Хамгийн ойлгомжгүй төгсгөлтэй 12 киног тайлбарлавал...

Бүх цаг үеийн шилдэг кинонууд хөндөж буй асуудлаа ойлгомжгүй байдлаар илэрхийлдэг нийтлэг шинжтэй. Ингээд кино дуусахад тайлбарлаагүй үлдсэн хэсгүүдийг үзэгчид өөр өөрсдийнхөөрөө тааварлаж боддог. Ялангуяа киноны төгсгөлийг ямар ч байж болохоор нээлттэй үлдээх үед хүмүүс төөрөлдөж, буруу ойлголттой үлдэх нь бий. Тэгвэл дэлхийн шилдэгт тооцогдох бүтээлүүдийн ойлгомжгүй төгсгөлийг маш энгийнээр тайлбарлаж өгье.  Та бүхэн дараах кинонуудын санааг бүрэн ойлгоогүй эсвэл эргэлзээтэй үлдсэн гэдэгт итгэлтэй байна. 

Хамгийн ойлгомжгүй төгсгөлтэй 12 киног тайлбарлавал...

1 "The Shining" - Жэк Торранс бол нас барсан хүний хойд дүр

Найруулагч Станли Кубрик өөрийн кинонуудын төгсгөлийг үзэгчдэд нээлттэй үлдээдгээрээ алдартай нэгэн. Үүний тод жишээ нь "Гялбаа" кино бөгөөд киноны төгсгөлд дөнгөж нас эцэслэсэн Жэк Торранс үйл явдал болохоос 60 жилийн өмнө буюу 1921 онд зочид буудлын ажилчдын авахуулсан зурагт яг дүрээрээ үлдсэн байдаг.

Тэгэхээр киноны бусад үед гарсан үйл явдал юу болж таарах вэ гэсэн асуулт үзэгчдэд нээлттэй үлдсэн. Нэг талаас, Жэк жаран жилийн наана цаана гэхэд яг адилхан харагдаад байдаг, нөгөөтэйгүүр хүн өөрчлөгдөхгүй байна гэхэд энэ хугацаа хэтэрхий урт. Төгсгөл нь Жэкийг 1921 онд Overlook Зочид буудалд ажиллаж байсан эсвэл тус буудалд бууж байсан хүний хойд төрөл гэдгийг онцолж байгаа юм.

Зарим хүмүүс уг зургийг олон жилийн туршид уг зочид буудлын ‘залгисан’ хүмүүсийн зураг гэж таамагладаг ба Жэк нас бармагц сүнс нь зураг руу орсон гэж үздэг. Хэдийгээр хойд төрөл гэсэн санааг Кубрик өөрөө хэлсэн байдаг ч ийм байж ч болно гэж таамагладаг хүмүүс байдаг.

"The Shining" - Жэк Торранс бол нас барсан хүний хойд дүр

2 "Arrival" – Луис өнгөрснийг хараагүй

Уг кино нь нэлээд шүүмжлэлтэй тулгарсан ч киноны төгсгөл нь үзэгчдийг ихээхэн төөрөлдүүлсэн. Киноны туршид Луисийн харж байсан өнгөрсний зураглалууд нь үнэндээ ирээдүйнх болж таарч буйгаар кино төгсдөг.

Гол дүр маань өөрийн төрөөгүй охин болох Ханнаг харж, түүнийг аймшигт өвчин тусч сүүлдээ нас барахыг нь хардаг. Иймд, Луис хэдийгээр түүнд юу тохиолдохыг мэдэж байсан ч, ирээдүйг нь харж, амьдралд нь болох зүйлсийг нэг нэгээр нь шинжихдээ аав нь болох Ианыг ч мөн оролцуулж эхэлдэг.

"Arrival" – Луис өнгөрснийг хараагүй

3 "Inception"– Бодит байдал бол субьектив ойлголт

Киноны төгсгөлд Кобб зүүдний ертөнцөд бараг бүтэн амьдрал шиг хугацааг өнгөрөөсний дараа хүүхдүүддээ эргэн очиж буйгаар гардаг. Ингэхдээ тэрээр бодит эсвэл зүүдний ертөнцөд байгаа эсэхээ мэдэхдээ ашигладаг тотемоо ширээн дээр эргүүлдэг. Гэхдээ яг тэр агшинд тотем унасан үгүй эсэхийг харуулдаггүй. Иймээс маш олон хүмүүс Коббыг бодит амьдрал дээр хүүхдүүддээ очилгүй, унтаа хэвээр үлдсэн гэж ойлгодог.

Яаж төгссөн талаар хүмүүс хуваагдмал байр суурьтай байдаг. Зарим нь түүнийг сэрсэн гэдэг бол зарим нь зүүдний ертөнцдөө хэт гүнзгий орсноос сэтгэхүй нь тэндээ гацсан гэж үздэг. Киноны найруулагч Кристофер Нолан Коббын зүүдний байдлын талаар яг тодорхой мэдээлэл өгөөгүй ч 2015 онд Принцтоны их сургуулийн төгсөлтийн баяр дээр дараах үгийг хэлсэн байдаг:

“Киноны төгсгөлд ДиКаприогийн дүр Кобб хүүхдүүддээ очдог, энэ нь тэр өөрийн субьектив бодит байдалд байгаа хэрэг юм. Эцэстээ түүнд аль ертөнцөд байх эсэх нь хамаагүй болж байгаа нь “бодит байдлын бүхий л түвшин үнэн” гэсэн санааг илэрхийлж байна. Тотем яг эргэж эхлэх гэж байхад дүрс холдож дэлгэц харанхуй болдог.”

2018 оны 8 дугаар сард Лондонд болсон киноны өмнөх үзлэгийн үеэр Коббын хадам аавын дүрд тоглодог Майкл Кейн уг ойлгомжгүй төгсгөлийн талаар хэлэхдээ:

Анх киноныхоо уншлагыг хийгээд би ч бас төөрөлдөж байсан. Тэгээд би Ноланаас “Аль нь зүүдний ертөнц гэдгийг би ойлгохгүй байна. Хэзээ нь зүүд, хэзээ нь бодит байдал юм бэ?” гэж асуухад тэр “Чи гарч байгаа хэсгүүд бол бодит байдал” гэж хэлсэн. Тэгэхээр миний гарч байгаа хэсгүүд бол бодит байдал, би байхгүй хэсэг бол зүүдний ертөнц болж таарч байна.”

"Inception"– Бодит байдал бол субьектив ойлголт

4 "Birdman" - Риган Томсон цонхоор нисээгүй

Киноны гол дүр Риган Томсон цонхоор үсэрч буйгаар кино төгсдөг. Үүнээс хэдхэн хормын дараа түүний охин өрөөнд орж ирэн цонхоор тэнгэр лүү хараад инээмсэглэдэг нь Риган өөрийн нөгөө хэсэг шигээ тэнгэрт нисч чадах мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Гэсэн хэдий ч киноны туршид гардаг бусад шидийн гэмээр зүйлсийн нэгэн адилаар энэ ч бас үнэмшилгүй бөгөөд киноны төгсгөл өөр утгатай байж болох. Риганы хийж буй бүхий л үйлдэл нь түүнийг ямар нэгэн ид шидийн чадваргүй гэж үзэхэд тайлбарлагдана. Үүнээс гадна охин нь ч мөн өөр шиг нь сэтгэхүйн асуудалтай тул тухайн нөхцөл байдлыг бодитоор ойлголгүй аавыгаа ниссэн гэж ойлгосон байж болно.

"Birdman" - Риган Томсон цонхоор нисээгүй

5 "2001: A Space Odyssey" – Бөүман бол хүн төрөлхтөний хувьслын хүрэх үр дүн

Киноны төгсгөлийн хэсэгт сансрын нисгэгч Бөүмэн сансар огторгуйгаар аялж, хурдацтайгаар хөгширч хөгшин өвгөн болж хувирдаг. Аялж байх явцдаа маш олон тооны хачирхалтай сонин зүйлстэй тааралдаж байгаад эцэст хэвтэж буй орных нь дор байгаа монолитэд хүрэх боломжтой болдог. Үүн рүү орсноор тэрээр Дэлхийн хажууд сансарт хөвж буй аварга том нялх хүүхэд болон хувирдаг.

Бич байхаас эхлээд саранд хүрч сансар огторгуйд аялах боломжтой болсон хүн төрөлхтөний хувьсалд төвлөрч буй киноныхоо бусад хэсгийг бодож үзвэл төгсгөл нь ойлгомжтой болж ирнэ. Бархасбадь гараг түүнийг нөмрөн авч амьдралын нэгэн шинэ төрөл бий болгосноор Бөүмэн эцсийн монолитэд хүрч байна. Тэр нь Дэлхий рүү буцаагдаж хүн төрөлхтөний дараагийн том хувьсалд туслах явдал юм. Найруулагч Станли Кубрик энэ тухай 1969 онд Жосеф Гелмист өгсөн ярилцлагынхаа үеэр цухас дурдсан байдаг.

"2001: A Space Odyssey" – Бөүман бол хүн төрөлхтөний хувьслын хүрэх үр дүн

6 "American Psycho" – Тэрээр Пол Алленыг хөнөөгөөгүй

Киноны туршид өгүүлсэн зүйлс үнэндээ яг тийм байдлаар өрнөөгүй мэт кино төгсдөг. Патрик Бейтмэн өөрийгөө хүнд байдалд оруулдаг ч цагдаагийн машиныг ашиглан тэднээс яаж ийгээд зугтаж чаддаг. Тэр шөнө тэрээр үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргааш нь өмгөөлөгчтэйгээ уулзахаар болж дуусдаг.

Гэсэн хэдий ч удалгүй нэг хохирогч нь амьд байгааг мэдсэнээр яг юу болсон тухай гүн эргэцүүлэлд Бейтмэнийг унагаадаг. Энэ нь тэр бүх зүйлс яг үнэндээ болоогүй, харин Бейтмэний аймшигт зүйлсийг төсөөлөн бодох чадварын үр дүн байсан гэж үзэхэд хүргэж байна.

"American Psycho" – Тэрээр Пол Алленыг хөнөөгөөгүй

7 "No Country for Old Men" – Киноны санааг зүүдээр илэрхийлсэн

Энэ төрлийн бусад киноноос ялгаатай нь уг кино бусдынхаа адилаар адал явдалт драм байдаар төгсдөггүй. Харин гол дүр маань зүүдээ ярьж кино төгсдөг ба энэ нь киноны бусад хэсэгтэй авцалдахгүй, зүгээр санаанаас зохиосон зүйлс биш юм. Харин Белл яагаад амьд үлдэж чадсан, яагаад хүчтэй нэгэн байхаа больсныг тайлбарладаг.

Эхний зүүд нь Беллийг Чигур, Мосстой сөргөөцөлдөхөд хүргэсэн шунал, мөнгөнд яагаад ач холбогдол өгөөгүй тухай тайлбарлана.

Хоёр дахь зүүд нь шериф бодит байдлаас тасарч, амьдрахыг хүссэн энх тайван ертөнцөө яагаад бий болгож чадаагүй тухай тайлбар юм.

"No Country for Old Men" – Киноны санааг зүүдээр илэрхийлсэн

8 "Blade Runner" – Декард бол репликант байсан

Рик Декард нь репликант байсан уу үгүй юу гэдэг дээр ихээнхэн маргаан үүсгэдэг.  Хэдийгээр кинонд энэ тухай тодорхой өгүүлээгүй ч найруулагч Ридли Скот тус киноны гол дүрийг хүн гэхээсээ илүү робот хувилбар нь байсан гэдгийг кинондоо тодорхой илэрхийлсэн гэж үздэг байна.

Киноны төгсгөлд Декард Рэйчилтэй зугтаж байх үедээ Эдуардо Гаффын үлдээсэн цаасан ганц эвэртийг олдог. Кинонд урьд нь тэрээр ганц эвэрт зүүдлэж буй тухай хэсэг байдаг. Хэрэв Декардын ой санамжид суулгасан зүүдийг хараагүй л бол энэ бол зөвхөн Гаффын мэдэх зүйл юм.

"Blade Runner" – Декард бол репликант байсан

9 "Shutter Island" – Эндрю зүгээр л солиотой зүйлс яриагүй

Кино төгсөх үед Тэдди үнэндээ Эндрю бөгөөд галзуурал руугаа эргэн очсоны дараа солиорох гэж буй нь тодорхой болдог. “Энэ газар намайг мангас мэт амьдрах эсвэл сайн хүн байж дуусах хоёрын аль нь илүү аймшигтай вэ гэдгийг эргэцүүлэхэд хүргэдэг” гэж хэлдэг.

Ихэнх хүмүүс үүнийг галзуу хүн аймшигт эмчилгээний үр дүнд солиорч буй хэсэг мэт хүлээн авдаг. Гэвч, үнэн хэрэгтээ Эндрю үйлдсэн гэм нүглээсээ зугтахын тулд өвчтэй мэт болж жүжиглэж байж болох. Галзууг нь эмчилсний дараа өөрийн юу хийснээ ойлгомогц гэм нүглээ үүрд ухамсарлахгүйн тулд солиотой хэвээр үлдэхийг сонгож байна.

"Shutter Island" – Эндрю зүгээр л солиотой зүйлс яриагүй

10 "Interstellar" – Күүпр хүн төрөлхтөнийг аварч ирээдүйд үлддэг

Уг киног үзсэн хүн бүр дуусахад нь төөрөлдөж хоцордог. Күүпр хар нүхээр аялснаар, эцэстээ дөрөв дэх хэмжээст очдог ба эндээс Мэрфийн унтлагын өрөө зэрэг олон газарт очих боломжтой болдог.

Тэрээр цагны дээрх квантум датагаа орхисноор хүн төрөлхтөнийг мөхлөөс аврах боломжтойгоо ойлгодог. Ингэснээр хар нүх хаагдаж түүнийг Бранд руу буцаахад тэрээр ухаан алдаад сэргэхдээ ирээдүйд сэрдэг ба хүмүүсийн дэвшилтэт шинэ нийгэм түүнийг аварсан байдаг.

"Interstellar" – Күүпр хүн төрөлхтөнийг аварч ирээдүйд үлддэг

11 "A Clockwork Orange" – Алекс үнэндээ эдгээгүй

Тус кинонд тархи угаалт, сэргээх эмчилгээний дараа Алекс өмнөх нэлээн хэрцгий байдал руугаа эргэн орж буйгаар дүрсэлдэг. Ийм хүнд төгсгөлийг мэдээж Станли Кубрик өөрийнх нь кинонд яг тохирно гэж үзсэн ч зохиол дээр нь үүнээс хамаагүй хөнгөн төгсдөг.

Кубрикын кинонууд ер нь ойлгоход их хүнд байдаг бөгөөд уг киногоо ч Алекс өмнөх байдал руугаа эргэн очсон болов уу яасан бол гэсэн эргэлзээтэй төгсгөсөн. Харин ном нь бол сүүлийн бүлэгтээ түүнийг ямар амьдралаар амьдарч ирснээ ухаармагцаа амьдралаа орвонгоор нь эргүүлсэн тухай тодорхой өгүүлдэг. Гэхдээ ном нь АНУ-д хэвлэгдэхэд сүүлийн бүлэг нь кино бүтээгдсэнээс 15 жилийн дараа буюу 1986 онд л анх хэвлэгджээ.

"A Clockwork Orange" – Алекс үнэндээ эдгээгүй

12 ‘Matrix Revolution’ – Нео машинд Смитийг авах боломж олгоогүй

Матриксын эхний хоёр анги нь сүүлийн ангитай нь харьцуулахад сайн үнэлгээ аваагүй. Илүү их үйл явдал, оньсого мэт элементүүд оруулж өгснөөр сүүлийн анги нь нэлээн маргаан дагуулсан. Цуврал бүхэлдээ хүн төрөлхтөн машины эсрэг гэсэн санаан дээр тулгуурласан ч Нео Деүс Экс Макинатай уулзмагц Смитийг үгүй хийх гэсэн ижил зорилготой болдог.

Нео, Смит хоёр агаарт нэлээн тулалдсаны эцэст киноны төгсгөл хүмүүсийг төөрөгдөлд үлдээдэг. Ерөнхийдөө, Нео машинд Матриксаас Смитийг бүрэн устгах боломж олгохын тулд өөрийгөө золиослодог. Яагаад гэвэл түүний үхэл нь түүнтэй шууд харилцах боломж олгож байгаа юм.

‘Matrix Revolution’ – Нео машинд Смитийг авах боломж олгоогүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()