Махлаг бүсгүйчүүдийг "төгс гоо үзэсгэлэнтэй" гэж үздэг 10 улс

Дэлхий дахинд таргалалт нь тахлын хэмжээнд хүрч байна. 2011 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар 9 хүн тутмын 1 нь таргалалттай байгаа бөгөөд энэ чиг хандлага нь улам  бүр өргөжиж байна. Хавсарсан эрүүл мэндийн асуудал хэмжээлшгүй их ч, нөгөөтэйгүүр хэт их таргалалтыг эрүүл мэнд, эд баялаг болон аз жаргалын бэлгэдэл гэж үздэг ард түмэн бас байдаг.

Махлаг бүсгүйчүүдийг "төгс гоо үзэсгэлэнтэй" гэж үздэг 10 улс

10 Тонга улс

Өмнөд Номхон далайн жижигхэн арал болох Тонгад том биетэй бүсгүй гоо үзэсгэлэнтэйд тооцогддог байна. Хэт их таргалалт үндэсний хэмжээнд хүрсний шалтгаан  нь шим тэжээл багатай, өөх тостой импортын бүтээгдэхүүн болон дасгал хөдөлгөөний дутагдалаас шууд хамааралтай юм. Арлын 114 мянган насанд хүргэгчдийн 100 мянга орчим нь илүүдэл жинтэй байна. Хойд Америкийн таргалалт судладаг нийгэмлэгээс 2004 онд гаргасан хэд хэдэн судалгаанаас үзэхэд Тонгачуудын хувьд таргалах хандлага нь удамшдаг аж.

Тонга улс

9 Кувейт улс

Ойрхи Дорнодын Кувейт улс нь зөвхөн газрын тосоороо баяглаг нутаг биш юм. Зүрх судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бөгөөд 15-аас дээш насны Кувейт эмэгтэйчүүдийн 52% нь таргалалттай байна. Түүхэндээ, эртний нүүдэлчин ард түмэн таргалалтыг эрүүл мэнд, эд баялгийн бэлгэ тэмдэг гэж үздэг байсан нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн юм. Кувейт улсад "гэрээ дүүргэсэн" эмэгтэйчүүд нь тансаг чимэглэл адил үнэлэгддэг ба дасгал хөдөлгөөн хийхийг нь бас хориглодог байна.

Кувейт улс

8 Фижи улс

Улсын удирдагчид тус тусгаарлагдсан арлыг дэлхийн бусад улс орнуудтай холбохын тулд маш их хичээл зүтгэл гаргаж байсны улмаас Фижичүүд өөрийн мэдэлгүй илчлэг ихтэй шинэ хоолыг өөрсдийн хоол хүнсэндээ нэвтрүүлжээ. Өмнөд Номхон далайн үндэстний ёс заншилд хоол хүнс бэлэглэх явдлыг хөгжил цэцэглэлтийг бэлгэдэж байна гэж үздэг болсон байна. Эрүүл мэндээ анхаарах талаар хангалттай мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж дийлэнх Фижичүүд илүүдэл жинтэй болжээ. Тэд зөвхөн тарган байгаад зогсохгүй, аз жаргалаар дүүрэн. Хэвлийн тойрог хэр өргөн байна төдий чинээгээрээ эрүүл энх, эд баялаг, үржил шим ихтэй хэмээн бэлгэдэж, хүндэтгэлтэй ханддаг аж.

Фижи улс

7 Ямайка улс

Ямайкын эмэгтэйчүүдийн 65% нь хэт таргалалттай гэх ангилалд багтдаг. Тус арлын оршин суугчид өргөн гуя, өгзөгт хамгийн их анхаарал хандуулдаг. Ямайкын хөдөө орон нутагт 1993 онд судалгаа явуулахад иргэдийн дийлэнх нь туранхай биеийг уйтгартай гэж байжээ. Харин мяраатай бие нь аз жаргал, сайхан сэтгэл, нийгмийн эв найрыг бэлгэддэг аж. Түүнчлэн жин нэмэх хүсэлтэй залуу эмэгтэйчүүдэд зориулагдсан эмийн зах зээл ч  бас бий.

Ямайка улс

6 Самоа улс

Самоа нь Дэлхийн 2-р дайны дараа Өмнөд Номхон далайн таро, загасны хоолноос татгалзаж боловсруулсан бүтээгдэхүүнд "орсноос" хойш тус улсад таргалалт газар авч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч таргалалт нь тус оронд саяхан гарч ирсэн үзэгдэл биш юм. Хоол хүнсний хомсдлын улмаас уугуул иргэд нь олон зууны турш зовж ирсэн бөгөөд үүний улмаас тэдний өөхний эдэд нэмэлт илчлэг хадгалагдах үйл явц генетик болон сууж өгсөн гэж антропологчид үздэг. Байгалийн гаралтай энэхүү хандлагаас үүдэн хүнд жинтэй эмэгтэйчүүд бол зүгээр л нэг хэвийн үзэгдэл болжээ.

Самоа улс

5 Өмнөд Африк

ДОХ-ын халдварын тархалтаас болж турж эцэж, зовж шаналж байсан нь Өмнөд Африкт туранхай байдлыг сөргөөр хүлээж авахад хүргэжээ. Эмэгтэйчүүд илүүдэл жинтэй байх нь тэдний эрүүл мэнд, санхүүгийн байдлын талаар эерэг ойлголтыг өгдөг аж.

Өмнөд Африк

4 Афганистан улс

Олон жилийн турш үржил шим багатай орчинд амьдарсаар ирсэн Афган эмэгтэйчүүд илүүдэл жинтэй байх нь бусдаасаа ялгарч тэднийг ихээр үнэлэхэд хүргэдэг байжээ. Тэдний хувьд гоо сайхан нь биеийн жинтэй шууд хамааралтай аж. Ихэнх тохиолдолд гивлүүр нь тэдний нүүрийг нуудаг ч зөөлөн булцгар царайтай байхыг маш их хүсдэг байна.

Афганистан улс

3 Таити улс

Францын Полинезийн Таити арлын уугуул иргэдийн дунд "ha’apori" гэх нэгэн уламжлал байв Утга нь "таргалуулах" гэсэн утгатай бөгөөд эмэгтэйчүүдийн дунд таргалах тэмцээн явуулж, хамгийн гоо үзэсгэлэнтэй, төгс ээж болох боломжтой бүсгүйг толгойлогчдоо танилцуулдаг байсан аж.

Одоо ч гэсэн нүүрс ус ихтэй хүнс, кокосын сүү зэргээс болж таргалалт нь тус оронд маш элбэг.

Таити улс

2 Науру улс

Науру улсын иргэдийн 31% нь чихрийн шижнээр өвчилсөн нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогддог төдийгүй бүх нийтийн таргалалтаараа дэлхийд алдартай. Өмнөд Номхон далайн энэхүү жижигхэн арлын 14,000 хүн ам нь таргалалтыг гоо үзэсгэлэн, нөхөн үржихүйтэй холбон ойлгодог. Энд эмэгтэйчүүд нь хүүхэд төрүүлэхийн тулд, эрчүүд нь хүчний тэмцээнд оролцохын тулд таргалдаг байна.

Арлын ихэнх нутаг дэвсгэрийг фосфатын ордууд эзэлдэг тул газар тариалан эрхлэх боломжгүй байдаг ба шинэхэн бүтээгдэхүүн импортлох нь өртөг өндөртэй байдаг байна. Тиймд Шинэ Зеланд, Австрали зэрэг орнуудаас илчлэг ихтэй таргалуулах хоолыг  хямдаар оруулж ирдэг  аж.

Науру улс

1 Мавритан улс

Ган гачигт үргэлж нэрвэгддэг Баруун Африкийн энэ улсад эмэгтэйчүүдийн таргалалт нь гоо үзэсгэлэн, эд баялагтай ижил утгыг илэрхийлдэг. Охидыг бага наснаас нь эхлэн галууны элгэн нухаш, тослог ихтэй тэмээний сүүгээр тэжээн таргалуулж байж нөхөрт гаргадаг уламжлалтай. Тэр ч байтугай эмэгтэйчүүдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэхийн тулд антихистамин, стеройдыг  нэмэлт тэжээл болгон хэрэглүүлдэг аж.

Мавритан улс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()