижруулагчинд их ашиглагддаг. Силикон агуулсан шампунь ангижруулагч хэрэглэхэд эхэндээ үс намирсан зөөлөн болдог боловч удаан хэрэглэвэл үс хатуурч хугарах, унах хагтах шинж илэрдэг. Яагаад гэвэл силикон нь үс, хуйханд бүрхүүл үүсгэдэг ба тэр нь үс хүйхийг бөглөж гэмтээн үсний уналт, хагталтийн том шалтгаан болдог.
Сульфат:
Шампунь ангижруулагчийн үндсэн үйлчилгээ нь үс, хуйхний бохирдолыг цэвэрлэх боловч эмчилгээний найрлага нэмж өгснөөр үсийг эмчлэх ургуулах, зөөлрүүлэх зэрэг давхар олон үйлчилгээг бидэнд үзүүлдэг. Сульфат гэдэг нь химийн гаралтай хүчтэй цэвэрлэгч найрлага юм. Сульфат агуулсан шампунь ангижруулагчийг удаан хугацаанд хэрэглэснээр үс хуйхийг хэт цэвэрлэж хуурайшуулах ба улмаар тослогийн балансийг алдагдуулж эхэлдэг байна. Тослогийн баланс алдагдсанаар өглөө угаахад орой нь тослогтох, эсвэл хэт хуурайшиж хагтах, салаалах зэрэг үсний гэмтлүүд үүсдэг.
Тиймээс та бүхэн дор хаяж энэхүү 2 химийн найрлагыг агуулаагүй оронд нь байгалийн гаралтай ургамал цэцгийн тос, охь агуулсан зөөлөн бүтээгдэхүүн сонгож удаан гоо сайхан байдлыг өөртөө бий болгоорой.
Танд санал болгох Органик найрлагатай шампунь&эмчилгээний ангижруулагч Moist Diane Органик арган тос+Кератиний найрлагтай.
Силикон сульфат парабен, өнгө оруулагч агуулаагүй.
Монгол дахь албан ёсны дистрибютор Asayake Japan Cosmetics
Дэлхийд чанараараа тэргүүлэгч Япон брэнд
https://www.facebook.com/moistdianemongolia/
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.