“Нарниагийн домог” киноны жүжигчид одоо ямар болсон бэ?

Одоогоос 10-аад жилийн өмнө “Нарниагийн домог” хэмээх кино нээлтээ хийж дэлхий дахиныг байлдан дагуулж байсан билээ. Тэгвэл тус кинон дээр гол болон туслах дүрийг бүтээсэн жүжигчид одо хаана байгаа талаар бодож байсан уу? Хэрвээ тийм бол танд зориулж дараах мэдээг хүргэж байна.

“Нарниагийн домог” киноны жүжигчид одоо ямар болсон бэ?

1 Жоржиа Хенли – Люси Певенси /Georgia Henley – Lucy Pevensie/

Анх кино нээлтээ хийх үед Жоржиа дөнгөж 10 настай байсан. Харин одоо, 10 жилийн дараа тэрээр хэрхэн өсөж томорсныг хар даа. Тэрээр төдийлөн олон бүтээлд тоглоогүй ч, хамгийн сүүлд 2014 онд “Төгс эгч дүүс ба тэдний үдэш” кинонд тогложээ. Жоржиа Кембриджийн их сургуульд суралцдаг бөгөөд суралцаж байх үедээ “Дахин тоглооч Сем”, “Пенелопиад”, “Дайчин бүсгүй”, “Жүрж шиг цагийн ажил” зэрэг уран бүтээлийг Кембриджийн их сургуулийн сонирхогчдын драмын клубээс жил бүр зохион байгуулдаг үггүй жижгийн арга хэмжээн дээр тоглон, тайзнаа амилуулжээ. Түүнчлэн тэрээр  “Хайрын дуу”, “Сеймурын дараа” зэрэг төслийг удирдаж байсан туршлагатай юм.

Жоржиа Хенли – Люси Певенси /Georgia Henley – Lucy Pevensie/

2 Скандар Кийнес – Эдмунд Певенси /Skandar Keynes - Edmund Pevensie/

Скандар 2010 онд “Нарниа”-ийн сүүлийн бүтээлээс хойш дахин кинонд тоглоогүй юм. Магадгүй тэрээр 4 дүгээр хэсгийг хүлээж байж ч мэдэх юм гэсэн таамаглал байдаг. Скандар Жоржиагийн нэгэн адил Кембриджийн их сургуульд суралцсан. Тэрээр Араб болон Ойрхи Дорнодын түүхийг судалсан ба Бизнес Инсайдрийн “Кембриджийн их сургуулийн 16 гайхалтай оюутан” нийтлэлийн нэгээр шалгарж байжээ.

Скандар Кийнес – Эдмунд Певенси /Skandar Keynes - Edmund Pevensie/

3 Виллиам Моүсли – Петер Певенси /William Moseley - Peter Pevensie/

Тэрээр “Нарниа”-ийн хаан байсан бол одоо Ирээдүйн Английн хаан юм. Виллиам Нарниад тоглосноосоо хойш “Гүй”, “Чимээгүй уул” болон “Соруултай Маргарита” зэрэг кинонд дүр бүтээжээ. Харин өдгөө тэрээр Британийн дээдсүүд хэрхэн амьдардаг талаарх “Рояалууд” дэлгэцийн бүтээлд “Ирээдүйн Англи улсын хаан”-ы дүрийг бүтээж байгаа юм.

Виллиам Моүсли – Петер Певенси /William Moseley - Peter Pevensie/

4 Анна Поплевел – Сузан Певенси /Anna Popplewell - Susan Pevensie/

“Нарниагийн түүх: Арслан, цагаан шулам ба шүүгээ” уран бүтээлийн дараа Анна Оксфордын их сургуульд 2007-2010 онуудад суралцсан. Тэрээр үргэлжлүүлэн жүжиглэж, “Зоригт шинэ ертөнц”, “Буцаан төлөх ээлж” зэрэг кинонд дүр бүтээжээ. Харин одоо та түүнийг Америкийн CW сувгийн “Хаанчлал” киноноос Лола-гийн дүрээр олж харах боломжтой юм.

Анна Поплевел – Сузан Певенси /Anna Popplewell - Susan Pevensie/

5 Жеймс МакАвоя – Ноён Тамнaс /James McAvoy - Mr. Tumnus/

За, ерөнхийдөө Жеймс “Нарниагийн түүх: Арслан, цагаан шулам ба шүүгээ” кинонд тоглох үедээ хүүхэд байгаагүй ба тэрээр тухайн үед 25 настай байсан ч энэхүү нийтлэлд хамаарсаар байх болно. Тэрээр алдартай одуудтай хамтран хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлж, олон танигдсан кино од болсон юм. 2011 оноос хойш, Жеймс “Экс хүмүүс” кинонд Чарлес Завиер буюу Профессор Экс-ийн дүрийг бүтээсэн. 2016 онд та түүнийг “Экс хүмүүс: Ертөнцийн сөнөл” кинонд дүрээ дахин бүтээнэ гэж найдаж болно. Учир нь 2015 онд Дэниэл Рэдклиффийн хамтаар Виктор Вон Франкенштейнд төлөх юм.

Жеймс МакАвоя – Ноён Тамнaс /James McAvoy - Mr. Tumnus/

6 Бен Барнес – Ханхүү Каспий /Ben Barnes - Prince Caspian/

“Нарниагийн түүх: Ханхүү Каспий” кино түүний хувьд томоохон завсарлага байв. Түүнээс хойш тэрээр “Нарниагийн түүх: Үүрийн заагч” кинонд дахин дүр бүтээсэн юм. Бен “Үгс”, “Том хурим” болон “Жейк ба Раян” зэрэг уран бүтээлүүдэд дүрээ мөнхөлжээ. Мөн тэрээр “Долдугаар хүү” кинонд Том Вард-ын дүрийг бүтээсэн байна. Харин одоо Бен телевизийн богино хэмжээний цуврал болох “Либертигийн хөвгүүд” кинонд тоглож байна.

Бен Барнес – Ханхүү Каспий /Ben Barnes - Prince Caspian/

7 Вилл Полтер – Үеэл Естасе /Will Poulter - Cousin Eustace/

“Нарниагийн түүх: Үүрийн заагч” кино гарсны дараа та гарцаагүй түүнийг “хэн гээч ууртай хүү вэ” гэж гайхсан байх. Тэрээр бидний ууртай хүүгийн дүрээс гарч, нэг л өдөр Женнифер Аннистонтой хамт “Бид Миллерийнхэн” кинонд тоглож олонд танигдсан юм. 2014 онд тэрээр “Оньс тайлагч” кинонд эсрэг талын дүрийг бүтээсэн. Одоо тэрээр Леонарди Ди Кафрио, Том Харди нартай хамтран “Релевант” кинонд тоглож байгаа аж.

Вилл Полтер – Үеэл Естасе /Will Poulter - Cousin Eustace/

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()